Иракийн миссийг заналхийлжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.23-нд нийтлэгдсэн

Иракийн миссийг заналхийлжээ

 

ДАИШ буюу “Исламын улс” бүлэглэлийн дайчид хоёр хоногийн өмнө Иракийн гоо бүсгүйчүүдийн уралдааны ялагч болсон 20 настай Шайма Касимийг утсаар заналхийлжээ гэж Iranian Students News Agency мэдээлэв.

 

Нутгийн сэтгүүлчдийн мэдээлснээр, ДАИШ-ийн дайчид Шаймад утасдан хэрэв тэрээр секс-жихадаас татгалзвал ална гэж заналхийлжээ. Суннит сүсэгтэй эмэгтэй хүн сайн дураар эсвэл хуурагдан исламын дайчдын лагерьд очин тэдэнд сексийн үйлчилгээ үзүүлэхийг секс-жихад гэж нэрлэдэг ажээ. Бүсгүй ихээхэн айсан бөгөөд болсон хэрэг яюдлын талаар хамаатнууддаа хэлжээ. Одоогоор бүсгүй заналхийлэгчдээс нуугдаж буй ажээ. Заналхийллээс хоёр хоногийн өмнө түүнийг тэмцээнд шалгарах мөчид Ирак чөлөөтэй болсны бэлгэдэл гэж зарлаж байсан юм.

 

Арванхоёрдугаар сарын 20-нд Иракийн гоо бүсгүйчүүдийн тэмцээн 40 жилд анх удаагаа явуулсан юм. Шайма сөргөлдөөнд нэрвэгдсэн бүс нутгийн боловсрол, соёлын төлөө ажиллана гэдгээ илэрхийлж байсан юм. “Ирак урагшилж байгаад би баяртай байна. Энэ үйл явдал иракчуудын нүүр царайд баяр хөөр, инээдэм авчирлаа” гэж үзэсгэлэнт бүсгүй Al Arabiya телевизид ярилцлага өгсөн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж