Багануурын цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ | News.MN

Багануурын цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.12.23-нд нийтлэгдсэн

Багануурын цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах, импортын цахилгаан эрчим хүчийг хаах гэсэн зорилт бий. Энэ хүрээнд өнөөдөр нэгэн том бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Багануурын цахилгаан станцын талбайн ажлын нээлтэд оролцохдоо Монгол Улс анх удаа уурхайн амаа түшиглэж цахилгаан станц барих гэж байна. Засгийн газар эрчим хүчний бодлогынхоо том өөрчлөлтийг энэ төслөөр эхлүүлж байна гэлээ. Мөн Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэж Бөөрөлжүүтийн цахилгаан станц, усны эх үүсвэрээ түшиглэж Эгийн голын усан цахилгаан станц баригдана. Тавантолгойн цахилгаан станц ч мөн уурхайгаа түшиглэн баригдана гэж хэллээ.

Багануурын цахилгаан станцын энэ төсөл Монгол, Хятад хоёр улс эрчим хүчний салбарт амжилттай хамтран ажиллаж байгаагийн илэрхийлэл гэдгийг мөн онцоллоо. БНХАУ-тай хамтран “Амгалан” дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын төслийг амжилттай хэрэгжүүлж нэг сарын өмнө станцаа ашиглалтад орууллаа. Дулааны III станцын хүчин чадлыг 50 MBт-аар өргөтгөсөн бол одоо Багануур болон Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станцыг ажлыг хамтдаа хийж гүйцэтгэнэ гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Багануурын цахилгаан станцын талбайн ажлыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

Багануурын цахилгаан станц Багануур хотын хөгжийн гараа, нүүр царай болох төсөл. Энэхүү бүтээн байгуулалтыг дагаж Багануур хотод шинэ ажил, амьдрал өрнөх болно. 3,5 жилийн дараа бидний цугласан энэ талбайд 700 МВт хүчин чадалтай том станц босно гэж Ерөнхий сайд хэлээд энэхүү бүтээн байгуулалтыг хийх БНХАУ-ын “China nuclear industry 22” корпорацийн хамт олон хүлээсэн үүргээ хамгийн сүүлийн үеийн технологиор, цаг хугацаатай уралдан амжилттай гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн удирдлага бүтээн байгуулалтын энэ ажлыг бүх талаар дэмжиж ажиллах  болно гэдгээ илэрхийллээ.

“Багануур Пауэр” ХХК энэ оны дөрөвдүгээр сард Хөрөнгө оруулалтын газартай Багануурын цахилгаан станц төслийг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр Концессийн гэрээ байгуулсан юм. Энэ төсөл хэрэгжсэнээр 300 гаруй тогтмол ажлын байр, 2500 орчим ажлын байр шинээр бий болно. Багануурын цахилгаан станцын талбайн ажлын нээлтэд Эрчим хүчний сайд Д.Зоригт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Син Хайми нар оролцлоо. Багануур хотод баригдах үйлдвэр технологийн парк, Оюутны хотхон зэрэг бүтээн байгуулалтын цахилгаан эрчим хүч, дулаан хангамжийг бүрэн шийдвэрлэж, Багануур дүүргийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах юм.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА


 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ыбөбө 2015-12-23 202.170.65.137

Багануурын цахилгаан станц барина гээд яриад байгаа. Гэтэл тэр станцыг ашиглалтад оруулахын тулд (цахилгааныг нь дамжуулахын тулд) улсаас ойролцоогоор 250 турбум төгрөг зарцуулан байж УБ-Багануур, Багануур-Чойр гэсэн 300 км шинэ шугам барих нөхцөл шаардлага үүсч байгаа. Мөн дээр нь Багануурын уурхайд нэмж жилд 3 сая тонн нүүрс олборлох хүчин чадал оруулахад 100 орчим сая долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ингэхлээр тус Станцыг ашиглалтад оруулахын тулд улсаас 450 тэрбум төгрөг гаргах шаардлагатай ба тэрийгээ хийлгэх гээд тэр шугамуудыг нь концессийн жагсаалтад оруулчихаад байна. Ийм их хөрөнгө гарган байж арай гэж нэг станц ашиглалтад оруултал (тэр станц нь Хятадын эзэмшлийнх байна) нөгөө Цагаансуварга, ОТ бусад энд тэнд байгаа уул уурхайн, аж үйлдвэрийн төслүүдийг тэжээх шинэ шугам барих мөнгө улсад байхгүй хэвээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл цахилгааны шугамыг төр эзэмшилдээ авдаг учир төр хариуцах ёстой. Гэтэл хэрэглэгчид рүүгээ шугамгүй зөвхөн нэг Станц ашиглалтад оруулж мөнгө олох гээд улайраад байдаг. Гэтэл зарим хувийн хөрөнгө оруулалтаар баригдах станцууд өөрсдөө шугамаа улсаас мөнгө гаргуулахгүй барих мөн уурхайн хөрөнгө оруулалтаа өөрсдөө шийдэх мөртөө Багануурын станцаас бага үнээр цахилгаан заръя гээд байдаг. Жишээлбэл Бөөрөлжүүтийн Цахилгаан станц. Энэ станц Багануур ба Чойр хүртэл шугамаа өөрсдөө мөнгөө гаргаж бариад улсад өгье гээд байна. Улсаас урьдчилан нэг ч төгрөг авахгүй. Энэ станц ингэж баривал улс мөнгөө гаргаад Сайншанд руу ч юм уу, Цагаансуварга, цаашлаад ОТ руу шугамаа барьчихвал нэг сумаар 2 туулай буудах гээд байдаг. Тэр Бөөрөлжүүтийн станцын нэлээд хувийг нь бас монголчууд өөрсдөө эзэмшинэ гэж байдаг. Энэ төслүүдийн чинь цаана ийм нарийн юмнууд яваад байгааг мэргэжлийн биш хүмүүс мэдэхгүй шийдвэр гаргаад байдаг.

Avatar

Зочин 2015-12-23 202.9.41.216

Сонгууль дөхөөд станцуудын суурь тавьдаг шоундаа орж байгаа юм байна ш дээ.

Avatar

Zochin 2015-12-23 202.131.228.20

Demjigch etgeeduud bugd zogsoj baij chin. Ehleed uurhainhaa huchin chadliig nemchih daraa n bas tsahilgaanaa damjuulah shugamaa barichikh tegeegui baij iim ajil ehelj baina sh geh shig hudlaa show hiihee boli

Avatar

Зочин 2015-12-23 112.72.12.2

ХУРАИ ХУРАИ ТҮЛШ ЭРЧИМ ХҮЧТЭИ ХҮН БОЛОН УЛС ХҮЧИРХЭГ БИЕЭ ДААГААД ЯВЧИХ БОЛНО? ТАВАН ТОЛГОИ руу зоригтои ор?БҮҮ ШАНТАР ЕРӨНХИЙ САИД минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж