ЭМЯ: Дөрвөн эмэгтэй, зургаан эрэгтэй оюутан эдгэлээ | News.MN

ЭМЯ: Дөрвөн эмэгтэй, зургаан эрэгтэй оюутан эдгэлээ

COVID-19

ЭМЯ: Дөрвөн эмэгтэй, зургаан эрэгтэй оюутан эдгэлээ

ЭМЯ: Дөрвөн эмэгтэй, зургаан эрэгтэй оюутан эдгэлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.06.09/ мэдээллээ хийж байна. Тус яамны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 207 дуудлага иржээ. АНУ, Швед, Казахстан дөрвөн улсаас манай улсын зургаан иргэн холбогдо, коронавируст халдварын талаар эмнэлзүйн зөвлөгөө авсан байна.

Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн хэлснээр, манай улстай хил залаа Эрхүү, Тува, Буриадад өвчний тархалт буурахгүй байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав. Тэр тусмаа Тува мужтай хиллэдэг Увс аймагт анхаарлаа сулруулахгүй байхыг санууллаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Өчигдөр ХӨСҮТ-ийн лабораторид 20 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн салбар лабораторид 20 хүнд хийсэн шинжилгээ сөрөг гарлаа. ХӨСҮТ-өөс өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ. Дөрвөн эмэгтэй, зургаан эрэгтэй оюутан эдгэлээ. Мөн өчигдөр Сидней Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 зорчигчоос сэжигтэй гэж үзэн, хоёр зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлалаа. Өнөө өглөө сорьц цуглуулах ажил эхэлсэн.

ХАЛДВАРЫН ЭРСДЭЛ ӨНДӨР БОЛ ЗУРГААН УДААГИЙН ДАВТАН ШИНЖИЛГЭЭ АВДАГ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

ОХУ-аар дамжин орж ирж буй тээврийн ачаа тээшинд жолооч хүрдэггүй. Тиймээс халдвар дамжихгүй. Ер нь жолоочоос халдвар тархах эрсдэл маш бага. Халдварын нууц үе 18 дахь хоногт илэрсэн нэг тохиолдол бий. ДЭМБ-аас халдварын нууц үе дунджаар 14-21 хоног байна гэж тодорхойлж байгаа. Зарим тохиолдолд халдвар шинж тэмдэггүйгээр биед тархаж, 28 хоногт ч илэрч байна. Бид ажиглах байранд тусгаарлагдаж буй иргэдээс зарим үед хоёр болон зургаан удаагийн давтан шинжилгээ авч байна. Халдварын эрсдэл өндөр, шаардлагатай гэж үзвэл зургаан удаагийн давтан шинжилгээ авч байна.

АЧАА ТЭЭВРИЙН ЖОЛООЧООС “COVID-19” ХАЛДВАР ИЛЭРСЭН ГУРВАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Сүүлийн үед эрсдэлт бүлгийн хүмүүст сэтгүүлчид багтаж байна. Эрүүл мэндийн яамнаас хоёр удаа сэтгүүлчдийг халдвараас сэргийлэх шинжилгээнд хамруулахад сөрөг хариу гарсан. Ачаа тээврийн жолооч нараас гурав дахь удаагаа коронавируст халдвар илэрсэн. Манай улсын хоёр иргэн болон ОХУ-ын иргэнээс илэрсэн. Ачаа тээвэрт халдваргүйжүүлэлт хийж байна. Иргэдийн хувьд гадны сав баглаа боодлын бүтэн байдлыг шалгаж, близнатай бүлээн усаар ариутгах, баглаа боодлыг хаях зөвлөмж өгч байна.

ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД 399 ИРГЭН БАЙНА

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.БУЯНЖАРГАЛ

Тусгаарлан ажиглах байранд 1512 иргэн байна. Өссөн дүнгээр улсын хэмжээнд 8111 иргэнийг тусгаарлан ажиглалтад авлаа. Нийслэлд гэрийн тусгаарлалтад 399 иргэн байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн байна. Орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд 4253 зорчигчид тандалт хийлээ. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм эмнэлгийн хэрэгсэл хүрэлцээтэй байна гэлээ.

Манай улсад коронавируст халдвар гаднаас зөөвөрлөгдөж батлагдсан 194  тохиолдол байна. Үүнээс 85 нь эдгэрснийг ХӨСҮТ-өөс мэдээлж байгаа юм.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Monday, June 8, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-09 51.75.144.43

)) Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/rH0jWz

Avatar

гадаадад гацаад буй өндөр настан 2020-06-09 46.65.158.229

Үгээр хэлэхийн аргагүй аврал энэрэлийн бурхад гэж монгол эмч эмнэлгийн ажилчдыг өнөө цагт ард олон үнэлэж байна.Тэдэнтэй мөр зэрэгцэн аюулын тэргүүн шугаманд тэмцэж яваа МХын ажилтан,хил гаалийхан,цагдаа , УОКийн өргөсөн тангарагынхаа жинхэн эзэн болж чадаж ,МОНГОЛОО аюулаас найдвартай хамгаалаж байгаа эрэлхэг баатрууддаа баяр хүргэе! Өнөөдөр хамгийн олон хүн эдгэрчээ!!!

Avatar

Зочин 2020-06-09 202.179.24.255

Хүн төрлөхтний түүхэнд тохиолдож байгаа энэ хүнд цагт цаг наргүй ажиллаж, ард иргэдээ авран хамгаалж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдлын болон цагдаагийн бүх ажилтнууд та нар минь энэ цагийн БААТАРУУД билээ. Та нартаа эрүүл энх, эрхэм сайхан бүхний дээдийг ерөөе..

Avatar

Зочин 2020-06-09 202.9.41.14

Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө өдөр шөнийг үл ялган ажиллаж тэмцэж буй та нартаа баяр хзргэе.

Avatar

цэндаюуш 2020-06-09 202.55.188.83

Та нар минь нойр хоолгүй сайн ажиллаж байгаа баяр хүргэе ок

Avatar

Зочин 2020-06-09 122.201.19.99

gadnaas nisleg avaad hunee shingeeh geed buun buunuur ni gargaad bna uu daa. aria hurdan uu. garahgyi baij baij genet suuliin udruuded olnoor ni gargaad baih chini

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж