Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Хүрмэн” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд 66 км-т, Ө-45067I00II, У-114052I00II/-т зургадугаар сарын 8-ны өдрийн 11:12 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг цахим шуудангаар ООГСХ-ээс мөн өдрийн 10:54 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дарьганга сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Батжаргал “Тухайн газар нутагладаг 6 өрх айлд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй” гэж мэдээлжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ