Флорида бусад мужийн ажлаасаа халагдсан цагдаа нарыг ажилд урьж байна | News.MN

Флорида бусад мужийн ажлаасаа халагдсан цагдаа нарыг ажилд урьж байна

Флорида бусад мужийн ажлаасаа халагдсан цагдаа нарыг ажилд урьж байна

Флорида бусад мужийн ажлаасаа халагдсан цагдаа нарыг ажилд урьж байна

Цагдаагийн хүчирхийллийн эсрэг жагсаал АНУ даяар үргэлжилж буй энэ үед зарим цагдаагийн газрууд жагсаалыг тараахаар ажиллаж явахдаа хүч хэрэглэсэн цагдаа нараа халах зэрэг арга хэмжээ ихээр авч байгаа билээ. Гэтэл Флоридагийн нэгэн хотын цагдаагийн газар буруу ойлголцлоос болж халагдсан цагдаа нарыг эргүүлэн ажилд авахаар төлөвлөж буйгаа зарлажээ.

Өнгөрсөн долоо хоногт Бревард хотын цагдаагийн газар нүүр ном дээрээ “Буффало 57”, “Атланта 6” нарт хандан халагдсан цагдаа нарыг ажилд авж буйгаа мэдэгдсэн байна. Тэд бичихдээ “Буффало 57 болон Атланта 6 анхаараарай. Бид Флоридад ажил санал болгож байна. Татвар багатай, муйхар даргагүй, хэвлэл мэдээллийнхний зоргоор ажилчдынхаа хувь заяаг шийддэг тэнэг хотын даргагүй. Бид арыг чинь даана” хэмээжээ.

Буффало 57 гэдэг нь 75 настай жагсагчийг хоёр цагдаа түлхэж унагасан бичлэг сүүлийн үед цахим орчинд цацагдсанаас болоод ажлаасаа халагдсан 57 цагдааг хэлж буй бололтой. Харин Атланта 6 гэдэг нь сүүлийн үед болсон жагсаалын үеэр хар арьст хоёр оюутныг машинаас нь хүчээр гарган ирж баривчилсан зургаан цагдааг хэлж буй аж.

Дээрхээс гадна дахин нэг нийтлэлдээ тус цагдаагийн газар Миннеаполис хотын цагдаа нарт хандан ижил утгатай зүйл бичжээ.

Хоёр нийтлэл олны эсэргүүцлийг ихээр дагуулсанд Бревард хотын цагдаагийн газар нийтлэлүүдээ аргагүй устгасан ч цагдаагийн газрын дарга Берт Гамин цагдаа нарыг өмөөрч “Аль ч хотод болсон явдалд цагдаа нарт хууль ёсны эрх нь байсан. Цагдаа нар анхааруулсан, харин хохирсон иргэд өөрсдөө хууль зөрчсөөр байсан. Тэр иргэд анхааруулгыг үл тоосон. Энэ тохиолдолд цагдаа нар арга хэмжээ авах нь зүйтэй. Бидний сахиулахаар өдөр шөнөгүй ажиллаж буй хуульд иргэд захирагдах үүрэгтэй. Үнэн хэрэгтээ иргэд өөрсдөө хуульд захирагдаагүйгээрээ буруутай” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zuv 2020-06-09 202.131.241.210

zuv

Avatar

Хар бол негр негр бол хар харанхуй юм 2020-06-09 103.10.21.48

Негрүүд бол энэ хорвоо ертөнцийн хо.г нов.шнууд юм. Тэд зөвхөн хүчирхийлэл дарангуйлал гэдэг зүйлийг ойлгхоос хүний хэлийг үл ойлгонон. Негрүүдийг мөнхөд няцалж, дарж, устгаж байхгүй бол хэний ч хот тосгон улсыг сүйрүүлж чадна. Монгол улсад 10 мянган Негр амьдрахад л тэдний өмх.ний үнрийг улсаараа мэдэрхээс гадна ямар гээчийн хар.аагдсан заваан улсууд болхыг шууд мэднэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж