Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхалтаас үүдсэн хор хохирол | News.MN

Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхалтаас үүдсэн хор хохирол

Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхалтаас үүдсэн хор хохирол

Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхалтаас үүдсэн хор хохирол

АНУ-ын Миннеаполис хотод өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдөр өнгөт арьстан Жорж Флойд амиа алдсанаас үүдэлтэй арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн жагсаал Америк төдийгүй дэлхийн олон оронд өрнөв. Гадны хэвлэлүүд энэхүү эсэргүүцлийн жагсаалыг 1992 онд АНУ-ын Лос-Анжелест болсон гамшигт үйл явдалтай адилтган бичиж байна. Бид энэ талаар “Дэлхийн эдийн засаг” буландаа онцоллоо.

Энэхүү эсэргүүцлийн жагсаал, үймээн самуун нь АНУ-ын бизнесийн салбар болон дэд бүтцэд урьд өмнө байгаагүй их хэмжээний хохирол учруулсан байна. Энэ бүх алдагдлыг хэн нөхөх вэ гэдэг бүрхэг буй юм. Америкийн даатгалын зарим компаниуд хариуцлага хүлээхгүй гэдгээ илэрхийлжээ. Үймээн самуун тус улсын эдийн засагт хэр их хэмжээний хохирол учруулсныг одоогоор шууд хэлэхэд эрт байгаа аж.

“Claims Journal” энэ сарын 2-нд Америкийн өнөөдрийн үймээн самууныг 1992 онд Лос Анжелес хотод болсон, нэг сая гаруй хүнийг хамарсан, маш их хэмжээний хохирол дагуулсан олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнтэй харьцуулан бичсэн байна. Тухайн үед цагдаа нар хар арьст Родни Кингийг зодсоноос үүдсэн үймээн самуун нь зургаан өдрийн дараа нийт 775 сая долларын хохирол дагуулжээ. Энэ нь өнөөдрийн ханшаар тооцвол 1.42 тэрбум ам.доллартай тэнцэж буй аж. Тухайн үед үймээн самуун ганцхан Лос Анжелест дэгдсэн бол өнөөдрийнх нь АНУ-ын 25 томоохон хотод хүчээ авчээ.

Зургадугаар сарын 1-ний байдлаар, хохирлын нийт хэмжээг хараахан тогтоогоогүй байгаа ч “Claims Journal” хохирлын хэмжээ “маш ноцтой”-г харуулсан хэд хэдэн нотолгоог дэлгэжээ.

Питтсбург хот, Орон нутгийн олон нийтийн аюулгүй байдлын албанаас “Хотын төвийн 50 бизнесийн байгууллагын барилга эвдэрч сүйдсэн гэж мэдээлсэн бол мөн адил тоотой компани үймээн самуунд өртсөн мэдээллийг Сиэттлээс өгсөн байна.

“Loop Alliance” төвөөс мэдээлснээр, Чикаго хотод 45 барилга байгууламж “халдлага”-д өртжээ. Мэдисон (Висконсин) хотод 75 аж ахуйн нэгжид хохирол учирч, заримыг нь тонож дээрэмдсэн байна.

Энэхүү үймээн самууны үеэр Америкийн дэлгүүр, зоогийн газар, нийтийн үйлчилгээ гэх мэт бичил, жижиг бизнес эрхлэгчид хамгийн “хүнд цохилт” амсчээ. Америкийн хэвлэлүүдэд мэдээлснээр, тэдний хохирлын хэмжээ хэдэн арван мянган доллараар хэмжигдэж байгаа аж.

Жишээлбэл, “Денвер Пост” сонинд “Zach Monks” нэртэй гутлын дэлгүүрийн эзэн өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өглөө хоёр цагт дэлгүүрийг нь дээрэмдсэнийг мэджээ. Цагдаа нар хэргийн газарт ирээгүй аж. Дөнгөж долоо хоногийн өмнө хорио тавигдсаны дараа дэлгүүрээ нээгээд байсан тэрбээр хэдхэн минутын дотор л 30-40 хүн 25 мянган долларын үнэ бүхий эд зүйлийг нь гаргаж устгасан талаар ярьжээ.

Денверийн оршин суугч Жим Илг ажлын байрныхаа хагарсан цонхыг засахад 20,000 доллар шаардлагатай болсон ч даатгалын компани хариуцахгүй гэж мэдэгджээ. Хотод энэ мэт маш олон хохирогч бий аж.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Том бизнес эрхлэгчдийн хувьд нөхөж баршгүй хохирол амссан байна. Тухайлбал, Миннеаполис хотод 190 айлын орон сууц бүхий Мидтаун орон сууцны цогцолбор газар эсэргүүцлийн жагсаалын гурав дахь өдөр шатжээ. Миннеаполис бизнесийн Twin Cities Business порталд мэдээлснээр, энэ төслийн барилгын ажилд 30 сая доллар зарцуулахаар төлөвлөсөн байна.

Жоржиа мужийн захиргааны төлөөлөгчийн тайлбарласнаар, даатгалын компаниуд хохирлыг үнэлэхэд хэдэн долоо хоног шаардагдах ажээ. Урьдчилсан байдлаар Бакхед дүүрэгт эсэргүүцлийн жагсаалд оролцсон хүмүүс 10-15 сая долларын үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөд хохирол учруулсан болохыг тогтоосон байна.

Саяхан Америкийн нэр хүнд бүхий мэдээлэл шинжилгээ, эрсдлийн үнэлгээний компани “Вериск” Жорж Флойд амиа алдсанаас үүдэлтэй үймээнийг гамшигт үзэгдэл хэмээн зарлажээ.

Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, цагдаагийн хүчирхийллийг эсэргүүцсэн жагсаал Европт мөн болсон. Тухайлбал, Испанийн Мадрид хотод олон мянган хүн арьсны өнгөөр ялгаварлахыг эсэргүүцсэн зурагт хуудсууд барин жагссан байна. Эсэргүүцлийн ажиллагаа мөн Копенгаген, Брюссель хотод болжээ. Бельгид болсон жагсаал мөн л эмх замбараагүй байдал болон хувирсан байна. Бельгийн нийслэлд байх шүүхийн ордны өмнө арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тайван жагсаал болсон ч үүний дараа Матонг дүүрэгт жагсагчид цагдаагийнхантай мөргөлджээ.

Брюсселийн цагдаагийн газрын төлөөлөгч Ван Де Кир “Жагсагчид цагдаагийн машин руу чулуу, лонх шидэж, зарим дэлгүүрүүдийг сүйдэлж, их хэмжээний хохирол учруулсан” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: FOX BUSINESS, TASS, CLAIMS JOURNAL
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-09 51.75.144.43

== Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/rH0jWz

Avatar

Зочин 2020-06-09 203.91.112.146

АНУд Трамп гэж эргүүг ерөнхийлөгч болгосны гай Монголд ч бас МОНГОЛ ялангууд боловсролгүй ерөнхийлөгч гаргасны гайгаа эдлэх байхдаа

Avatar

Зочин 2020-06-09 66.181.189.157

Энэ Жорж Сорос санхүүжүүлж, АН зохион байгуулсан улс төрийн акци. Сонгууль угтсан ажиллагаа.

Avatar

nuudel 2020-06-09 64.120.88.65

Black is beautiful. Are you kidding me. Black is black.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж