НҮБ-ын түүхэнд анх удаа чуулга уулзалтад төрийн тэргүүнүүд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2020.06.09-нд нийтлэгдсэн

НҮБ-ын түүхэнд анх удаа чуулга уулзалтад төрийн тэргүүнүүд оролцохгүй

НҮБ-ын түүхэнд анх удаа чуулга уулзалтад төрийн тэргүүнүүд оролцохгүй

Нэгдсэн үндэстний байгууллагын 75 жилийн түүхэнд анх удаа Ерөнхий ассамблейн чуулга уулзалтад төрийн тэргүүнүүд оролцохгүй болжээ. Коронавирусийн халдварт өвчний цар тахлаас болж олон орны төрийн тэргүүнийг Нью-Йорк хотноо хүлээн авах боломжгүй гэдгийг Ерөнхий ассамблейн ерөнхийлөгч Тижжани Мухаммед-Банде мэдэгджээ.

Ерөнхий ассамблейн чуулга уулзалт ирэх есдүгээр сард болох товтой. Гэхдээ НҮБ-ын гишүүн 193 орны төр, засгийн тэргүүнүүд Ерөнхий хэлэлцүүлгэд орон нутгийн болон дэлхийн тулгамдсан асуудлаар үгээ хэлэх боломжтой гэдгийг онцолсон байна. Ингэхдээ тэдний үгийг НҮБ-д суух бүрэн эрхт төлөөлөгчдөөр нь дамжуулах саналтай байгаа аж.

Өмнө нь өнгөрсөн тавдугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес олон орны төр, засгийн тэргүүнийг цуглуулан 75 жилийн ойг тэмдэглэх санаачилга гаргасан ч цар тахлаас болж тэр даруй үгүйсгэгджээ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж