Туркийн Истамбул хотын Сабиха Гёкчений нэрэмжит нисэх буудалд дэлбэрэлт болж, цэвэрлэгээ хийж явсан хоёр ажилчин гэмтжээ. Цэвэрлэгч нарын нэг нь толгойдоо хүнд гэмтэл авсан байна. Тэднийг эмнэлэгт хүргэжээ. Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байна.
Дэлбэрэлтийн дараа зэвсэглэсэн цагдаа нар ирж нисэх буудлын орох хаалганы хамгаалалтыг нэмэгдүүлж, агаарт нисдэг тэргээр эргүүл хийж эхэлжээ. Гэхдээ нисэх буудлын ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэнэ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: REUTERS