Путин ОХУ, Монголын стратегийн түншлэлийн тухай гэрээг Төрийн Думд өргөн барив | News.MN

Путин ОХУ, Монголын стратегийн түншлэлийн тухай гэрээг Төрийн Думд өргөн барив

Хуучирсан мэдээ: 2020.06.09-нд нийтлэгдсэн

Путин ОХУ, Монголын стратегийн түншлэлийн тухай гэрээг Төрийн Думд өргөн барив

Путин ОХУ, Монголын стратегийн түншлэлийн тухай гэрээг Төрийн Думд өргөн барив

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Даваа гариг (2020.06.08)-т 2019 оны есдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан ОХУ, Монгол Улс хоорондын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг соёрхон батлуулахаар Төрийн Думд өргөн барьжээ.

"Гэрээнд заасны дагуу талууд бие биенээ найрсаг, тэгш, бүрэн эрхт тусгаар улс гэж үзэх бөгөөд харилцан итгэлцэл, түүхэн уламжлалт сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл болон харилцан ашигтай бүх талын хамтын ажиллагааны үндсэн дээр хамтран ажиллана" гэж тайлбар бичигт дурдсан байна.

Түүнчлэн иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд талууд улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тээвэр, харилцаа, эрчим хүч, мэдээллийн технологи, хүмүүнлэгийн харилцаа, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан, техник, экологи, эрүүл мэнд, эрүүл ахуй-халдварт өвчний нөхцөл байдал болон хоёр талын ашиг сонирхлыг төлөөлөх бусад салбарт хамтын ажиллагаагаа тогтвортой, урт хугацаанд хөгжүүлнэ гэж заажээ.

Гэрээний дөрөвдүгээр зүйлд "Бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдлыг хангахад чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзэн батлан ​​хамгаалах, цэрэг-техникийн салбарт харилцаа холбоогоо хөгжүүлнэ", мөн “талууд бие биенийхээ эсрэг чиглэсэн эвсэл, цэрэг-улс төрийн холбоонд нэгдэхгүй бөгөөд талуудын тусгаар тогтнол, бие даасан байдлын ашиг сонирхолд харшилсан гэрээг гуравдагч улстай байгуулахгүй” гэж заасан аж.

Үүний зэрэгцээ ОХУ нь “гадаадын цэргүүд, цөмийн зэвсэг болон үй олноор хөнөөх бусад зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх, газар нутгаараа дамжуулан тээвэрлэхгүй байхад чиглэсэн” Монгол Улсын бодлогыг хүндэтгэнэ” гэжээ.

Баримт бичигт заасны дагуу талууд бие биедээ нээлттэй эдийн засгийн бодлого явуулж, бүс нутгийн болон хил дамнасан хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

батаа 2020-06-09 202.179.21.204

Байдаг л түншлэлийн гэрээ байна. Ямар ч асуудал алга. Монголын сонгууль болж байна гээд Оросын төрийн ажил, 2 талын харилцаа зогсох ёстой юу

Avatar

Зочин 2020-06-09 66.181.183.48

хошгируулагч Путин сонгуульд нөлөөлөх янзан бүрийн сэдэхийн

Avatar

Irgen 2020-06-09 70.181.127.87

Munhiin hurshyydee oros ah nartaa muu yg heleh hereggyi.ta buhend uur huuh ajil oldohgyi bol duugyi baihiig zuvluye.oros oron orson ard tymen mongol ulsiin tusgaar togtnoliig hamgaalj irsen ard tymen.byy mart.

Avatar

Зочин 2020-06-09 66.181.161.227

хар иванууд монголын сонгуульд нөлөөлөх гэж байна дөө

Avatar

Баяр 2020-06-09 64.119.26.65

Сонгуулийн өмнө СОНГУУЛЬД нөлөөлөх арга хэмжээ биш үү.

Avatar

Zochin 2020-06-09 202.55.191.130

Үүний зэрэгцээ ОХУ нь “гадаадын цэргүүд, цөмийн з****г болон үй олноор хөнөөх бусад зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх, газар нутгаараа дамжуулан тээвэрлэхгүй байхад чиглэсэн” Монгол Улсын бодлогыг хүндэтгэнэ” гэжээ. Hundetgene gedeg bol zaaval dagaj murdunu gesen ug bish!!! uul n eniig zaaval biyeluuleh uureg bolgoj oruulah heregtei baisan ym!!!!

Avatar

Зочин 2020-06-09 66.181.189.157

Сармис ханхлуулаад шаасссс

Avatar

Зочин 2020-06-09 66.181.189.157

Ертөнцийг захирагчийн алдар бадраг! Буян нь дэлгэрч явах болтугай!

Avatar

Зочин 2020-06-09 43.228.131.206

Жануугийн ОРКууд тэр согтуу Иванууд руугаа зайлцгаа, бидэнд Орос, Хятад 2-ын аль нь ч хэрэггүй.

Avatar

Зочин 2020-06-09 66.181.189.157

Хуцалгүй мантуугаа гудар.

Avatar

Зочин 2020-06-09 66.181.189.157

70 жил хувхай хар хятдаас тусгаар явсан Монгол Улс ардчиллын ачаар коммунист хятдын колони болж, саварт нь базагдсан нь маргашгүй үнэн билээ.

Avatar

Зочин 2020-06-09 202.131.247.12

Оросын гар хөл болж 70 жил яваад арай гэж ардчилалын буянаар тусгаар тогнолоо бэхжүүлж ядаж байтал Женко гэж Оросын хөл гар гарч Монгол улс дахин Путин ахын саварт базагдах болждээ

Avatar

Зочин 2020-06-09 66.181.189.157

Хол очиж мантуугаа гудар, илжиг минь!

Avatar

болдоо 2020-06-09 49.0.137.180

өөрөө илжиг далдак аа

Avatar

Зочин 2020-06-09 66.181.189.157

болдоо боорцог, болсон мантуу, xyжaaгийн хуушуух, хулганы нүх

Avatar

ЗОЧИН 2020-06-09 103.229.123.31

КРЕМЛЬ ХЭЗЭЭ ШИЛНИЙ ЦААНААС ЧИХЭР ДОЛООЛГОХОО НЭГ МУУ ЮМ МЭДЭХ БАЙЛГҮЙ !!! ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГАД УДАА ДАРАА МОНГОЛЫН ТАЛААР ГОМДОЛ ГАРГАН ОЛОН УЛСААР ШАХАЛТ ҮЗҮҮЛЭХ ОРОЛДЛОГО ХИЙЖ БУЙГ СЭТГҮҮЛЧИД ЭРЭН СУРВАЛЖИЛЖ НИЙТЭД МЭДЭЭЛЭХ ХЭРЭГТЭЙ !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж