Пак Бомын жин нэмсэн шалтгаан

Хуучирсан мэдээ: 2020.06.09-нд нийтлэгдсэн

Пак Бомын жин нэмсэн шалтгаан

Пак Бомын жин нэмсэн шалтгаан

Өмнөд Солонгосын урлагийн тайзанд бүх зүйл нь өв тэгш байж л тэнцдэг гэлцдэг. Гэвч сүүлийн үед энэ ойлголт эвдэгдээд байгаа юм. Саяхан болсон “Grand Bell” кино наадмын улаан хивсний ёслолд оролцсон 2NE1 хамтлагийн гишүүн Пак Бомын төрх олны анхаарлыг ихэд татав. Нэлээд жин нэмсэн харагдах түүнийг зарим шүтэн бишрэгчид нь таньж ядаж байсан бол зарим нь түүний эрүүл мэндэд санаа зовж буйгаа илэрхийлж байсан юм.

Тэрбээр ийнхүү өөрчлөгдсөн нь таргалалт биш, эрүүл мэндийн байдалтай нь холбоотой ажээ. Учир нь тэрбээр тунгалгийн булчирхайн өвчин /Lymphatic disease/-тэйгөө олон жилийн турш тэмцэж ирсэн ба ийм төрлийн өвчтэй хүний биеийн зарим хэсэг огцом хавдаж, хавагнадаг байна.

Пак Бом анх 2010 онд хар тамхины хэрэгт нэр холбогдож, энэ хэргээс болж хамтлаг нь ч хэсэг хугацаанд уран бүтээлээс завсарласан. Түүний хэрэг олон жил сунжирсан бөгөөд 2014 онд дахин сөхөгдсөн. Гэхдээ тэрбээр үүнийг үгүйсгэдэг. Пак Бом АНУ-д амьдарч байхдаа өвчнөөсөө болоод мансууруулах төрлийн бодистой “амфетамин” хэмээх эмийг хэрэглэж байсан ба энэ эм нь Өмнөд Солонгост хориотой эмийн жагсаалтад байдгийг мэдэлгүй хил давуулаад баригджээ.

Хэдийгээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ч нэр хүндэд нь энэ хэрэг үнэхээр сөргөөр нөлөөлж, “YG” энтертайнменттай гэрээгээ цуцалж, олон жил тайзан дээр гараагүй байж байгаад өнгөрсөн 2019 оны гуравдугаар сард урлагийн ертөнцөд эргэн ирж шинэ дуугаа цацсан билээ. Тэр дахиад л таг чиг байж байгаад өнгөрсөн долоо хоногт 56 дахь удаагийн “Grand Bell” кино наадамд оролцсон юм.

Пак Бомын хувьд бодит амьдрал дээрх “Бүдүүн мисс” гэгддэг. “2NE1” хамтлагт орохын тулд “YG” энтертайнментын хатуу шалгуурт нийцэхийн тулд хэд хэдэн гоо сайхны мэс засал хийлгэжээ. Унаган махтай тэрбээр эрүүл мэндийн байдлаасаа болоод ч тэр үү маш амархан жин нэмдэг нь сул тал нь гэлтэй. Олон удаагийн мэс заслаас болж сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж чадахгүй байгаа нь харагддаг. Өөрөөр хэлбэл нүүр нь хөдлөхөд бэрхшээлтэй болсон. Гэхдээ түүний хоолой үнэхээр гайхалтай.

Тэр хамтлагийнхаа гоцлол дуучин нь байсан ба үүнээс өмнө олонд танигдаагүй байхдаа өөр олон уран бүтээлчийн гаргаж чадахгүй дээд өнгүүдийг сайн гаргадаг байсан. Тийм учир продюсерууд түүнийг зорин ирж дуучдынх нь чадахгүй байгаа дээд өнгө өргөлттэй хэсгүүдийг дуулуулж аваад явдаг байсан гэх яриа ч байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
111
ХарамсалтайХарамсалтай
29
ЗөвЗөв
25
ХахаХаха
25
ТэнэглэлТэнэглэл
15
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
12
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж