Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал Пүрэв гаригт болно

Хуучирсан мэдээ: 2020.06.09-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал Пүрэв гаригт болно

Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал Пүрэв гаригт болно

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Н.Баттөгсийн өмгөөлөгч Д.Батбаяр нь шүүх хуралдааны товыг өөрчлөх тухай хүсэлт гаргасны дагуу уг хүсэлтийг тус дүүргийн шүүхийн шүүгч 2020 оны зургадугаар сарын 9-ний өдрийн 09:00 цагт хэлэлцлээ. Уг хуралдаанаар Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг 2020 оны зургадугаар сарын 11-ний өдөр буюу Пүрэв гаригийн 14:00 цагт нээлттэй явуулахаар товлон зарлажээ. 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах, М.Базаррагчаа нар нь шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хэлэлцэхгүй орхиж, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Сануулахад, нэр дэвшигч Н.Номтойбаярыг нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авахаас нь өмнө цагдан хорих шийдвэр гаргаж хорьсон бөгөөд түүний сурталчилгааг түүний аав Б.Нямтайшир болон сонгуулийн штаб нь хийж буй. Сошиал орчинд нэр дэвшигч Н.Номтойбаярыг суллахыг шаардсан хөдөлгөөн өрнөөд байгаа билээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж