Харийн нүүр ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

Харийн нүүр ажиллаж байна

ФОТО: REUTERS

Бүтэн нүүр суулгуулсан эрэгтэй анх удаагаа олны өмнө танилцуулагдав. Оскар нэрээр 31 настай тэр эрэгтэйг олонд танилцууллаа. Тэрээр хэвлэлийн бага хурал дээр донорын гэр бүлийнхэн ба мэс засал хийсэн Барселоны Валл-де-Хеврон их сургуулийн эмнэлгийн эмч нарт талархлаа илэрхийлж байв.
Таван жилийн өмнө буу алдсанаас тэр нүүрэндээ хүнд гэмтэл авсан байв. Хэвийн амьсгаалах, хоол залгих ба ярьж чадахгүй болсон түүнд өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд эмч нарын 30 хүний баг 24 цагийн мэс засал хийсэн байна.
Доктор Жоан Пере Барретын удирдсан эмч нар булчин, хамар, уруул, дээд доод эрүү, тагнай, шанаа, бүх шүдийг шилжүүлэн сэргээн суулгажээ. Нүүрний бүх булчинг ажиллагаатай болтол нь олон сар хэрэгтэй ба түүний нүүрний 90 хувь сэргээгдэнэ гэж эмч нар ярьж байна.
Нүүр суулгах өмнөх есөн удаагийн оролдлого амжилттай болж чадаагүй гэнэ. Бусад арваад тохиолдолд зөвхөн нүүрний хэсгээс суулгасан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж