Засгийн газар ирэх 2021 оноос эхлэн дөрвөн жилийн турш нийт 2.9 тэрбум ам.доллартой тэнцэх дөрвөн том бондын төлбөр төлнө. Өнгөрсөн жилүүдэд Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ буурч байсан ч өрийн хэмжээ мөнгөн дүнгээрээ 2016 оноос хойш эрчимтэй өсчээ. Засгийн газар болон Төв банк өрийг дахин санхүүжүүлэх хувилбар барьж буйгаа мэдээлсэн билээ.
Дэлхийд тэргүүлж байсан эдийн засгийн өсөлт өнөөдөр -10 хувьтай болсон нь харамсалтай үзүүлэлт юм. Монгол Улсын нийт өр 30 тэрбум ам.доллар хүрсэн нь нэг монгол хүнд ногдох өрийн хэмжээ 28 сая төгрөг болсныг эдийн засагчид анхааруулж байна.
Иймд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар бүрдэх УИХ, шинэчлэн томилогдох Засгийн газрын бүрэлдэхүүн эдийн засгийн түүхэн сорилттой нүүр тулахаар байгаа юм. Учир нь цар тахлын нөлөөгөөр оны эхний улиралд эдийн засаг 10.7 хувиар агшсан нь шилжилтийн үеийн хямралаас хойшхи хамгийн гүн уналт юм.
Монгол Улс вирусийн тархалтыг амжилттай хязгаарлаж байгаа ч экспортын орлогын бууралт болон цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнүүд нь эдийн засагт томоохон сорилт болж буй. Тиймээс төсөв болон төлбөрийн тэнцэлд үүссэн эрсдэлийг бууруулах зорилгоор ОУВС өнгөрсөн Даваа гаригт 99 сая ам.долларын санхүүжилт олгосон билээ.
ОУВС-гийн Захирлуудын зөвлөл энэ сарын 4-ний өдөр хуралдаж, Монгол Улсад Шуурхай санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 99 сая ам.доллар олгох хэлэлцээрийг албан ёсоор баталсан. Түүнээс хойш дөрөв хоногийн дараа ийнхүү санхүүжилт нь орж ирсэн нь манай ядаранги эдийн засагт багагүй дэмжлэг болох билээ.
Сануулахад, тавдугаар сарын 11-нээс 13-ны өдрүүдэд ОУВС-гийн Ажлын хэсэг Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт хийсний дараа Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг хэлэлцэж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 72.3 сая зээлжих тусгай эрх буюу 99 сая ам.долларын санхүүжилт олгох хэлэлцээрт хүрсэн юм.
Засгийн газраас эдийн засгийг сайжруулах зорилгоор зургаа орчим их наяд төгрөгийн хөтөлбөр зарласан. Үүний тал нь иргэдэд, тал нь эдийн засгийн уналтаас хамгаалах, сэргээх чиглэлд зарцуулагдана. Орлогын албан татвар, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд иргэдийн амьдралын чанар доройтохоос тодорхой хэмжээнд хамгаалж байгаа ч бизнесийг дэмжих ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх тал дээр Засгийн газраас дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа билээ.
Б.ЖАРГАЛ
DR. ADITYA 2020-06-09 129.205.124.230
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган
mbmb 2020-06-09 202.9.40.175
MAN or taviagui xarin ch bagasgaad baigaa gesen
з 2020-06-09 124.158.95.131
итгээд л байна уу
зочин 2020-06-09 66.181.161.124
Энэ өр монголчуудынх биш МАНАН-гийн өр. Би ийм их өр гэр бүлээрээ тавьсан бол ашиг орлогоо асар ихээр нэмэгдүүлэх байлаа. Лав хэзээч тансаглахгүй.Харин олон хүний амьдралыг аваад явчих байсан.Томрох гэж биш ашиг олох гэж өр тавьдаг байлтай.Огт ойлгомжгүй байна.
зочин 2020-06-09 66.181.176.176
Алтанхуягийн үеийн ардчиллын засгийн газар бүр тэр үедээ ач зээ нараараа төлүүлнэ гээд хэлээ биз дээ Өөр хэн үүнийг төлж дуусгах билээ Эдгээр нөхөд зээлийн ихэнхийг авч үр ашиггүй зарж биднийг хэдэн үеэр нь өрөнд оруулсан Харин өнгөрсөн 4 жилд МАН.ын засгийн газар 7 их наяд төгрөгийн өр дарсан гээ биз дээ
зочин-2 2020-06-09 139.5.217.54
Монголйн төрд шургалсан луйварчдын бүлэглэлээх төлүүлэх хэрэгтэй. Тодруулбал: АСЕМ хийгээд гайхуулаад бсан Элбэгдорж гуай, Сайханбилэг, Баярцогт, С.Баяр … гээд үргэлжилсээр л бна. Монголын төлөө сэтгэлгүй эдгээр хүмүүсийн л балагтай үйлдлээс л болж бгаа юм. С.Баяр нь АНУ-д 7 хаус, Баярцогт…Сайханбилэг…. нар нь мөн АНУ-д хаустай болсон, авилга авч офшортсон. Монгол хүн өртэй байх ёсгүй. Энэ худал мэдээнд итгэхгүй бна.
зочин 2020-06-09 66.181.161.65
Дахиад 5-6 н Оюу толгой байвалч энэ зэргийн өр юуч биш л дээ …
hi 2020-06-09 103.242.47.38
erliizuud ni urgui yum uu
Болдсайхан 2020-06-09 202.126.89.134
Засгийн газрын өр 30%.. бусад нь аж ахуйн нэгжийн зээл. Нийлүүлээд хүний толгой эргүүлээд явах юм. Зориуд мушгиад бна. Аргагүй дээ сонгууль дөхлөө
Зочин 2020-06-09 202.126.92.82
30% нь 25.2 их наяд юм бна
Зочин 2020-06-09 202.55.188.42
Амьдралдаа барьж үзээгүй энэ их өрийг хэн миний өмнөөс тавьчихваа. Өөрөө төлөөрэй.
Зочин 2020-06-09 66.181.189.157
элбэгдорж, AHyc нам
Зочин 2020-06-09 202.126.88.216
МАН
Зочин 2020-06-09 66.181.189.157
элбэгдоржоос тэр 28 сая төгрөгөө аваарай.
Зочин 2020-06-09 202.179.26.73
Buzar MAN !!!! b** songo !!!!
Зочин 2020-06-09 202.21.100.210
Ийм л бичгийн ур чадвартай сэтгүүлчдээс УИХ д нэр дэвшинэ гэнэ шүү
зочин 2020-06-09 202.21.100.210
Ийм л бичгийн ур чадвартай сэтгүүлчидээс УИХ д нэр дэвшин л гэнэ шүү
Зочин 2020-06-09 73.92.12.67
Гоё юм биш үү,28 сая төгрөг гар дээрээ тавьж үзээгүй байж хэн нэгэнд 28 саяын өртэй болцон явж байдаг….. Дөрвөн ханатыг минь хурааж аваад гудамжинд гаргаж хаяад чихийг минь огтлоод авах хүртэл яваад л байж дээ,монголчууд ч баян юмаа
Зочин 2020-06-09 202.9.46.85
Бичсэн юмаа нягталж шалгаж байгаач ээ. Холион бантан, зарим нэг хэсгээ давхардуулаад биччихсэн байх юм аа
Зочин 2020-06-09 203.91.115.37
Би Оюутолгойн өөрт өмчлөгдөх хувиа ирээдүйгээ бодоод өрөнд өгмөөр байдаг. Гэхдээ өр тавьсан хүмүүс нь гадаад дотоодоор зугаалаад байдаг. Яалтай билээ
За за за 2020-06-09 202.131.243.186
Өө орой төлчихье төлчихье. Ямар дансанд юм болоо…