Киргизстан алтны уурхайн хэлэлцээнээс гарав

Хуучирсан мэдээ: 2015.12.23-нд нийтлэгдсэн

Киргизстан алтны уурхайн хэлэлцээнээс гарав

 

Киргизстаны засгийн газар Канадын “Сентерра гоулд” корпорацитай хийж буй алтны уурхайн хэлэлцээнээс гарч буйгаа мэдэгджээ. Киргизстаны засгийн газар “Кумтор” алтны уурхайн хувьцааг 50-50 хувиар хуваан эзэмших саналтай яриа хэлцэлд цаашид оролцохгүй гэсэн байна. Гэхдээ тэд хувь нийлүүлсэн төслийг дахин шинэчлэх шинэ боломжийг санал болгохоор бэлдсэн гэжээ.

 

Киргизстаны засгийн газар “Сентерра гоулд” корпорацид 32.7 хувийн хувьцаа эзэмшдэг аж. Тэд үүгээрээ “Кумтор” алтны уурхайн 50 хувийн хувьцааг солилцох хүсэлтэй байгаа аж. Киргизстаны засгийн газар 2011 оноос хойш “Кумтор” уурхайн эзэмшлийн хувиа нэмэгдүүлэхээр хичээж байна.

 

Одоогоор Киргизстаны засгийн газар ирэх онд “Кумтор” алтны уурхайд олборлолт явуулах зөвшөөрлийг сунгаагүй байгаа гэнэ. Өмнө нь 2013 онд Кумтор алтны уурхайн олборлолтын талаар маргаан ширүүсэж, Иссык-Куль мужийн олон зуун оршин суугч жагсаал цуглаан хийж байжээ.

 

Үүний зэрэгцээ олон улсын арбитрын шүүхийн шийдвэрт үндэслэн Канадын шүүхээс Киргизстаны “Сентерра гоулд” корпорацийн хувьцааг царцаагаад байгаа аж. “Сентерра гоулд”-ын хувьцаа нь Киргизстаны хувьд хамгийн чухал гадаад актив аж. Харин “Кумтор” алтны уурхай нь Киргизстаны улсын төсвийн хамгийн том саалийн үнээ юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж