Путин ОХУ, Монголын стратегийн түншлэлийн тухай гэрээг Төрийн Думд өргөн барив

Хуучирсан мэдээ: 2020.06.09-нд нийтлэгдсэн

Путин ОХУ, Монголын стратегийн түншлэлийн тухай гэрээг Төрийн Думд өргөн барив

Путин ОХУ, Монголын стратегийн түншлэлийн тухай гэрээг Төрийн Думд өргөн барив

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Даваа гариг (2020.06.08)-т 2019 оны есдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан ОХУ, Монгол Улс хоорондын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг соёрхон батлуулахаар Төрийн Думд өргөн барьжээ.

"Гэрээнд заасны дагуу талууд бие биенээ найрсаг, тэгш, бүрэн эрхт тусгаар улс гэж үзэх бөгөөд харилцан итгэлцэл, түүхэн уламжлалт сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл болон харилцан ашигтай бүх талын хамтын ажиллагааны үндсэн дээр хамтран ажиллана" гэж тайлбар бичигт дурдсан байна.

Түүнчлэн иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд талууд улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тээвэр, харилцаа, эрчим хүч, мэдээллийн технологи, хүмүүнлэгийн харилцаа, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан, техник, экологи, эрүүл мэнд, эрүүл ахуй-халдварт өвчний нөхцөл байдал болон хоёр талын ашиг сонирхлыг төлөөлөх бусад салбарт хамтын ажиллагаагаа тогтвортой, урт хугацаанд хөгжүүлнэ гэж заажээ.

Гэрээний дөрөвдүгээр зүйлд "Бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдлыг хангахад чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзэн батлан ​​хамгаалах, цэрэг-техникийн салбарт харилцаа холбоогоо хөгжүүлнэ", мөн “талууд бие биенийхээ эсрэг чиглэсэн эвсэл, цэрэг-улс төрийн холбоонд нэгдэхгүй бөгөөд талуудын тусгаар тогтнол, бие даасан байдлын ашиг сонирхолд харшилсан гэрээг гуравдагч улстай байгуулахгүй” гэж заасан аж.

Үүний зэрэгцээ ОХУ нь “гадаадын цэргүүд, цөмийн зэвсэг болон үй олноор хөнөөх бусад зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх, газар нутгаараа дамжуулан тээвэрлэхгүй байхад чиглэсэн” Монгол Улсын бодлогыг хүндэтгэнэ” гэжээ.

Баримт бичигт заасны дагуу талууд бие биедээ нээлттэй эдийн засгийн бодлого явуулж, бүс нутгийн болон хил дамнасан хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж