Бейонсе 2020 оны төгсөгчдийг хүндэтгэн ёслов

Хуучирсан мэдээ: 2020.06.09-нд нийтлэгдсэн

Бейонсе 2020 оны төгсөгчдийг хүндэтгэн ёслов

Бейонсе 2020 оны төгсөгчдийг хүндэтгэн ёслов

Бейонсе 2020 онд сургуулиа төгсөж буй залуусыг "жинхэнэ өөрчлөлт" хэмээгээд, тэдэнд хандан үг хэлжээ.

Тэрбээр Youtube-ийн зохион байгуулж буй “Dear class of 2020” арга хэмжээнд оролцохдоо “2020 онд сургуулиа төгсөж буй залуус, дүү нартаа халуун баяр хүргэе. Та бүхэн дэлхийг хамарсан аймшигт цар тахал, нэгнээ хөнөөхийн эсрэг тэмцэл, жагсаалыг туулан энд ирлээ. Туулсаар ч явна. Ах, эгч бид чинь та нараараа бахархаж байна” хэмээн  хэлсэн байна.

Бейонсе үргэлжлүүлэн “Нэг нэгэнтэйгээ хамтарч ажиллан, дуу хоолойгоо өргөж, дэлхий дахинд хар арьст хүмүүс ч гэсэн амьдрах эрхтэй гэдгийг сануулсанд баярлалаа. Жорж Флойд, Ахмуд Арбери, Бреонна Тэйлор болон өөр ахан дүүс минь гунигтайгаар хорвоог орхисон. Тэдний үхэлд ард иргэд шударга ёсны хариулт нэхэж байна.

Бидний сэтгэл зүрх сайн зүйлийн төлөө нэгдэж, өөрчлөлтийг авчирч чаддаг гэдгийг бид үзлээ. Жинхэнэ өөрчлөлт та нартай хамт эхэлж байна. Энэ онд ахлах сургууль коллежоо төгсч буй дүү нар минь, та нарын үед жинхэнэ өөрчлөлт бидэнд ирлээ” хэмээжээ.

Мөн Бейонсе хөгжмийн ертөнц болон өөрийн Парквуд энтертайнмент 2010-ын талаар “Би өнөөгийн нийгэмд үлгэр жишээ болдог хангалттай эмэгтэйчүүд алга гэж бодож байна. Тиймдээ ч би өөрийн хөгжмийн компани, менежментийн компанийг удирдаж, өөрийн киног найруулж, өөрийн аялан тоглолтыг зохион байгуулж, өөрийн бүхнээ өөрөө хийн, өөрийн түүхийг өөрөө бичсээр ирлээ.

Хар арьст эмэгтэйчүүдийг ажил хийлгэх нь хангалтгүй байна. Тиймээс би өөрөө хөдөлж, тэр тогтолцоог нураан, өөрийн компанид ажлын байр бүтээж байна. Тэр ажлын байрандаа би хамгийн сайн хүмүүсийг ажиллуулах болно. Хэрвээ та “өөр” хэмээн гадуурхагдаж байсан бол, бусадтай нэг тавцан дээр зогсох боломж олдоогүй бол өөрийн гэсэн тайзыг өөрөө бүтээж, өөрийгөө бусдад харуул. Таны эр зориг, хүйсийн чиг баримжаа сайхан, таны хар арьс сайхан. Таны өөрийгөө илэрхийлэх арга, таны ертөнцийг үзэх үзэл, таны тэмцэх чадал бусдынхаас өөр байгаа нь сайхан” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж