Баяндэлгэрийн улаан ямаа үүлдэр болсныг баталлаа

Хуучирсан мэдээ: 2015.12.23-нд нийтлэгдсэн

Баяндэлгэрийн улаан ямаа үүлдэр болсныг баталлаа

Үүнийг монгол ямаа дэлхийн тавцанд гарлаа гэж ойлгож болно. Урьд нь Баяндэлгэрийн улаан ямаа хэмээх нэршил ямааны омог хэлбэрээр оршиж байсан бол саяхан ХХААЯ-ны сайдын зөвлөлийн хурлаар үүлдэр болсныг баталжээ. Үүлдэр болсноор монгол ямаа тэр дундаа Сүхбаатар аймгийн Баяндэлгэрийн улаан ямааны гол түүхий эд ноолуур дэлхийн зах зээлд албан ёсоор гарч ирж буй юм. Баяндэлгэрийн улаан ямаа хэмээх нэршлийг Сүхбаатарчууд андахгүй ч ийн үүлдэр болсныг батлаагүй байсан юм.

Бидний сайн мэдэх хар тарлан, сементал, алатау болон бусад үүлдрийн малыг дэлхий нийтээр андахгүй. Тэгвэл эдгээр үүлдрийн агуулгыг Баяндэлгэрийн улаан ямаа ийн баяжуулж байна. Сүхбаатарчуудын хувьд бас нэг амжилт.

Дээр үед Ванчин хэмээх баян хүн олон улаан ямаатай байсныг нутгийн малчдад тараан маллуулсанаар Баяндэлгэрийн улаан ямаа өсөн үржих эх суурь тавигджээ. онирхуулахад Баяндэлгэрийн улаан ямаа нь үзмэн хүрэн болон улаан зүстэй байдаг ажээ.

Д.УЛААНАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж