Оросын Батлан хамгаалах яам Сибирийн алслагдсан хэсгийн Эрхүү мужид газрын тосны цооногт гарсан галыг унтраахад танк эсэргүүцэгч их буугаар гал нээн тусламж үзүүлж байна.
Бичлэгээс үзэхэд, цар тахлаас сэргийлж амны хаалт зүүсэн цэргүүд Т-12 их бууг ачааны тэвшин дээрээс буулган, гал гарч буй худгаас 180 метрт байрлуулж, 100 мм сумаар удаа дараа галлаж буй юм.
Гал унтраах энэхүү өвөрмөц ажиллагааг ОХУ-ын Батлан хамгаалах яам маш нягт нарийн төлөвлөсөн аж. Шатаж буй цооногийн барилгыг буудаж нурааснаар гал сөнөөгчид усны хоолойгоо худаг руу хийж, галыг хяналтандаа авах боломжтой болох юм байна.
Газрын тос олборлох газарт гарсан галыг галт зэвсгээр унтраах нь гайхмаар агаад, галт зэвсэг нь тэр тусмаа их буу байх нь тун хачирхалтай санагдана. Гал гарсан газрын тос олборлох газрын эзэн Эрхүүгийн компани тавдугаар сарын 30-наас хойш шатаж буй цооногийн галыг унтрааж чадахгүйд хүрсэн учир өнгөрсөн долоо хоногт ийнхүү цэргүүдээс тусламж хүсчээ. Танк эсэргүүцэгч их буу болон их бууны багийнхан 4500 км-ын тэртээх Самар хотоос ирцгээсэн байна.
Эх сурвалж: RT.COM
zochinn 2020-06-09 122.201.29.66
he he he untraaj chadaaaguil bna gen de odoo hurtel kkkkk mudakuud
Зочин 2020-06-09 139.5.217.237
Танкаар унтраахаар өвсний шимийг устгачихдаг
Зочин 2020-06-09 73.92.12.67
Александр Матросов цээжээрээ дараад л унтраацан юм даа……
Зочин 2020-06-09 203.169.48.150
Цооногийг худаг гээд бгаам уу? Чааваас даа