Спикерийн унааны зардал шуугиан дэгдээв

Хуучирсан мэдээ: 2015.12.23-нд нийтлэгдсэн

Спикерийн унааны зардал шуугиан дэгдээв

Фото: AFP

 

Британийн парламентын Дээд танхимын дарга бароны ахайтан хатагтай Фрэнсис Д'Сузагийн унааны зардлын тухай өнөөдөр Британийн хэвлэлээр бичин шуугиж байна. Эхлээд түүний унааны зардлын талаар  Press Association агентлаг бичлээ.

 

2013 онд бароны ахайтан Оросын парламентын Дээд танхмын дарга Валентина Матвиенког хүлээн авч дуурь цуг үзэхдээ машинаа хүлээлгээд дараа нь парламентад эргэн очжээ. Парламентаас  театр хүртэл явган явахад 20 минут хэрэгтэй байсан тухай Daily Mirror хэвлэл өгүүлэв. Зарлага нь 230 фунт стерлинг болсон байлаа.

 

2014 онд Д'Cуза хатагтай Японы элчин сайдтай Кенсигтонд зоогт очихдоо машинаа 4,5 цаг хүлээлгэн 269 фунтын зарлагатай байсан гэнэ. Хэрэв хатагтай  такси хөлөглөсөн бол 30 фунт зарлагдах байлаа гэж сонинд өгүүлжээ. Метрогоор явсан бол таван фунт зарлагдах байж.

 

2012 онд спикер Виндзорын ордны албан ёсны  арга хэмжээнд оролцож байхад машин түүнийг хүлээсэн ба эргэж буцахыг оруулаад тэр үед 738 фунт стерлингийн зардал гаргажээ. 2013 онд бароны ахайтан Кентерберийн хамбын титэмлэх ёслолд очихдоо 627 фунтын зарлагыг машиндаа зарцуулсан. Гэтэл Доод танхимын спикер тэнд очихын тулд 525 фунтыг зардлагаджээ.

 

Скиперийн энэхүү зарлагын тухайд өмөөрсөн мэдэгдлийг Лордын танхимын төлөөлөгч хийжээ. Тэрбээр "Нэр, хүндтэй арга хэмжээнд спикерийг очиход хүлээн авч байгаа талынхан  аюулгүй байдлын үүднээс бароны хатагтайг жолоочтойгоо машинаар ирэхийг шаарддаг” хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж