Хатагтай Гагад зориулсан Зул сарын бэлэг

Хуучирсан мэдээ: 2015.12.23-нд нийтлэгдсэн

Хатагтай Гагад зориулсан Зул сарын бэлэг

Дуучин Lady Gaga Зул сарын эхний бэлгээ хүлээн авчээ. Найз нараас нь түүнд саяхан буурал зүсмийн давжаа морь бэлэглэсэн гэнэ.

Гэнэтийн бэлгэнд баярлаж, хөөрсөн Lady Gaga бэлгийн мориныхоо зургийг Instagram-д тавьж, "Тэнгэрээс л бууж ирсэн гэмээр ийм сахиусан тэнгэр өнөөдөр манай довжоон дээр намайг угтлаа. Дуугаа анх студид бичүүлэх гээд догдлон гүйж байсан хуучин цаг санаанд орж байна. Үнэхээр гэнэтийн бэлэг барилаа. Жон Жаник, Стив Берман болон гэр бүлийнхэнд нь бүгдэд нь чин сэтгэлээсээ баярлалаа. Би энэ морийг унаж, тэжээж, үргэлж хайрлах болно. Үнэхээр их баярлаж байна” хэмээн бичсэн байна.

Этгээд хачин зүйл сэдэж явдгаараа нэртэй Поп арт дуучин 2013 онд Америкийн хөгжмийн наадамд Трояны морь шиг хиймэл морь унаж очсон билээ. Харин дараагийн удаа Lady Gaga хөгжмийн наадамд унаж очих жинхэнэ, амьд морьтой болсон нь энэ ажээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж