Жордан: Арьсны өнгөний үзэлтэй "чөтгөрүүд"-тэй нүүр тул

Хуучирсан мэдээ: 2020.06.09-нд нийтлэгдсэн

Жордан: Арьсны өнгөний үзэлтэй "чөтгөрүүд"-тэй нүүр тул

Жордан: Арьсны өнгөний үзэлтэй "чөтгөрүүд"-тэй нүүр тул

Сагсан бөмбөгийн спортын домог, тэрбумтан Майкл Жордан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт Nike компанийн Jordan брэндтэйгээ хамтран 100 сая ам.долларыг 10 жилийн хугацаатай нийгмийн шударга ёсны төлөө тэмцдэг байгууллагуудад хандивлахаар болсон билээ.

Майкл Жордан “Африк-америк гаралтай бид олон жилийн турш дарлуулж ирсэн. Ард түмний ухамсарыг сордог энэ зүйлийг бид хүлээн зөвшөөрч болохгүй. Одоо л эргэлтийн цэг нь. Үүний эсрэг бид зогсох хэрэгтэй. Өнөөгийн нийгмээ илүү сайн сайхан болгох хэрэгтэй. Чөтгөрүүдтэй нүүр тул. Бусдад гараа сунга. Тэгш бус байдал үүсээд буйг ойлго. Мэдээжийн хэрэг, цагдаа нартай илүү сайн хэл амаа ололцох хэрэгтэй. Гэхдээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг илүүд авч үзэх нь чухал. Бид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах энэ үзлийг зарим талаараа тодорхой хүрээнд хүлээн зөвшөөрчихсөн байжээ” хэмээжээ.

Харин NFL буюу Хойд Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн комиссар Рожер Гудель өчигдөр/2020.06.08/ мэдэгдэл хийн, “NFL-ийн тоглогчдыг эртхэн сонсоогүй нь буруу. Хэрвээ сонссон бол хүн бүр үгээ хэлж, энх тайван замаар жагсах байлаа” хэмээн хэлсэн байна. Үүнийх нь хариуд ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Рожер Гудель өөрийн гаргасан энх тайван, эвлэрлийн талаарх мэдэгдлээрээ тамирчдыг төрийн дууллын үеэр өвдөглөж суух нь зүгээр гэж мэдэгдлээ. Энэ нь манай улсыг болон төрийн далбааг маань үл хүндэтгэсэн хэрэг бус уу?" хэмээн жиргэжээ.

2018 онд NFL-ийн зүгээс талбай дээрх тамирчид АНУ-ын төрийн дуулал болон далбаанд хүндэтгэл үзүүлэн босч зогсох ёстой гэж зарласан юм.

NFL-ийн тамирчин асан Колин Каперник 2017 онд тоглолтын өмнө дуулагддаг АНУ-ын төрийн дууллын үеэр өвдөглөн сууж, арьс өнгөөр ялгаварлахыг эсэргүүцсэн аж. Тэрбээр энэ тухай ярихдаа “Би хар арьст болон өнгөт арьст хүмүүсийг дарангуйлдаг улсын төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж, босч зогсохгүй” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж