Б.Төрболд сонирхогчийн ёкозүна болжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.23-нд нийтлэгдсэн

Б.Төрболд сонирхогчийн ёкозүна болжээ

Саяхан Токио хотноо Японы сонирхогчийн сүмогийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын бөх Б.Төрболд түрүүлжээ. Тэрбээр шөвгийн барилдаанд энэ жилийн дэлхийн аварга Курокаваг өвдөг шороодулсан байна. Б.Төрболд энэхүү тэмцээнд түрүүлснээр сонирхогчийн сүмогийн тэмцээнд ёкозүна цол хүртсэн анхны бөхөөр тодорлоо.

Б.Төрболд нь Японы Нихон их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан бөгөөд ирэх 2016 онд сургуулийнхаа сүмогийн шигшээ багийн ахлагчаар томилогдон ажиллахаар болжээ. Тэрээр хоёр жилийн өмнө Японы аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртэж байсан бол өнгөрсөн жил гэмтлийн улмаас зодоглоогүй байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж