Хорио цээрийн хугацаанд баар, цэнгээний газрууд хаалттай ч шагчдын гар харсан залуусын бөөгнөрөл их хотын шөнийн бас нэгэн эмгэнэлт дүр зураг болжээ. Архи, пиво борлуулах зөвшөөрөлтэй дэлгүүрүүд 22:00 цагт хаалгаа барьсны дараа нууцаар архи дамлан борлуулах бизнес эрчээ авдаг.
Хөлчүү залуус ч бас ганц шил архи, пиво шагчдаас авснаа олз гэж олзуурхаад хэчнээн төгрөгөөр нугалж зарсныг нь гар таталгүй авч, шалавхан цүнхлэх нь түгээмэл.
Энд тэндэхийн буланд хэнд ч мэдэгдэхгүй зогсч, согтуу хүмүүсийг ажиглах, автомашинтайгаа хүргэж өгөх, таксинд зарах, фэйсбүүк, утсаар захиалга авах зэргээр шагийн наймаа цэцэглэхийн хэрээр бизнес эрхлэгчдийн арга нарийсч, гэмт хэргийн бүлэглэл болтлоо хөгжжээ.
Зөвшөөрөлгүй архи худалдан борлуулж байгаа хүмүүсийг танихад ч амаргүй. Шууд очоод архи, пиво авах боломжгүй. Гэхдээ олны хөл холхидог тодорхой автобусны буудлын орчимд болон зочид буудлын өмнө хүмүүсийг ажиглаж, нууцаар зардаг аж.
ШАГИЙН НАЙМААЧИД ХАМГИЙН БАГАДАА 50-100 МЯНГАН ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ
22:30 ЦАГ:
Баянгол дүүргийн нутаг олны нэрлэж заншиснаар Энхбаярын зам дагуу “Тайнсын хөтөл” хүнсний дэлгүүр, “RICH”, “Гэгээ” зэрэг дэн буудлын харалдаа шагийн архи борлуулдаг цэг бий болжээ. Энд замд таарсан хүмүүс, таксины жолоочид шагийн архи зардгийг ч андахгүй болж. Гэхдээ төдийлөн хүнд анзаарагдахааргүй нуугдмал. Хашир зарим нь өөрсдөөсөө зайлуулж “энэ хэсэгт шагийн архи зардаггүй” гэж хэлэхтэй ч таарсан. Удаан анзаарвал зөвшөөрөлгүй архи борлуулагчид хэсэг бүлгээрээ энд тэнд зай барьж бөөгнөрч зогсох аж. Тэд хөл дээрээ тогтож ядсан бас олноороо нийлж дарвисан залуусыг онилж “Байна шүү, байна шүү” гэж аяархан хэлнэ. Үүнийг нь ч залуус андахгүй.
Таксины жолооч 2.5 литрийн пиво шагийн наймаачдаас хямд үнээр буюу 10.000 төгрөгөөр зарна гэж 20 орчим насны хоёр охины мөнгийг нь аваад пивоо ч өгөлгүй зугтсан тохиолдол ч гарав. Охидуудын хэлснээр нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэхдээ архи, пивоо багадуулсан тул ийнхүү утсаар захиалга өгсөн гэнэ. Гэтэл өнөөх архи, пивоны машинтай хүргэлтийн үйлчилгээ нь бараагаа өгөлгүй мөнгийг нь аваад зугтсан гэнэ. Харин тэднийг пиво хайж явааг анзаарсан 30 орчим насны эмэгтэй “Байна шүү, байна” гэх санал болгосон юм.
Мөнгөө, пивотойгоо хулхидуулсан охидтой хамт шагчныг дагалаа. Тэр эмэгтэй автобусны буудлаас байрны дундуур дагуулж явсаар “Өргөө” орчмын наана нэгэн байрны гадаа ирснээ охидоос эхэлж мөнгөө шилжүүлэхийг шаардаж, авсныхаа дараа нэгэн байрны орц руу ороод алга боллоо. Харин өнөөх хоёр пивоны мөнгө гэж 30 орчим мянган төгрөгөө өгсөн 20 орчим насны охин бас л гадаа нь тээнэгэлзсээр үлдэв. Уг нь охид хаширлаж дагаж орохыг хүссэн ч орцныхоо хаалгыг гялс хаагаад орчихов. Дагаж ороё гэвэл хаалга нь кодтой. Таван минутын дараа өнөөх эмэгтэй пиво барьсаар гарч ирснийг өнөөх охин хүний нүд хариулсаар шалавхан цүнхэлж одсон.
Харин гар дээрээс архи, пиво борлуулдаг тэр эмэгтэйг Оюун гэх бөгөөд нэгдүгээр сараас хойш ажилгүй болсны улмаас шагийн наймаанд “хүч сорих” болсон гэнэ. Шөнө 2-3 цаг зогсоход хамгийн багадаа 50 мянган төгрөгийн орлоготой гэрэтэ харьдаг байна. Түүний хувьд архи, пиво зэрэг согтууруулах ундааг гэртээ бөөндөж, авах хүмүүст нь гэрийнхээ гаднаас өгөөд буцдаг бололтой.
Сэнгүр, Боргио, Нийслэл 2.5 литрийн савлагаа пиво 15 мянга, EX 35 мянга, Соёрхол 45 мянган төгрөгөөр тус тус зарж байлаа.
Шагийн наймаачдын ихэнх нь зам дагуу зогсч үйлчлүүлэгчээ олсныхоо дараа байрны дундуур дагуулж явсаар “Өргөө” кинотеатр, “Гэмтлийн эмнэлгийн автобусны буудал, Ахуй үйлчилгээний ордон хүртэл дагуулан явдаг байна. Харин Оюун гэх тэр эмэгтэйгийн хэлснээр хамгийн ойрхондоо зарж байгаа нь л өөрийнх нь гэр “Өргөө” кинотеатрын орчим дахь орон сууцны хороолол аж. Шагийн наймаачдыг холоос ажиглавал хэсэг бүлгээрээ бөөгнөрч зогсох бөгөөд тэдэнд мэдээлэл дамжуулдаг хүн ч цөөнгүй бололтой. Нууцаар зураг авах, ажиглаж зогсохыг анзаарсан даруйдаа л өнөөдүүлдээ хэл хүргэдэг нас тогтсон эмэгтэйчүүдтэй ч таарсан юм.
ФЭЙСБҮҮКЭЭР АРХИ, ПИВОНЫ ЗАХИАЛГА АВАХ, АВТОМАШИНТАЙ ХҮРГЭЖ ӨГДӨГ ШИНЭ "ҮЙЛЧИЛГЭЭ" БИЙ БОЛЖЭЭ
Шагийн архи худалдаалагчид 22:00 цагаас хойш дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй архи, пивоны үнийг амандаа орсон үнээрээ зарж бас фэйсбүүк, утсаар захиалга авч хүргэж өгдөг шинэ төрлийн бизнес ч бас эрчээ авч цэцэглэжээ. Түүгээр зогсохгүй архи өндөр үнээр шаглана, дээрээс нь машиндаа суулгаж архи уулгадаг үйлчилгээ гарсныг нь хэлэх хүмүүс байна.
Фэйсбүүкт “Архи пиво хүргэлтийн үйлчилгээ”, “Архи пиво захиалгаар хүргэж өгнө”, “Архи, пиво тамхи хүргэлт” гэх мэт пэйж, группүүд мөн л дэлгүүрүүд хаалгаа барьсны дараа идэвхждэг нь анзаарагдсан. Энэ төрлийн бизнес эрхлэгчид өөрсдийн байгаа хаяг байршлаа нууцлах бөгөөд аль болох хүргэж өгөхийг илүүд үзэх аж.
Фэйсбүүк болон утсаар холбогдож үнийн мэдээлэл лавлахад архинаас илүүтэй пиво их байгааг хэлж байв. Үнийн хувьд Сэнгүр, Боргио, Нийслэл зэрэг 2.5 литрийн савлагаатай “үнээ” гэх пиво 15.000 мянган төгрөг. Харин дэлгүүрийн лангуун дээр Сэнгүр 8200-8500, Боргио, Нийслэл пиво 7500 төгрөгийн үнэтэй. Мөн шагийн наймаачид Eden архи 0.75 нь 45.000, Соёрхол 0.75 нь 45.000, 500 EX 0.75 нь 35.000 төгрөгийн ханш тогтоожээ. Энэ нь мэдээж ердийн үеийнхээс хэд дахин “нугалсан” үнээр борлуулдаг нь тодорхой. Дэлгүүр, худалдааны төвүүдэд “Соёрхол” 0.75 литр нь 21.500, 0.5 литр нь 19.500, ЕX 0.75 литр нь 17.500, 0.5 литр нь 13.500, Chingis 0.75 литр нь 23.800 төгрөгийн үнэтэй.
Мөн бусад нэр төрлийн архи “Хараа” 0.75 нь 13.500, 0.5 литр нь 9200, Алтантүрүү 0.75 литр нь 15.000, Тайга 12.500 төгрөгийн үнэтэй байгаа юм. Хэдийгээр зөвшөөрөлгүй архи, худалдан борлуулдаг үйлчилгээ олон жил амь бөхтэй тогтож ирсэн ч хорио цээр тогтоосноос хойш улам “цэцэглэж” фэйсбүүк, утсаар захилга авч машинаар хүргэдэг үйлчилгээ шинээр бий болсныг цагдаагийн байгууллагаас хэлж байв. Фэйсбүүкээр хөврөх архи, пивоны захилга авч байна гэх утга бүхий зар, мэдээлэлд цагдаагийн алба хаагчид хатуу хяналт тавьж, илэрсэн зөрчилд хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа гэнэ.
"ШАГЛАХ"-ТАЙ ХОЛБООТОЙ ЗӨРЧЛҮҮД НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА
Нийслэлийн цагдаагийн удирдах газраас харъяа дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдын хамтаар өдөр бүр “Эмцэг цэг”, “Шуурхай бүлэг” нэгдсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг байна. Уг хяналт шалгалтын хүрээнд хоногт дунджаар гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулж буй 8-15 орчим зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу шалгаж хариуцлага тооцдог байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.НЯМСҮРЭН:
-Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжаар зарим аж ахуйн нэгж байгууллагуудын цагийн хуваарьт өөрчлөлт орсон. Архи, пиво зөвшөөрөлтэй худалдан борлуулдаг дэлгүүрүүд 22:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Цагийн хуваарьт өөрчлөлт орсонтой холбоотой иргэд архи согтууруулах ундааг гар дээрээс худалдан борлуулах буюу “Шаглах”-тай холбоотой зөрчлүүд нэмэгдэх хандагатай байна. Ялангуяа архи согтууруулах ундааг facebook буюу олон нийтийн цахим хуудсуудаар дамжуулан, тээврийн хэрэгслээр хүргэж худалдах зэрэг зөрчил түгээмэл илэрдэг.
Зочин 2020-06-09 66.244.109.90
Монгол улсад давхар харъяалалыг зөвшөөрдөггүй. Гэтэл их хуралд нэр дэвшсэн Г.Амархүү гэгч Голланд улсын иргэн юм байна. Гадаадын иргэн их хуралд суух гэнэ.
Зочин 2020-06-09 85.141.190.72
За… Эртхэн амар даа…м🙏🙏🙏🌃😴
Зочин 2020-06-09 167.172.184.231
Чи хаачив хөөш
Нэр 2020-06-09 31.173.26.12
Рама .
Аммм07 2020-06-09 37.139.1.178
Хэрэгцээгүй зүйл сэтгэлдээ тээж өөрийгөө зовоохгүй гэж, бусдын төлөө өөрийгөө золиослохгүй гэж, өөрийгөө үргэлж нэгт тавьж байна гэж амлаач. Хааяа ч гэсэн амиа хичээхгүй бол бууцан дээр чинь орхиод л нүүчихдэг хорвоо… ЧАМД ЗОРИУЛАВ .
ard 2020-06-09 202.9.46.6
shagaar awuul awjil baig
Зочин 2020-06-09 51.75.144.43
Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/rH0jWz
Рама000 2020-06-09 31.173.26.19
Сонин шүү. Чиний бүх зүйл дууслаа гэж бодох мөч бусдад эхлэх цэг нь болж байдаг. Яг түрээсийн бизнес дараагийн хүнд шилждэг шиг… Бүү няц, бүү шантар! Үзнээ л гээд бай…
Зочин 2020-06-09 31.173.26.19
Гэнэт огших …… Чи минь жаргалтай байвал би яах вэ? гэж нэг хүн хэлдэг тэ … чамд 🤔
Зочин 2020-06-09 85.141.190.72
Тийм шуу… Намайг аз жаргалтай байлгах чин хусэлтэй хун нэг л бийй…. Би мэднээ🙏🙏🙏
mgl 2020-06-09 202.9.40.8
arhinii esreg mash huchtei temtsmeer baina. daanch suuliin 2 jil tur zasagtai baij uzlee.
Рама... 2020-06-09 37.139.1.104
Хүний амьдрал дэндүү ахархан. Бусдыг гомдоох худал үгэндээ харам бай, уучлах хайрлах сэтгэлдээ далай бай. Хайр дундардаггүй ч хайраар дутдаг. Гагцхүү үнэн бай, өөрөөрөө бай, баггүй бай…Хүн нэг л амьдарна .
Зочин 2020-06-09 85.141.190.72
Тиймээ..🙏🙏🙏
Зочин 2020-06-09 202.55.188.42
Архийг бүрмөсөн хориглосон бол ингэж дураараа авирлахгүй байлаа гэж.
Зочин 2020-06-09 202.9.46.21
Хааж хорьсон газруудаа нээсэн дээр боллоо Сонгууль бүгдийг утгагүй болголоо… Шагийн архи замбараагаа алдлаа…
Мойт 2020-06-09 37.139.1.132
Б юу ч авахгүй гэсэн. Гэгээрч байгаа юм болов уу😂😂😂Матриаллаг сонирхолгүй болоод.. Чамтай ярихгүй , бичихгүй , тэгсэн хирнээ хаалганы чимээ чагнаал хэхэ. Би авах дуртайгаараа авна, авна..😂
Зочин 2020-06-09 79.98.213.82
хэхэ… дуртайгаа бишээ, яг хэрэгтэй юмаа шүү…хэхэ
df 2020-06-09 202.131.245.10
Muu lalriin Amarsaihan mine ene teneg horiogoo tsuslaachee. Niislel hot chine gemt bulelglel mafiin uur bolloo pzda
Зочин 2020-06-09 66.181.165.132
Pzda ene horiog tsutslah lalarlu zvger zalgad tailbarlad ugchuuch uchnun biznes gich bolchloo ged
Зочин 2020-06-09 178.62.87.236
Пүүз хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй , яг мэдээд байна аа . Би залны пүүз ээ өмсөж байгаа . Нөгөө пүүз бол бүүр зузаан . Халуун шдээ . Чи ер нь энд байгаа хувцаснуудыг мэдэж байгаа . Дан өвөл , хавар , намрын хувцас . Ноолуур , савхи байна аа .
Зочин 2020-06-09 79.98.213.82
хэхэ.. мэднээ.. юутай ч пүүз, аваа.. бүр шаардлагатай бол кофт, футболк хар хө…. Б-д нэн түрүүнд шорт
Цэлгэр 2020-06-09 178.62.87.236
Өвөл , хавар , намрыг 3 уул үдлээ. Гадаа цаг агаарын нөхцөл байдал , өөрийнхөө хуйсагнуур зан нтрийг бодолцоод чиглэл өгвөл зүгээр шиг .. ай ?
Зочин 2020-06-09 79.98.213.82
За хө… улирлын хувцасны дутуу юу ыилээ…. хуйсгануур хэхэ…
Зочин 2020-06-09 178.62.87.236
Хөйр хүрэв .Бид 2 л бие биенээ гэх нэг тмйм хачин цаг үе. Энэ гэхдээ урт биш богино гэж найднам.🙏
Зочин 2020-06-09 85.141.190.72
Аль болох богино байг… Биедээ уусах……😭🙏🙏🙏🌺🌺🌺
Зочин 2020-06-09 178.62.87.236
Хайр хүрэв.
Зочин 2020-06-09 79.98.213.82
хэхэ….. м
lll 2020-06-09 202.131.247.254
solongos shig delgyyryyd ni 24 tsag ajilladag bol amar shyy Yu ch baihgyi shyy tegeed ogloo 10 gej ongoino
Сайхан. 2020-06-09 37.139.0.150
Өө би Б д хэлсээн. Уншуулсаан. … Өө за бүүр амар , иртэл нь юу ч авахгүй гэсэн. Хүүе чи намайг юм хум ав гэж хэлээчээ .
Зочин 2020-06-09 79.98.213.82
хэхэ__ ямартай ч Б шорт авах хэрэгтэй… за байз чи мигь одоогоор юу авах билээ…ай хэхэ…
Мойт 2020-06-09 178.62.87.161
1………….гээл … байнашдээ .Бичээд байгаарай . Тийм тийм юм аваара гжэд 🙇♂️
Зочин 2020-06-09 79.98.213.82
хэхэ… Нэг дүгээрт хүнс, хоёрдугаарт хүнс.. хүүё чи харин нэг нимгэн пүүз авна уу… эвтэйхэн дундаж үнэтэй ай..
Зочин 2020-06-09 79.98.213.82
хэхэ… 1т хүнс, 2т бас хүнс хэхэ…. хүүё чи харин нэг нимгэн пүүз авах юм уу. Эвтэйхэн, боломжийн үнэтэй ай
мара 2020-06-09 79.98.213.82
Мэндээ.. хэт халуун.. 29 хэм хүрэх нь гэнэ…. гадуур нарахдаа маск, бээлий хязгаарлалт багасгаж байгаа хэдий ч халдвар өндөр…
Нэр07 2020-06-09 37.139.0.150
Өглөөний мэнд , амьдрал бол бяцхан бэрхшаалүүдийн гоёмсог цуглуулага юм . Д.Д
Зочин 2020-06-09 79.98.213.82
за.м…. "Амьдрал бол бяцхан бэрхшээлүүдийн гоёмсог цуглуулга юм" Д.Д чи минь шүү… афоризм
Зочин 2020-06-09 203.91.115.56
Хаха бараг чатлаад бганбишүү
Зочин 2020-06-09 109.252.28.161
За яахав ээ хө . Чатлаж л байг . Эерэг байцгаая.
Зочин 2020-06-09 178.62.87.161
Найз нь баахан алдаатай бичээд .. Хараа мууджээ🙏чи ойлгоорой .
bi 2020-06-09 59.153.115.220
za estoi saihan medeelluud bna awnaa endees
Хэвийн ажиллагаанд орьё 2020-06-09 66.181.179.133
Шагчдыг орлогожуулаад татвараа авч чадахгуй байснаас дэлгуур бар ресторанаа хэвийн урт цагаар нь ажиллуулаад авах татвараа авч байсан нь дээр юм даа.
Зочин 2020-06-09 66.181.182.228
Хорих тусам хүсдэг нь хүний араншин ш дээ ганц архи дарс гэлтгүй хүнд юу ч тохиолдож болно хамаг юмаа хааж сүржигнэхээ л больчих
Зочин 2020-06-09 202.9.40.159
Муйхар аргаар хааж хориод хэрэггүй. Дэлгүүр 24 цаг хуртэл ажиллахад яагаад болохгүй гэж.
Зочин 2020-06-09 59.153.84.70
архи гударлаад амьдрал нь яаж сайжирч байгаа юм бол доо
Цу 2020-06-09 122.201.24.70
Цагдаагийнхан өөрсдөө дуудаж барьж авж байгаа тул шагийн наймаачид болгоомжтой байгаарай
Зочин 2020-06-09 202.21.108.199
Одоо энэ баар, үйлчилгээний газруудаа хуучин цагаар нь ажилууллая. Ахуйн архидалт хэтэрлээ. 22 цагаас хойш хотын хаа сайгүй гудамжинд архи, пиво уусан хүмүүс байх болж.
baldan 2020-06-09 66.181.180.130
haa saigui ajilgui humuus baina. ajliin bairiin neeged ogvol ingehgui shde. ediin zasgaa boomilohoo bol MAN-in mangar l**a
zochin 2020-06-09 49.167.16.22
ӨДӨРТ 9000 ХҮН ӨВДӨЖ БАЙГАА ОРОС ХОРИО ЦЭЭРЭЭ БУУРУУЛААД БАЙХАД МОНГОЛ ДОТООДЫН БИЗНЕСЭЭ БООМИЛОХОО БОЛИМООР БАЙНА. ДЭГЛЭМЭЭ СУЛРУУЛЖ, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭВИЙН БАЙДАЛД ОРУУЛАХГҮЙ БОЛ ЭДИЙН ЗАСАГ ЧИНЬ ӨНДИЙХГҮЙ ШҮҮ. МАН СОНГУУЛЬД ОНОО АВАХ Л ГЭЭД ОРОЛДООД БАЙГААГ АРД ТҮМЭН МЭДЭЭД Л БАЙГАА ШҮҮ.
Baagii 2020-06-09 202.126.89.45
Ямар гоё юм бэ. Хүссэн үедээ байгаа газартаа хүргүүлээд авах нь.
туйхарсүх 2020-06-09 66.181.161.23
одоо сүүлчиин найдвар электорат боллоо ждү жинхэнээрээ илчлэгдвэл танай хүрэлсүхиин тойрогт сонгууль дахина
Зочин 2020-06-09 202.126.88.226
Өмнө нь байсан л үзэгдэл. Угаасаа 00 гээд хаачихдаг байсан биз дээ. Гэнэт гараад ирчихсэн юм шиг л бичих юм.
Зочин 2020-06-09 66.181.185.93
Чадаж байгаа юманд арга байхгүй.
Зочин 2020-06-09 139.5.217.237
Эрдэнэтийн цагдааг дуурайж
Зочин 2020-06-09 66.181.186.168
СОНГУУЛ. 30 жил төр бариад 30 тэрбум долларын өрөнд ард түмнээ оруулж, АВЛИГА цэцэглүүлсэн МАН, АН ыг дахиж төрд гаргаж болохгүй шүү, МАН, АН – САЙХАН ярьж байна. САЙХАН хөтөлбөр дэлгэнэ. БАЙНГА хууртах хэрэг байхгүй. ОДОО эх орноо гэх сэтгэлтэй , шударга иргэдээсээ сонгох цаг ирлээ
Зочин 2020-06-09 192.82.71.154
ВИСКИ ЗӨӨДӨГ ДРОНУУД ЗАЙСАНД ИХСЭЭД БАЙХИЙН.
Зочин 2020-06-09 66.181.161.21
13 дугаар хороолол ХХААЯамны урд тал Баянзүрх хүнсний захын хойд талд байрлах хүнсний дэлгүүр маш олон жил шөнийн хориотой цагаар архи зарж байна тэр дэлгүүрийн шалгаач ээ ЦАГДАА МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТИЙНХАН
Зочин 2020-06-09 122.201.21.224
Hn. Shagiig diilne gej bodoj baina uu? Tiim yum tuuhend baigaagui yum. Zugeer l arhiig 24 tsag hudalddag bolgo. tegeed l boloo.
Зочин 2020-06-09 66.181.166.154
шагийг нь зогсоохгүй бол карентинд байгаа хүн ч авсан л байгаа.