ОХУ-ын хоёр тамирчин допингийн хэргээс болж эрхээ хасууллаа

Хуучирсан мэдээ: 2020.06.09-нд нийтлэгдсэн

ОХУ-ын хоёр тамирчин допингийн хэргээс болж эрхээ хасууллаа

ОХУ-ын хоёр тамирчин допингийн хэргээс болж эрхээ хасууллаа

ОХУ-ын цанын харайлтын тамирчин Александра Кустова болон өндрийн харайлтын тамирчин Александр Шустов нар допингийн хэрэгт холбогдон удаан хугацаагаар тэмцээнд оролцох эрхээ хасуулж байгаа тухай ТАСС агентлаг мэдээллээ.

Өдгөө 21 настай Александра Кустовын хувьд 12 сарын хугацаанд гурван тэмцээнд оролцохдоо нэг ч удаа допингийн шинжилгээнд хамрагдаагүй нь тогтоогдсон бөгөөд өөрийгөө хамгаалж, нотлох хангалттай мэдээллийг РУСАДА буюу Оросын допингийн эсрэг агентлагт хүргүүлээгүй учир 18 сарын хугацаатай эрхийг нь хасч буй юм байна. Түүний эрхийг өнгөрөгч 2019 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хасах шийдвэр гаргасан бөгөөд ирэх 2021 оны хавар дуусах ажээ.

Харин Александр Шустовыг допинг болон хориотой эм бэлдмэл хэрэглэсэн гэх үндэслэлээр CAS буюу Спортын арбитрын шүүх буруутгаж, дөрвөн жилээр эрхийг нь хасах шийдвэр гаргажээ. РУСАФ буюу Бүх Оросын хөнгөн атлетикийн холбоо энэхүү шийдвэрийг өчигдөр/2020.06.08/ олон нийтэд танилцуулсан байна.

Өдгөө 35 настай Александр Шустовын шийтгэл энэ сарын 5-наас эхлэн хэрэгжиж эхэлснээс гадна түүний 2013-2017 онуудад гаргасан бүхий л амжилтуудыг хүчингүйд тооцжээ. Шустов нь 2010 оны Европын аварга, 2011 оны Парис хотод зохион байгуулагдсан танхимын Европын аваргын хүрэл медальт, өндрийн харайлтын тамирчин юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж