Оросын дижейг АНУ-ын хүсэлтээр Берлинд баривчилжээ | News.MN

Оросын дижейг АНУ-ын хүсэлтээр Берлинд баривчилжээ

Оросын дижейг АНУ-ын хүсэлтээр Берлинд баривчилжээ

Оросын дижейг АНУ-ын хүсэлтээр Берлинд баривчилжээ

ОХУ-ын дижей Денис Казначеевыг Берлинд интернэт сүлжээ ашиглан мөнгө угаасан гэмт хэрэгт буруутган баривчилсан байна. Хөгжимчний албан ёсны Фэйсбүүк хуудаст "Энэ сарын эхээр Берлинд амьдардаг, ОХУ-ын хөгжимчин, дижей Денис Казначеевыг Германы цагдаа нар АНУ-ын Хууль зүйн яамны хүсэлтийн дагуу баривчиллаа" хэмээн мэдээлжээ.

ХБНГУ, Берлин дэх ОХУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Хууль зүйн яамнаас түүнийг баривчилсан талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй бөгөөд өдгөө Казначеев Германы шоронд хоригдож буй юм байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд АНУ-ын хүсэлтээр ОХУ-ын цөөнгүй иргэнийг баривчилж байжээ. Тухайлбал, 2015 оны наймдугаар сард Финляндад ОХУ-ын иргэн Максим Сенах гэх эмэгтэйг “Ebury” программ ашиглан, хакеруудад сая доллар завших боломж олгосон хэрэгт буруутган баривчилж, улмаар 2016 онд АНУ-д шилжүүлэн өгсөн байна. Түүнд 2017 оны наймдугаар сард шүүхээс 46 сар хорих ял оноожээ.

Мөн оны арванхоёрдугаар сард Израильд ОХУ-ын иргэн Алексей Бурковыг цахим халдлагад буруутган баривчилж, АНУ-д 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нд шилжүүлэн өгчээ. АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлснээр, банкны хулгайн карт ашиглаж учруулсан хохирлын хэмжээ нь 22 сая доллар хүрсэн хэмээн мэдээлсэн байна. Энэ хэргийг 2020 оны зургадугаар сүүлээр эцэслэн шийдвэрлэх юм байна.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-06-09 122.201.31.111

энэ одоо хэнд хэрэгтэй мэдээ вэ, нэг иван шоронд ороо л биз, тэр болгоныг мэдээлж барах уу сэтгүүлч гуай

Avatar

Зочин 2020-06-09 66.181.189.157

Ардчилсан гамин xyжaaд хэрэггүй мэдээ.

Avatar

Зочин 2020-06-09 66.181.189.157

Нөгөө сайханбилэгийг ингээд барьчихдаггүй л юм байх даа?

Avatar

Зочин 2020-06-09 122.201.24.53

тэд зөв бурууг ялгаад байгаа юм бишүү.ккк

Avatar

amerikuud bvh uls oronoo hulgai hiisen bvgdiig abch hamgaaldag ch dee.. 2020-06-09 64.119.26.242

daamch ted yduu mongoliin toloo huruugaach hodolohgui l dee.deer ni amerik angilid dandaa uls oronoosoi mongo hulgailsan said darga daranguilagch nar irj amidardagaa.yagad gevel mongiig heregleh gej durtai oruuilj hamgaaldag ch de.odoo gehed ukirainii maidanii hubisgal hiij said darga bol bvh hvn amerik kanad irgen bolood amidarch bna.bvgd asar ih mongo hulgailsan gej bna..amerikuud iim uls ch dee..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж