BTS хар арьстнуудын төлөө 2 сая ам.доллар хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2020.06.09-нд нийтлэгдсэн

BTS хар арьстнуудын төлөө 2 сая ам.доллар хандивлалаа

BTS хар арьстнуудын төлөө 2 сая ам.доллар хандивлалаа

БНСУ-ын хөвгүүдийн BTS хамтлаг арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг хөдөлгөөнийг дэмжихээр 1 сая ам.доллар хандивласны дараа хамтлагийн шүтэн бишрэгчдийн санаачилсан хандив босгох “One In An ARMY” баг мөн ижил зорилгоор “Саяд хүрцгээе” хандивын аян эхлүүлжээ.

BTS хамтлагийг ажиллуулдаг Big Hit энтертайнмент дээрх багийнхны цуглуулсан хандивыг дамжуулж эзэнд нь хүргэж өгчээ.

“Бид арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэж байна. Бид хүчирхийллийг зогсоохыг хүсч байна. Та, би, бид бүгд хүндлэгдэх эрхтэй. Бид бүгд хамтдаа тэмцэнэ” хэмээн хандив босгох баг өөрсдийн твиттер дээрээ жиргэжээ.

BTS хамтлаг болон шүтэн бишрэгчдийн илгээсэн хандивт арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг хөдөлгөөний захирал Кайли Скэйлс өнгөрсөн долоо хоногт “Зуун дамнасан ялгаварлан гадуурхалтаас болж дэлхийн бүх газарт буй хар арьст хүмүүс өнөөдөр айдастай амьдарч байна. Бид BTS хамтлаг болон тэдний шүтэн бишрэгчид, мөн дэлхийн өнцөг булан бүрээс биднийг дэмжиж байгаа бүх хүнээс урам зориг авч, улам урагшилж байна” хэмээн хариулжээ.

BTS хамтлаг өөрсдийн зүгээс 1 сая ам.доллар хандивласны дараа шүтэн бишрэгчдийн санаачилсан, дахин нэг сая ам.доллар цуглуулах зорилготой “Саяд хүрцгээе” аян эхний 24 цагийн дотор 817 мянган ам.доллар цуглуулж, дараа өдөрт нь 1 сая ам.долларын зорилгодоо хялбархан хүрсэн аж.

Шүтэн бишрэгчдийн хандивласан мөнгө жагсаалын үеэр баривчлагдсан хүмүүсийг гаргаж авах, тогтолцооны шударга ёс тогтоох тэмцэл, хар арьст хүмүүсийн биеийн болон сэтгэлийн эрүүл мэндийг дэмжихэд ашиглагдах аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж