Их Британи Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулна | News.MN

Их Британи Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулна

Их Британи Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулна

Их Британи Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулна

Европын холбооноос гарсны дараа Их Британийн олон улстай харилцах бие даасан харилцаа, худалдааны асуудал ихээхэн анхаарал татаж буй. Их Британи нь дэлхийн олон оронтой чөлөөт худалдаа болон бусад гэрээ хэлцлүүд хийж буй юм. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард АНУ-тай албан ёсны худалдааны гэрээ хэлцэл эхлүүлжээ.

Их Британи нь Японтой худалдааны гэрээ хэлэлцэж, энэ оны сүүл гэхэд батлан хэрэгжүүлэхээр зорьж байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Их Британийн Худалдааны сайд Лиз Трусс Мягмар гаригт Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотегитэй утсаар ярьж, худалдааны асуудлыг хэлэлцжээ. Лиз Тусс “Коронавирусийн цар тахлаас болсон санхүүгийн хямралын үед хоёр орны худалдааны хэлцэл нь бизнес эрхлэгчдэд боломж олгож, эдийн засгийг дэмжин сэргээнэ” хэмээн мэдэгдсэн байна.

Их Британи нь Японтой байгуулах худалдааны гэрээг байгуулахдаа одоо хэрэгжиж буй Европын холбооны зарчим, журамд тулгуурлахыг хичээж байна. Япон нь тус улсын худалдааны дөрөв дэх том хамтрагч бөгөөд хоёр орны худалдааны эргэлт 2019 онд 31,4 тэрбум фунт-стерлинг байжээ. Түүнчлэн Их Британи нь энэ оны сүүл гэхэд Европын холбоотой худалдаа, наймааны асуудлаа цэгцлэх ёстой.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж