МӨНГӨН АЯГАНД ЦАЙ УУХ НЬ ХОР ГАДАГШЛУУЛАХ САЙН ТАЛТАЙ
Сөдөн цай – олон наст ургамал байдаг.
Үрлийн цай – үрэл жимсний навч, цэцэг, мод, жимс бүгдийг хатаан чанаж уудаг.
Манын цай – олон наст энэ ургамлын навчийг түүн авч хатаан цай чанадаг.
Боролзгонын цай – модлог ургамал ба боловсрох үед жимстэй нь хамт авч дэлгэж хатаагаад цай чанадаг.
Улааганы цай – намар улаагана боловсрох үед навчийг түүн хатаагаад тогоонд хийж жигнэн дараа нь хатаагаад цай чанаж болно.
Нохойн хошууны цай– намар жимс болонгуут нь навчтай нь авч хатаан тогоонд хийж хуурч болгоод, аяганд хийж, дээр нь ус нэмээд, бүрж ууна
Бударгана цай – Бударганын навч ба ишийг нь буцалган уудаг.
Сэндэн цай – намар сэндэн модны навчийг нь хатаан халуун тогоон дээр хуурч, болгоно.
Цайрын цай– намар цайрын навч ба жимсийг нь холин тууж аваад усаар зайлж хатаана. Улбар шар өнгөтэй навчнууд нь ув улаан болж ирэхээр нь цай чанаж ууж болно.
Мөнх цай– мөнх цайг янжмаа гэж нэрлэдэг. Мөнх ургамал нь ороолдсон тор шиг ургадаг. Намар үүнийг авч халуун тогоонд хийж хуураад хатаан хэрэглэдэг.
Суварган цай– намар суварганын навчийгавч хатаан чанаж ууна.
Цагаан яргуй цай– цагаан яргуйн навч, ишийг намар авч хатаан тогоонд хийж, хууран хатаагаад, чанаж ууна. Цагаа.1 яргуйг юмгарав гэж нэрлэдэг.
Царсны цай– намрын эхээр царсны навчийг авч даршлах буюу жигнэх аргаар болгож, хатаан, цай чанана.
Алимны цай– алимны навчийг даршлан тавьдаг. Навч улаавтар өнгөтэй болох үед нь нунтаглаж, цай чанаж болно.
Ийм олон төрлийн өвс ургамлаар монголчууд цай чанаж хэрэглэдэг байжээ. Манай монгол түмэн цай чанах тогоо, цай хадгалах сав, аягыг ихэд чухалчилж байжээ. Цай чанахдаа хоол, цайг нэг тогоонд ээлжлэн хийдэггүй ба цайны тогоо гэж тусдаа байдаг. Цайг уухдаа ихэвчлэн мөнгөн аяганд хийж уудаг байсан нь цай амархан хөрөхөөс сэргийлж, элдэв төрлийн хор ялгах сайн шинжийг нь мэддэг учраас хэрэглэдэг байжээ. Цай уухдаа цээрлэх зүйлүүд
Хүйтэн цай уухыг
Удсан цай уухыг
Гүйцэд буцлаагүй цай уухыг
Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он
www.103.mn