ОХУ-ын арми танк эсэргүүцэгчээр гал унтрааж байна

Хуучирсан мэдээ: 2020.06.09-нд нийтлэгдсэн

ОХУ-ын арми танк эсэргүүцэгчээр гал унтрааж байна

ОХУ-ын арми танк эсэргүүцэгчээр гал унтрааж байна

Оросын Батлан хамгаалах яам Сибирийн алслагдсан хэсгийн Эрхүү мужид газрын тосны цооногт гарсан галыг унтраахад танк эсэргүүцэгч их буугаар гал нээн тусламж үзүүлж байна.

Бичлэгээс үзэхэд, цар тахлаас сэргийлж амны хаалт зүүсэн цэргүүд Т-12 их бууг ачааны тэвшин дээрээс буулган, гал гарч буй худгаас 180 метрт байрлуулж, 100 мм сумаар удаа дараа галлаж буй юм.

Гал унтраах энэхүү өвөрмөц ажиллагааг ОХУ-ын Батлан хамгаалах яам маш нягт нарийн төлөвлөсөн аж. Шатаж буй цооногийн барилгыг буудаж нурааснаар гал сөнөөгчид усны хоолойгоо худаг руу хийж, галыг хяналтандаа авах боломжтой болох юм байна.

Газрын тос олборлох газарт гарсан галыг галт зэвсгээр унтраах нь гайхмаар агаад, галт зэвсэг нь тэр тусмаа их буу байх нь тун хачирхалтай санагдана. Гал гарсан газрын тос олборлох газрын эзэн Эрхүүгийн компани тавдугаар сарын 30-наас хойш шатаж буй цооногийн галыг унтрааж чадахгүйд хүрсэн учир өнгөрсөн долоо хоногт ийнхүү цэргүүдээс тусламж хүсчээ. Танк эсэргүүцэгч их буу болон их бууны багийнхан 4500 км-ын тэртээх Самар хотоос ирцгээсэн байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж