Олон улсын кофе шопын сүлжээ Cafe DROPTOP Монголд

Хуучирсан мэдээ: 2020.06.09-нд нийтлэгдсэн

Олон улсын кофе шопын сүлжээ Cafe DROPTOP Монголд

Олон улсын кофе шопын сүлжээ Cafe DROPTOP Монголд

Тохилог орчин, онцгой амттай кофе, найрсаг үйлчилгээ орчин үеийн амьдралын хамгийн төгс хэв маяг боллоо. Өөрөөр хэлбэл, энэ сонголтын цаана давтагдашгүй үнэ цэнэ, тасралтгүй хөгжүүлэлт оршиж буй хэрэг. Шинэ цагийн залуусын амьдралын хэмнэлийг дүрсэлбэл сайн чанарын, шинэхэн борголоор нэрсэн кофе, түүнийг дагасан тохилог орчин болоод байна.

Товчхондоо, энэхүү шинээр бий болж буй кофены соёл нь шинэ үеийнхний сэтгэл ханамжийн илэрхийлэл юм.

Өнөө цагийнхан кофе сонирхогч, үнэ цэнийг үл ойшоогч байхаа аль хэдийн больсон. Онцгой амт эрэлхийлэгчдийн мэдлэг, мэдээлэл тэлэхийн хэрээр кофе үйлдвэрлэгчдээс өндөр чанар шаардаж, дэлхийн трендийг дэргэдээ авчрах сонирхол давамгайлж байна. Харин энэ эрэлт, хүсэл сонирхолд нийцэх төгс амтыг олон улсын кофе шопын томоохон сүлжээнүүдийн нэг Café DROPTOP нээсэн байдаг.

Дэлхийн кофены хэрэглээнд тренд үүсгэж, бүтээлч сэтгэлгээгээр  төгс амт, төгс үйлчилгээг цогцлоосонд Café DROPTOP-ын үнэ цэнэ оршиж буй. Cafe DROPTOP-ын багийнхан зөвхөн таны тав тух хувийн орон зайг хангахын төлөө, хором бүрт тансаг амт мэдрүүлэхийг эрэлхийлж байдаг учраас хэн бүхний талархан саатдаг дэлхийн брэнд болжээ.

Үүний баталгаа нь 2011 онд DROPTOP-той хамт бий болсон бүтээгдэхүүний үнэ цэнэ, зогсолтгүй хөгжүүлэлт, тогтвортой үйл ажиллагаа, мэргэшсэн хүний нөөц болон хүчирхэг маркетингийн цогц бодлого дээр тулгуурлан хүрээгээ хурдацтай тэлсэн. Тогтмол туршиж, тасралтгүй хөрөнгө оруулсны үр дүнд Café DROPTOP ямагт хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн итгэлийг алдахгүй зах зээлийн том тоглогч, хүчтэй өрсөлдөгч байж ирэв.

Энэ бүхний эцэст үйлчлүүлэгчдэд Итали хэв маяг бүхий тохь тухтай хувийн орон зай, төгс кофены амт, тренд бий болгогч шинэ бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлж чадсан. Монголдоо кофегоо хуурч, дэлхийн тренд бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгох Café DROPTOP-оос мэдэрч болох үйлчилгээний ТОП ертөнцтэй тун удахгүй таныг уулзуулах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж