БНХАУ энэ ондоо багтааж 5G сүлжээний 600 мянган станц барина

Хуучирсан мэдээ: 2020.06.09-нд нийтлэгдсэн

БНХАУ энэ ондоо багтааж 5G сүлжээний 600 мянган станц барина

БНХАУ энэ ондоо багтааж 5G сүлжээний 600 мянган станц барина

Супер хурдтай утасгүй интернэт сүлжээ түгээх 5G сүлжээний станцуудын тоо энэ жил Хятадад хэд дахин нэмэгдэнэ хэмээн албаныхан мэдээлжээ.

БНХАУ-д одоогоор 250 мянга орчим станц ажиллаж, 36 сая хэрэглэгчийг өндөр хурдны интернэтээр хангаж байгаа аж. Манай урд хөрш энэ станцын тоог улам олон болгохоор долоо хоног бүр 10 мянган станц шинээр босгохоор төлөвлөсөн байна. Харьцуулж үзэхэд 2019 онд долоо хоногт 2500 хүрэхгүй тооны станц босгож байжээ. Улмаар оны сүүл гэхэд БНХАУ даяар 600 мянга гаруй өндөр хурдны интернэтийн 5G станц баригдаж дуусах юм байна.

Энэхүү шинэ үеийн технологийн ачаар хэрэглэгчид өмнөхөөсөө илүү хурдан интернэт ашиглах боломжтой болох юм. Синьхуа агентлагийн мэдээлснээс үзэхэд зөвхөн дөрөвдүгээр сард л гэхэд 5G сүлжээ ашигладаг хэрэглэгчдийн тоо 7 сая орчмоор өссөн байна.

5G технологиор тэргүүлэгч нь Хятадын гар утас үйлдвэрлэгч Хуавэй брэнд билээ. Тэд нийт 3000 патент эзэмшдэг бөгөөд дэлхий дахинд шинэ технологио нэвтрүүлэхээр шаргуу ажиллаж буй. Гэвч АНУ тус компанийг "хар жагсаалт"-д оруулан улсынхаа компаниудтай гэрээ хийх, хамтарч ажиллахыг хориглосон билээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж