Ким Жон Ун 2011 онд эцгийнхээ орыг залган Хойд Солонгосын удирдагч болсон. Тэрбээр Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ил Суны ач хүү. Өдгөө 36 настай Ким Жон Ун Хойд Солонгосын цөмийн зэвсэг, баллистик пуужинг хөгжүүлж, дэлхийн их гүрнүүдтэй эн тэнцэх өмнөх удирдагчдын бодлогыг үргэлжүүлэн барьж буй. Иймдээ ч тэрбээр түүхий эдийн экспортын орлого, гадаадад ажиллагсдын цалин хөлс зэрэг бүх боломжтой эх үүсвэрээс мөнгө босгож, цөмийн хөтөлбөртөө зарцуулдаг.
Дэлхийн хамгийн хаагдмал Хойд Солонгос улсын удирдагч Ким Жон Уны мэдээлэл өндөр нууцлалтай байдаг. Түүний хувийн хөрөнгө хэр их вэ? Их Британийн “Express” мэдээллийн сайтад мэдээлснээр Ким Жон Уны хөрөнгө таван тэрбум ам.доллар орчим аж.
Эх сурвалж: FOX BUSINESS
Холбоотой мэдээ