Сингапурын бизнес эрхлэгч нар оношилгооны түргэвчилсэн тест, амны хаалт хандивлав

Хуучирсан мэдээ: 2020.06.09-нд нийтлэгдсэн

Сингапурын бизнес эрхлэгч нар оношилгооны түргэвчилсэн тест, амны хаалт хандивлав

Сингапурын бизнес эрхлэгч нар оношилгооны түргэвчилсэн тест, амны хаалт хандивлав

Шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчний тархалт дэлхий дахинаа хурдацтайгаар өсөн нэмэгдэж буй өнөө үед энэхүү халдварт өвчнийг түргэн шуурхай, найдвартай аргаар оношлох нь улс бүрийн хувьд чухал асуудал юм. Иймд тус Элчин сайдын яамнаас Монгол Улсад урт хугацаанд бизнес эрхэлж буй Сингапурын бизнес эрхлэгч нарт хандаж, цар тахлын хүндрэлтэй энэ цаг үед Монгол Улсад дутмаг буй оношилгооны төхөөрөмж худалдаж авахад зориулж хандив өгөхийг санал болгосон билээ. Сингапурын бизнес эрхлэгч нар бидний саналыг найрсгаар дэмжиж 30 000 син.долларын хэмжээтэй хандив, 5000 ширхэг амны хаалтыг тус тус өгсөн юм.

Ийнхүү тус Элчин сайдын яамнаас Монгол Улсын Эрүүл мэндийн яамтай зөвлөлдөж, Сингапур Улсын “Biolidics” лабораториoс “2019-nCoV IgG/IgM Antibody Detection kit” нэр бүхий 1800 ширхэг COVID-19 оношилгооны түргэвчилсэн тест захиалж, бэлэн болсныг өнөөдөр буюу 2020 оны зургадугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын төрийн байгууллагын төлөөлөгчид ийнхүү хүлээн авчээ. Бүгд Найрамдах Сингапур Улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны газраас хүлээн зөвшөөрсөн уг оношилгооны түргэвчилсэн тестийн давуу тал нь хугацаа хэмнэхийн сацуу хүний цусан дахь эсрэг биетийг 10 минутын дотор илрүүлэх боломжтой.

Бүгд Найрамдах Сингапур Улсын бизнес эрхлэгч нарын уг хандив нь Монгол Улсын COVID-19 халдварт өвчинтэй тэмцэх үйл хэрэгт ач холбогдолтой хэмээн Эрүүл мэндийн яамнаас сайшаан тэмдэглэв. Өдгөө 2020 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ үед Сингапурын иргэдийн зүгээс үзүүлж буй уг тусламж нь хоёр улсын харилцааны найрсаг, дотно төвшний илрэл юм.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж