Германы «Der Tagesspiegel» сонины нийтлэгчид Илон Маскийн «SpaceX» америк компани нь Дэлхийн орбитод хүмүүсийг болон ачаа барааг тус тусад нь хүргэх Оросын үзэл баримтлалыг хуулбарласан байна гэсэн дүгнэлтийг хийжээ.
Нийтлэлийн зохиогчдын сануулcан шиг эхэндээ АНУ нь сансрын нислэгийн хөтөлбөрийнхөө дагуу хүмүүсийг болон ачаа барааг хамтад нь хүргэхээр тооцоолж байсан ба тээврийн сансрын хөлгүүд нь хэдэн тонн ачааг 20 хүртэл хүний хамт Дэлхийн орбитод гаргах боломжтой юм.
Харин ОХУ анхнаасаа Олон улсын сансрын станц (ОУСС) руу ачааны хөлөг онгоцнуудыг тусад нь, нисгэгчтэй капсулуудыг тусад нь хүргэж байв. «SpaceX»-ийн боловсруулсан ба 5-р сарын 30-нд ОУСС-ын чиг нисгэсэн «Crew Dragon» сансрын хөлөг нь энэхүү зарчмыг дагав.
Германы сонины бичиж буйгаар Маск нь бас өөр нэгэн шалтгаанаар ачааны болон зорчигчдын нислэгийг тусгаарлажээ. Учир нь «SpaceX» компани дунд хугацаандаа сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. «Гэсэн ч оросууд мөн салбарт бас анхдагч нь байсан ба тэд 2001 онд анхны сансрын жуулчин болох Деннис Титог ОУСС-аар аялуулсан байдаг» хэмээжээ. НАСА-гийн захиалгаар Маскийн компанийн бүтээсэн олон удаагийн «Crew Dragon» сансрын хөлөг нь 5-р сарын 30-ны орой Флорида мужийн Канаверал дахь космодромоос хөөрсөн ба инйхүү АНУ есөн жилийн дараа дахин удирдлагатай сансрын нислэгийг үйлдлээ.
19 цагийн дараа Боб Бенкен болон Даг Херли нар ОУСС-ыг хүрч, станцын дотогш амжилттай нэвтрэв.
Эх сурвалж: https://www.rbc.ru/rbcfreenews/5ed702589a79473bccf0cd7d
Холбоотой мэдээ