Үзэгчгүй наадмыг ХЕРО найруулах уу? | News.MN

Үзэгчгүй наадмыг ХЕРО найруулах уу?

Үзэгчгүй наадмыг ХЕРО найруулах уу?

Үзэгчгүй наадмыг ХЕРО найруулах уу?

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх асуудлаар олон нийтийн сүлжээнд багагүй маргаан өрнөж байна. Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлж Цагаан сар болон заалны барилдаануудыг хориглосон. Гэвч, УОК-оос баяр наадмыг тэмдэглэх шийдвэрийг гаргасан байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо наадмыг тасалдуулалгүй уламжлал ёсоор зохион байгуулахаа мэдэгдсэн бөгөөд урьд өмнөхөөсөө ялгаатай нь технологийн дэвшил, шийдлийг ашиглан үзэгчдийн хүртээл болгохоо зарласан.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо удахгүй дахин хуралдаж энэ жилийн Үндэсний баяр наадмын төсөв болон найруулагчийн сонгон шалгаруулалт гэх зэрэг илүү дэлгэрэнгүй мэдээллийг ард түмэнд хүргэх аж. Жил бүрийн наадмыг найруулагчийг Үндэсний их баяр наадмын комиссоос сонгон  шалгаруулж, найруулагчийн дэглэсэн хөтөлбөрийн дагуу наадам зохион байгуулаггдаг. Энэ жилийн хувьд үзэгчгүйгээр наадмаа зохион байгуулах шийдвэр гарчихсан учраас телевиз, радио, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж хүргэх үзүүштэй найруулга хэрэгтэй.

Жил бүрийн наадмын найруулагч хэн байх вэ гэдэг таамаг олон нийтийн дунд хөвөрч, зарим нь бүр нэр цохон нэрлэж байдаг ч энэ жилийн хувьд  Херо” энтертаймент, “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн найруулагч Б.Баатар найруулна гэсэн мэдээлэл гараад эхэлжээ.

Түүний хувьд өнгөрсөн 2019 онд Үндэсний их баяр наадмыг найруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, “Энэ хэдэн хүүхдүүд наадам найруулаад өгье гээд жилийн жилд санал тавих юм” гээд хүсэлтээ дэлгэж байсан юм. Гэхдээ өнгөрсөн жилийн наадмыг "Хувьсал"-ын Г.Цогтгэрэл найруулсан нь үзэгчдэд гологдсон. Жишээлбэл, Монголын хөгжлийг яс мэлхийтэй зүйрлэлээ гэсэн шүүмжлэл олон нийтээс багагүй гарсан юм.  Түүний өмнө УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар гурван жил дараалан наадмыг найруулсан. Гэвч, мөн л хуучинсаг, хайрцагнаасаа гарч сэтгээгүй гэх гомдлыг наадамчид тавьдаг байв. Тиймээс энэ удаад наадмыг хэн сонирхолтой, найруулах вэ гэсэн хүлээлт иргэдийн дунд байна.

Харин энэ жил цар тахалтай үед, үзэгчгүй байх наадмыг хэн хэрхэн зохион байгуулах вэ гэдэг наадамчин олны анхаарлын төвд байгаа асуудал юм. Үндэсний их баяр наадмын хороо ч гэсэн удахгүй найруулагчаа сонгон шалгаруулахаар бэлтгэж байгаа гэнэ.  Дайны хүнд хэцүү жилүүдэд ч цуцлагдаж байгаагүй Үндэсний их баяр наадмын энэ удаагийн "дайсан" нь нүдэнд харагдахгүй.

Сонирхуулахад 2019 оны Үндэсний баяр наадмын нийт зардал 2.9 тэрбум төгрөг байсан бол энэ жил цар тахалтай холбогдуулан энэ дүн өсөх эсэх нь эргэлзээтэй байна.

БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ЖУРАМ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо одоогийн байдлаар цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан Баяр наадмыг зохион байгуулах “түр журам” баталсан.

Үүнд нь:

  • Долдугаар сарын 10-ны өдөр Төрийн хүндэтгэлийн концерт СТӨ-нд тоглогдоно
  • Долдугаар сарын 11-ний өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа залж, Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмыг нээн үг хэлж, нээлтийн урлагийн арга хэмжээ болно. Нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн үзүүлнэ. Бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалын дагуу зохиогдоно.
  • Аливаа, тэмцээн, уралдаан арга хэмжээнд оролцож байгаа тамирчид, зохион байгуулалтын ажилчид, цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх хүмүүст ковид 19-ын шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байна.
  • Төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ гарахгүй, иргэдийг төвлөрүүлэхгүй бөгөөд наадамчин олон маань онлайн хэлбэрээр болон радио, телевизийн сувгаар баяр наадмаа бүхэлд нь үзэж наадамлах юм. Үүнийг үзэгчгүй, цахим наадам гэх нь ташаа ойлголт юм. Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчийн суудлын багтаамж 12-15 мянга бөгөөд энэ нь нийслэлчүүдийн 1 хувь хүрэхгүй хүн ам. Жилийн жилд наадам үзэхдээ энэхүү нэг хувь маань маш их дараалал, чирэгдэл болж тасалбар олж авч наадамладаг. Үлдсэн 99 хувь нь телевиз, радио, онлайнаар морь, бөх, сур шагайгаа үзэн наадамласаар ирсэн туршлагатай.

"НААДАМ ҮЗЭГЧГҮЙ Ч ГЭСЭН ҮЗҮҮШТЭЙ БАЙГААСАЙ"

Иргэдийн дунд наадмыг зохион байгуулах нь зөв хэмээн үзэж байгаа нэг хэсэг байхад буруу гэж бодож байгаа ч хүмүүс байна. Наадмыг хэрхэн зохион байгуулах, үзэгчгүй ч гэсэн ямар зохион байгуулалттай байх талаар иргэдийн байр суурийг хүргэж байна.


Иргэн Б.Батдорж:

-Энэ жил наадам зохион байгуулахыг би дэмжихгүй л байна. Сүүлийн үед үзэгчгүй зохион байгуулна гэсэн мэдээ яваад байсан. Хэрвээ тийм зүйл болвол болох л байх. Гэхдээ л улс орон даяар өргөн хавтгай хийх шаардлагагүй гэж бодож байна. Наадамтай, наадамгүй болох л байлгүй. Нэг жил өнжлөө гээд юу нь буруу байх вэ.


Иргэн О.Чойжамц:

-Наадмыг энэ цар тахлын үед зохион байгуулах нь буруу гэж бодож байна. 2-3 өдөр наадамлана гэдэг олон хүн цугларна гэсэн үг шүү дээ. Харин зүгээр үзэгчгүй бөхөө барилдуулаад, үзэгч түмэндээ үзэх юмтай наадам болоосой гэж хүсч байна. Бид ч яахав телевиз, интернет, радиогоор үзээд сонсоод болно биз. Сум сумандаа хийсэн нь арай л төвлөрөл багатай байна байх. Тэрнээс биш нийслэлдээ төвлөрч, урьдын адил хийнэ гэдэг энэ цар тахлын үед боломжгүй байх.


Иргэн Ж.Жавзандулам:

-Эрт дээр үеэс уламжлагдан өвлөж ирсэн үндэсний их баяр наадмаа бага боловч тэмдэглэн өнгөрүүлэхгүй бол яасан ч болохгүй байх. Уяач, малчин ард түмэн бөхөө үзэж, морио уралдуулах нь зүйтэй биз. Мал сүргийн хүч, буянд агаар бүрэн цэвэрлэгддэг гэдэгт би итгэдэг учир үзэгчидтэй ч тэр, үзэгчгүй ч тэр наадмаа тэмдэглэх хэрэгтэй. Энэ чинь нүүдэлчин ард түмэн бидний баяр шүү дээ. Үзэгчтэй, үзэгчгүй байх гэхээс илүү үзүүштэй наадам байгаасай гэж бодож байна.


 

Иргэн С.Батболд:

-Ерөнхийдөө үзэгчгүй, учраас Төв цэнгэлдэх хүрээлэндээ бөхөө барилдуулж, наадамчин олноо баясгах байх гэж харж байна. Аймаг, сумын наадмаа нэг удаадаа өнжөөд нийслэлдээ нэг төвлөрсөн зохион байгуулалттайгаар зохион байгуулвал зүгээр юм шиг санагдсан. Яахав морь гэлгүй зөвхөн бөхөө л зурагтаар шууд дамжуулаад үзүүлвэл зүгээр байх. Худлаа баяр гэхээр болиод л сонгууль гэхээр бөөнөөрөө бужигнаад л байна шүү дээ.


Иргэн Г.Батцэцэг:

-Наадмыг зохион байгуулах эсэх тал дээр сайн мэдэхгүй л байна. Ийм аймаар өвчин дэгдсэн үед тэмдэглэх хэрэгтэй юу, үгүй юу. Цагаан сараа ч олигтой тэмдэглээгүй шүү дээ. Төрийн томчууд бөөнөөрөө ярилцаж байгаад л шийдэх байлгүй. Миний хувьд бол хүн бүхэн сайхан гэр гэртээ наадмаа тэмдэглэвэл зүгээр л байна. Ер нь бол өвчний үед нийтээрээ хавтгайраад хэрэггүй л байх.


 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

100 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-09 103.14.37.8

наадам зохион байгуулах нь буруу гэж бодож байна

Avatar

цэцэг 2020-06-09 139.5.219.154

херо анужин гэх нэрсэн эрээ голж бусадын эрийг эргүүлэж явдаг авгайтай нийлэж сайхан ханийхаа энергийг хулгайлсан амьтан.

Avatar

Зочин 2020-06-09 203.91.115.54

Баяр наадмаа тэмдэглэсэн нь дээр. Дотроо алдсан биш.
Аймаг сумдийн ойг ч тэмдэглэх хэрэгтэй.
Тэд чинь түүх шүү.
Хөдөө орон нутагт яах ч үгүй.
Хотоосоо гарч үзээгүй юмнууд хөдөө талын цэнгэг агаар уужим сайхан уулс талыг мэдэхгүй л байнадаа. Мэддэг байсан ч одоо тэр мэдрэмжээ мартаа биз.

Avatar

Зочин 2020-06-09 118.243.40.169

Ямар гавъяа байгуулсан гэж баярлаж цэнгэдэг юм. Ардын наадам болохоос хааны баяр уу, ард түмнээ хорио цээртэй байлгаж байж юун наадам, ерөнхийлөгч ухаантай дарангуйлагч хамсаатан неро Баатартайгаа нийлж идэж уух гэж байна, эргүү минь

Avatar

НААДАМ 2020-06-09 122.201.21.1

ОЛИМП ХҮРТЭЛ НЭГ УДАА ӨНЖИЖ БАЙХАД МАНАЙХАН НААДАМ ХИЙХГҮЙ БОЛ ҮХЧИХ ГЭЭД БАЙГАА ЮМ БАЙХДАА МОРЬ ХҮҮХЭД ЗОВООСОН НААДМАА НЭГ УДАА ӨНЖИХ ХЭРЭГТЭЙ ҮНЭХЭЭР Л КОРОНАГИЙН ВАКЦИН ГАРААГҮЙ Л ЮМ БОЛ ТӨСВӨӨ ХЭМНЭСЭН НЬ ДЭЭР ХЭРЭВ МОНГОЛ ДОТОРОО АЛДВАЛ МЯНГАН САРАНГЭРЭЛ, ХҮРЭЛСҮХ БАЙТУГАЙ АЛТАН СҮХ НЬ БАЙГААД Ч НЭМЭРГҮЙ ГЭДГИЙГ ОЙЛГОМООР ЮМ ДАА МОНГОЛЧУУЛАА

Avatar

Ugluu 2020-06-09 202.126.88.222

Um um l uzehne dee amid yavbal, ene hediin ur huuhed ni yaj shuu amidrah bol? Gadagshaa zugtaag baihaa. Gahai Baatar duu poperdeneteigee niileed jenko- topor nariin uyg hiigeed yavaagaa meddeg l bhdaa yanaa huurhiis , tsag ni irne shuu. Daraagiin buult changa shuu gahai min.

Avatar

Hor 2020-06-09 202.126.88.222

Jenko hurelsuh nar poperdeniin ah gahai Baatrasr uursdiin edlen deer ulsiin heden terbumaar show hiij ursuldugch naraa shorond hiisnee temdeglej bah tavaa hangahaa ard tumend uzuulehiug Mongol turiin naadam geh um bna l daa.

Avatar

зочин 2020-06-09 202.126.88.212

Uzegchgui naadam gej baihgui zuragtaar l uzchihneshuudee. Ulsiin naadmiig bagach gesen hemeegeer temdegleh n zov dainii uEd ch tasraagui naadmiig taslah hereggui harin aimag sumdad horigloh heregtei. sayhan uzegchgui sumo barildsanshdee. irged l gerteesee garahgui l baih heregtei

Avatar

999 2020-06-09 64.119.27.86

ДЭЛХИЙГ ДОНСОЛГОДОГ ОЛИМП ХОЙШЛООД БАЙХАД НААДАМ ХИЙХЭЭ БОЛИОЧЭЭ!!!!!

ЭХ ОРОНДОО ЦАР ТАХАЛ ДЭЛГЭРҮҮЛЭХ ГЭЭД БАЙГАА ЮМУУ?????

УИХ-ын уяач гишүүдийн хөөрцөглөл шүү дээ. Тэр мөнгөөрөө шинэ цэнгэлдэх хүрээлэнгээ бариачээ!!!!!!

Avatar

Zochin 2020-06-09 176.139.58.19

Temdeglehgui baigaachee medrel muutai zdakuudaa

Avatar

Зочин 2020-06-09 66.244.109.90

Нидерланд улсын иргэн Г.Амархүү гэгч улсын их хурал буюу парламентад нэр дэвшжээ. Гадаадын иргэн манай төрийн эрхэнд гарах юм байх. Монгол улсад иргэний давхар харъяалалыг зөвшөөрдөггүй. Иймээс энэ хүн Монгол улсын иргэн биш байж таарна. Харь улсын харъяалалтай, харь гүрний хүнийг төрийн эрх барих байгууллагадаа залбал юу болох вэ?%??

Avatar

Зочин 2020-06-09 51.75.144.43

) Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/rH0jWz

Avatar

Монголхүү 2020-06-09 202.21.108.151

Наадам зохион байгуулж шоу үзүүлбэр хийх нь идэх мөнгөндөө байдаг юм байх даа???

Avatar

Зочин 2020-06-09 202.126.89.214

я***н анужиндаа эхнэрээ муулж яьдаг муу залуу би чамд хайртай кинонд гол дүрд тоглоно гэж хэлсний төлөө үальтай х***а анужинд хов базаад ярьж бдг эхнэр нь юм чинь нөхөрөөсөө энэ байтугайг нэхэх эрхтэй биздээ нөгөө балай хүүхэн энийг бас яриад явж бдг хамаг хөрөнгийг нь шувтрасан гунж шиг улсбн их хуралд баахан хурданы адуутай орж явна тэнэгээ

Avatar

Зочин 2020-06-09 72.196.192.250

Hero sain nairuulagch, yalanguya horiig bol mash sain nairuulna. Anuujing bol alj bna. Gambuushiin hemjeenii hvn bolgood tavichlaa sh dee!!! Ter bol gartsaagvi HERO-giin ajil.

Avatar

Иргэн 2020-06-09 66.181.188.249

Наадмын бэлтгэлд оролцох хүмүүс ард түмэн биш үү? Бөхийн найраа хэм хэмжээнээсээ хэтрээд түрүүлсэн аварга нь хүртэл допингын хэрэгт холбогдоод байхад хэлбэр хөөж тэмдэглэж байхаар нэг жил өнжчихвөл C-19 гарч хүмүүсийн хөл хөдөлгөөн хоригдсоноор байгаль дэлхий, агаар мандал цэвэршиж байгаатай адил Монгол бөх ч гэсэн жаахан цэвэрших бус уу?

Avatar

Зочин 2020-06-09 192.82.76.1

Oyunerden idoo bolih heregtei.axaaraa business hiij bna.enenees iluu munadag humuus zondoo l bna.

Avatar

Z 2020-06-09 192.82.68.212

Ouyk -iig demjij b.

Avatar

ИРГЭН 2020-06-09 202.21.127.168

Нам дагасан амьтад минйи түүхээр хүртэл мөнгө хийх юм даа. Монгол төрийн наадам одоо ч мөнгөний наадам болж дээ н**ш

Avatar

зочин 2020-06-09 202.126.89.146

ард иргэдийг болохоор олуулаа цуглаж болохгүй наадам үзэж болохгүй бизнес хийж болохгүй гээд баахан хорино Ардын нам тэргүүтэй улс төрчид бөөндөө гар хуруугаа барилцана тэврэлдэнэ уйлалдана УОК нь яах чгүй ард иргэдийг хорино торгоно

Avatar

Зочин 2020-06-09 192.82.67.203

Үзэгчгүй наадам гэж яаж байх юм бэ, цуцлаач, Нөгөө ард түмний саналаар гэдэг хаана бн вэ,

Avatar

Зочин 2020-06-09 49.0.218.171

Үнэхээр энэ дэлхий дээр байхгүй хамгийн доод зэрэглэлийн буруу шийдвэр болж дээ хөөрхий. Яандаа яан. УОК, наадмын комисс энэ шийдвэрээ хурдан цуцлахыг нийт монголын сайхан ард түмнийхээ нэрийн өмнөөс уриалж бнаааа.

Avatar

хүннү 2020-06-09 202.179.25.180

Энэ удаа наадам хийх хэрэггүй ээ. Цагаан сараа тэмдэглэхгүй болоод л байсан. Монголчууд амарч цэнгэж болсон. Одоо өвчин тусаж хиарч үхэх л дутаж. Ер нь ч сүүлийн жилүүдэд бөх нь сэргээшгүй барилдаж чадахгүй морь нь дусал залгуулахгүй бол давиж чадхаа байсан. Ийм юмыг юм голодоггүй хүмүүс л үзэх байх даа…

Avatar

Зочин 2020-06-09 66.181.189.12

Энэ короно сүүл рүүгээ сонгууль руу чиглээд байх шиг.Одоо бараг өдөрт тав, арав ,хориороо эдгэрч гараад л .Занданшатар Сарангэрэл сайдаа хатан эрдэнэд өргөмжлөөд л. Сонгуулийн сүүлийн өдөр гэхэд бүх өвчтөнөө эдгээлээ гээд зарлавал гайхах юм алга дөө .

Avatar

Халх 2020-06-09 202.9.46.155

Энэ МАН ын хулгайчид зөвхөн өөрсөддөө зориулсан наадам болох гэж байгаа юм. Өөрсдийнхөө хурдан морьдоо уралдуулж , бөх гишүүд нь өөрсдийнхөөбөхийн галд бэлдсэн бөхөө барилдуулах гэх мэт наадаж, наргих гэж улайраад байгаа шүү! Энгийн иргэд наадмыг дэмжихгүй ээ!!

Avatar

Зочин 2020-06-09 103.10.20.34

bi engiin irgediin toond oroh bh bi law mongol naadmaa uzneeeeee

Avatar

Зочин 2020-06-09 202.179.26.168

Энэ нэг гүлдийсэн юм яаж наадам найруулах вэ дэ

Avatar

Мара 🙏 2020-06-09 109.252.28.161

Херо шинэ юм хийнэ үүү👍Наадам найруулчихаасай .

Avatar

Мөрөнгийн хүү. 2020-06-09 64.119.17.142

Одоо томоохон хэмжээний арга хэмжээний нээлтийг техник технологи, гэрлийн үзүүлбэрээр хийдэг болсон. Олимп, өвөл зуны наадам гээд. Энэ хэлбэр лүү орох нөхцөл, шалтгаан нь ч бүрдэж. Өдөр нь бөхөө барилдуул, морио уралдуул. Орой нь техникийн шийдлээр видео график нээлт хийх болждээ. Ноднин жилийн Хөвсгөлийн хурдын нээлт гоё л болсон биздээ ккк.

Avatar

зочин 2020-06-09 66.181.166.134

УИХ-ын гишүүн Засгийн газрын ХЭГ-ын дарга, ТӨРИЙН САЙД ОЮУН-ЭРДЭНИЙН АХ ХЕРО ҮЗЭГЧГҮЙ НААДМЫН КОНЦЕРТ /КОНТЕНТ/-ЫГ НАЙРУУЛЖ ТААРНА. БАС ЯЙРУУЛЖ ТААРНА

Avatar

Зочин 2020-06-09 66.181.189.12

Энэ эсэргүүцээд байгаа нөхдүүд цагаа болохоор яаж байх бол харах юм .Худлаа ярихаа боль.Наадам хурдан болоосой

Avatar

зочин 2020-06-09 66.181.161.55

Үзэгчгүй, зочингүй баяр наадмаар юу хийх гээд балайраад байгаа төр вэ? Ард иргэд ч эсэргүүцэж байна. Наадмын зардлыг хэмнэ гэж байхад худал хуурмаг юм зохиосон болж мөнгө цохих гэсэн санаанаас өөр юм алга. наад хэмнэсэн мөнгөө ядарсан иргэдэдээ тараа.

Avatar

Зочин 2020-06-09 203.217.139.240

Үзэгч оруулахгүй хэрнээ бөх, морь, урлагийнхан дарга нар орох нь. Наадмаа болиоч дээ. Олимп больж бн. Мөнгө идэх гэсэн үхэж далд ормор МАНгарууд.

Avatar

Зочин 2020-06-09 202.126.90.115

Hun gehed aash avir ni arai denduu muuhai amitan

Avatar

Зочин 2020-06-09 1.239.88.172

Нөгөа поп дүү нь ашиг сонирхлын зөрчил үүсэх бх попууд зорилгодоо хүрч бвал юу ч тоохгүй дээ хуулийг тоодоггүй хүмүүс

Avatar

irgen 2020-06-09 64.119.24.74

enemy jill Oyunbold avarga tyryylj dalai avarga bolnoo.goyo shyy.

Avatar

БААВГАЙ 2020-06-09 103.212.117.200

НААДАМ ХИЙЖ ХЭДЭН ТӨГРӨГӨӨ САЛХИНД ХИЙСГЭЭД ЯАХАВ, ДЭЭРЭЭС НЬ БУЗАР БУЛАЙ ШҮГЭЛСЭН, ЖОРЛОНГИЙН УГААЛТУУРААР НАЙРУУЛГАХ БҮР ХЭРЭГГҮЙ, ЭЙ БУЗАР ХАР ШИВШИГ.

Avatar

Зочин 2020-06-09 43.228.131.206

Жанхуугийн шадар туслах хор найруулахдаа ч гарамгай л даа, наадам найруулж чадах уу?

Avatar

Зочин 2020-06-09 202.126.89.200

Наадмаа өнжих нь зүйд нийцнэ. Учир нь коронагийн тархалт аюултай. Мөн олимп хойшилсон. Наадам хойшлох нь эдийн засагт хэмнэлттэй. 2,9 тэрбумаар нийтийн тээвэрт цахилгаан автобус аваарай. Эсвэл 60 саяаар 48 айлыг байртай болговол…✅✅✅ Агаарт мөнгө цацаад яах вэ ???

Avatar

зочин 2020-06-09 202.9.40.119

таван тивийн ОЛИМП хийхгүй байхад НААДАМ хийхгүйшүү, мөнгө саах сонирхолтой хүмүүсэээ

Avatar

Монгол 2020-06-09 2.247.246.185

Наадам хийхгүй ганц жил өнжиж болохгүй гэж үү! Цангаан сар бусад баяруудийг бүгдийг цуцалсан. Болж л байна. Үхлээ та нар. Муусайн ОРКУУД тэнэг гэж яанаа!!!

Avatar

Больчих 2020-06-09 95.216.0.151

Наадмыг чинь х****л ид

Avatar

Зочин 2020-06-09 124.158.79.14

Наадамаа энэ жилдээ хийхгүй өнжие. Хамгийн гол нь эрүүл, элэг бүтэн байх нь чухал шүү дээ. Өдий хүртэл хичээж ирчихээд үхрийн сүүл дээр хутга гээч болох вий. Наадаж цэнгэх цаг мундахгүй дээ

Avatar

болиоч ээ, энэ баяр ёслолооо ганц жил гэр гэртээ тэмдэглэ 2020-06-09 192.119.160.214

зугаа цэнгэл болохоор цугларч болдог сурах болохоор цугларч болохгүй юу? халдвар аваад эдгэрсэн гээд байгаа хүмүүс чинь гадуур тэнээд байна. энд тэнд очоод халдвар тараавал яана. боль боль боль. нэг удаа тэвччих айн, та нар. басч гэж далимдуулаад өчнөөн зардал хэмнээд авъя. сав л хийвэл ИДЭЖ УУХ ДОНДОО ХӨТЛӨГДӨӨД байх хэрэггүй.

Avatar

Зочин 2020-06-09 139.5.216.202

Цагаан сараа өнжиж болсон л юм, наадмаа өнжсөн нь дээр байхаа. Наадам нэгээр дуусах биш дээ. Сонгууль гээд баахан өвчин тарвал хий худлаа наадамд бэлдэж хамаг мөнгөө барсны дараа цуцалбал хэцүүднэ. Иймээс эртхэн шиг наадмаа шууд цуцлах хэрэгтэй. Нааадмд зориулах төсвөөрөө өвлийн бэлтгэлээ эртнээс хангуулж ажиллах хэрэгтэй. Бид өвчнийг даван туулж, ургацаа сайн хурааж, малаа сайтар таргалуулж, өвлийн бэлтгэлээ нямбай базаах л хэрэгтэй. Наадмаар өвчин тархах аюултай, өвчин нэг ирвэл бид давшгүй.

Avatar

Зочин 2020-06-09 103.14.38.132

Хэрэггүй байхаа. Тэгж хайран мөнгөө "ашиг сонирхолын зөрчилтэй" үрж хаяад хэрэггүй.

Avatar

zochin 2020-06-09 202.179.27.105

uun Naadam temdegelj ongoruulech !!! bolj uz !!! ,ter songuuliaach boli, zogsoo !!!

Avatar

Зочин 2020-06-09 202.179.27.105

ochigdor buyu 8 odor Selenge aimagt Sachigtun evsliin 2 ner devschigch maschinii osloor nas barsan, terniig yaagad niitlechgui tas nuugaad bgaa um ?????

Avatar

МӨӨГИЙ 2020-06-09 202.137.135.169

НААДАМ ГЖ МОРЬ УРАЛДАХ БӨХ БАРИЛДАХ ДОН БИШ 1921ОНЫ 7САРЫН 11НД ХЯТАДЫН ГАМИН ЦЭРГИЙГ АЛЖ ХӨӨЖ ГАРГАСАН ЯЛАЛТЫН БАЯР ЮМАА, НААДМЫГ ЭСЭРГҮҮЦЭГЧ ЗӨВХӨН ХЯТАД ААВТАЙ ӨВӨӨТЭЙ ХҮМҮҮС ЭСЭРГҮҮЦЭХЭЭС АРГАГГҮЙ ӨВӨГ ДЭЭДМИЙГ НЬ АЛЖ ХӨӨЖ ГАРГАСАН ЭМЭГНЭЛТ ӨДӨР ГЭДГИЙГ ХАРЖ АВЦГАА

Avatar

иргэн 2020-06-09 76.107.165.63

Уучлаарай. Оросуудыг Их хүрээнээс хөөж гаргасан өдөр. Хятадуудыг Алтанбулагаас хөөж гаргасан өдөр бол 3 сарын 18.

Avatar

Үнэн 2020-06-09 202.179.21.212

Манайхан юмыг туйлшируулаж сэвх дээ үнэхээр сайн улс юм аа.
Сонгууль 600 тэрбумаар хийх гэж байхад дуугай байгаа мөртөлөө 2 тэрбумын наадам хийхээр болохгүй энэ тэр гээд хуцалдаад байх юм.
Юм уншаасай!!!!!

Avatar

зочин 2020-06-09 202.55.183.108

Дэлхий олимпоо хойшлуулсан учир наадмаа өнжөөд ирэх жил Ардын хувьсгалынхаа 100 жилийг ёстой нижгэр хийх хэрэгтэй байна.

Avatar

Irgen 2020-06-09 70.181.127.87

Zasagiin gazar shiidver gargaad bolichihoochee Nair naadam my dsan bish.neg udaa ch gesen and olniihoo sanaliig anhaarch yzeechee.odoo naadam hiideg hyn baihgyi.olon terbum tugrug hemnene dee.munguu ugaah arga yum boluu daa.

Avatar

Lord 2020-06-09 66.181.184.27

Tsagaan Sariig onjson bizdee? Naadmaa onjchixooch dee tegvel.Gants udaa xiixgvi bxad yaachix geed bgaa yum be!!!

Avatar

Зочин 2020-06-09 122.201.19.99

naadmaa ene jil unjvul zugeer bna. ter naadamd zoriulah geed baigaa iluu garsan munguu eruul mendiin salbartaa zoriulaad yadaad neg uushig orluulagch avbal deer bishuu. neg jil unjluu geed yahav dee.

Avatar

Шодоргос 2020-06-09 103.80.211.37

Ийм муухай энергитэй хүнээр ч дээ

Avatar

цэцэгмаа 2020-06-09 103.57.92.77

наадмаар яаадгийм цагаан сар хийгээгүй биз дээ өнжсөн дээр шүү илүү зардал гаргаж яаадгийм бэ мөнгө нь илүүдээд байгаа бол тэтгэвэр дээр нэм тэтгэвэрийн өр тэглээд байсан аваагүй хүмүүсдээ наадмын мөнгөө өг

Avatar

gan 2020-06-09 43.242.241.247

Hunii muu uzej PR hiihees uur chadvargui huneer naadam nairuulah gen uu?arai dendnee

Avatar

Shon 2020-06-09 103.50.206.40

Наадам хийхгүй бол үхлээ юү.

Avatar

Зочин 2020-06-09 202.21.107.81

Бөхчүүд нь маскаа зүүж барилдаарай. Хэн нь мэдэгдэхгүй бөхчүүдийг барилдуулах шаардлага байна уу. Төсвөө хэмнэ. Хорооноогоор далимдуулаад мөнгө хийгээд байх хэрэггүй ш дээ.

Avatar

Зочин 2020-06-09 202.179.21.251

УОК-с гарсан шийдвэрт Хүй 7 худаг Төв цэнгэлдэх хоёроос өөр обьект субьектүүд дурьсангүй. Аймаг сумдууд яах юм болоо?
Үүнийг мэдэх хүн байна уу?

Avatar

зочин 2020-06-09 182.160.1.66

наадмаа өнжье. дараа жил бно шүү дээ

Avatar

123 2020-06-09 203.91.119.74

нээрээ наадмаа хийхгүй өнжвөл дурсах юмтай үлдэнэ. Яагаав нөгөө наадам хийгээгүй жил гээд л ярихгүй юу. Жилийн жилд л нээлт онцгүй болсон, тэр бөх допингтой, ингэж морь будлиад гэж ярьж байснаас дээр. Тэгээд ч нэг хэвийн нээлт, хаалт, нөгөө л хэдэн хэрүүлч зодоонч бөхчүүдээс чинь залхаж бна шүү.

Avatar

Зочин 2020-06-09 202.21.109.49

GAHAI BAATARA BOLIOCHEE PEZDAA DANDAA END DALDAGA s** J YAVNA MONGO IDNE GER BUL UIMUULENE GAHAI BOLIOOO CHI ZUGEER CLIPEE HIGED YAVAAACHEE l** UMA IIM DALDAGA BANDI NAR

Avatar

Иргэн 2020-06-09 59.153.113.96

ОХУ МОсква хот энэ сарын 9-наас хориогоо тавьж байна. 6 сарын 24-нд ялалтын парадаа хийх гэж байна. БНХАУ Бээжин хотод хориогоо сулруулж тавьж байна.Будагч будагч гэхээр сахлаа будав гэгчээр Бид наадмаа зохих ёсоор нь хийх нь зүйтэй санагдана. Харин бүх наадамчдаа маскаа зүүхийг шаардах нь зүйтэй.Мөн аль болохоор гэр гэртээ байхыг,. олон хүн бөөгнөрсөн газар хүүхэд шуухадаа дагуулан явахгүй байх зэргийг өргөн сурталчлах. Тэгээд ОХУ Москвад 6 сарын 24-нд ямар байдалтай байхыг харьяа.

Avatar

Зочин 2020-06-09 66.181.176.222

unen shog songuuliin surtalchilgaa geed humuus 1000 1000aaraa buugnurud bhad uzegchgui naadam gene shuu narantuul deer bas 1000aaraa chiheldej bhad unen shog

Avatar

уулын өвөгөн 2020-06-09 202.131.228.20

Үзэгчгүй наадам гэж хаана байсан юм. Үзэгчгүй бол хийж мөнгө үрж яах гээд байгаа юм.

Avatar

Зочин 2020-06-09 66.181.168.8

Наадамаа боль оо. Энэ хэцүү цаг үед дотороо алдчаагүй байгаа даа л баярлацгаая.

Avatar

Анд 2020-06-09 202.9.46.147

Хурандаа !! Наадамаа хиймээршүй бгаа

Avatar

Ху даргаа 2020-06-09 202.9.46.147

Ажилгүй ард түмэн чиньт. Мөнгөгүй бн. Тан уус баян Мөнгөтэй !!!

Avatar

7894566 2020-06-09 202.179.24.73

Энэ бузартай Херо гоор яахнав дээ, улсын сүр сүлд гутгаагаад хаячихна. Наад нөхөр чин дүүтэйгээ нийлж хүмүүсийн яриа бичлэг хийж, янз янзаар тасдаж монтажлаад Женко, Топор гэсэн нөхдүүдэд нийлж 1937 оных шиг өрсөлдөгч хүмүүсийг нь хэлмэгдүүлэх ажил л хийж мөнгө хийж, тендер авч амьдардаг га, цуг унтсан Панужин хүүхнээ хүртэл бичлэг хийгээд 2016 оны сонгуулиар цацчихсан "эр" дээ. Муу юмандаа Мөнхбаясгалан, цэнхэр үст, Уянгаа, Баасан авгай мэтийг гар хөлөө болгож ашиглана.

Avatar

Иргэн 2020-06-09 98.234.112.193

За энэ наадам энэ тэр хийнэ гэж солиорохоо болиочээ. Бөөн халдвар тараах нь дутаа юу. Бөхчүүд зайнаас барилдах уу, морь яаж уралдах вэ бөөгнөрөл үүсэхгүй юу. Баяр наадмын сургаар мөнгө харагдаад үхэхээ шахах юмаа зарим хүмүүс. 2020 оны баяруудыг цуцлах хэрэгтэй. Цагаан сар хийхгүй болоод л байсан биздээ. Эрхэм ерөнхийлөгч та энэ удаагийн наамам хийхгээд довчигнож байгаа хүмүүсээ болиулаач.
НААДАМ ХИЙХИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. ЭРҮҮЛ БАЙХАД УЛСЫН НААДМЫГ ҮЗЭЖ Л ТААРАА!

Avatar

irgen 2020-06-09 202.72.245.122

наадам хийх хэрэггүй гэж бодож байна

Avatar

Зочин 2020-06-09 202.179.24.154

Зүгээр Сүхбаатарын талбайд Ерөнхийлөгч наадмаа нээгээд 9 хөлт тугаа мандуулаад телевиз радиогоорол наадмаа нээхэд л болно. Төв цэнгэлдэх рүү тэгж олон хүн явуулах шаардлагагүй. Хүй 7 худагт морь барилдуулаад наадмын бөхөө 07.10-нд эхлүүлээд 07.11-нд 5-9 даваагаа явуулахад хангалттай. Үзэгчгүйгээр явуулах хэрэгтэй

Avatar

irgen 2020-06-09 59.153.114.207

ovchin zovlon hymral bhad hen naadam hiiij mongo ureh geed bgaan beee ard tumend ymar ch herggui ed shuu deeeeee.iiim teneg balairalaaaaa zogsooooooo.

Avatar

Зочин 2020-06-09 202.179.24.154

ЭНД ЦЭВЭР БИЗНЕС ЯВАГДАХ ГЭЖ БАЙНА. МАНАЙ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН 15000 ХҮН СУУХ БАГТААМЖТАЙ ГЭХЭД 15000 ХҮНИЙШ КОВИДГҮЙ ГЭСЭН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭЖ ИР ГЭХ ЮМ БАЙНА. ГЭТЭЛ ОДОО ХӨСҮТ НЬ ГАДААДААС ИРЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ЯАЖ ШИНЖИЛЬЕ ГЭЖ БАЙХАД ИЙМ ТЭНЭГ ШИЙДВЭР ГАРГАДАГ УЛС. ТЭР ШИНЖИЛГЭЭ НЬ НЭГ ХҮНИЙ 160,000₮Х15000ХҮН=2,4 ТЭРБУМ ТӨГРӨГ ИРГЭД ТӨЛНӨ. ТИЙМ ИХ УРВАЛЖ НЬ БАЙГАА ЮУ? ОДОО СЭЖИГТЭЙ ХҮНДЭЭ 5-8 УДАА ХИЙЖ ИЛРҮҮЛЖ БАЙХАД ИЙМ ЭРГҮҮТСЭН ШИЙДВЭР ГАРГАДАГ МАН-ЫН МАЛНУУД

Avatar

БОДЛЫН ХУЛГАЙЧ 2020-06-09 66.181.167.53

ЮУН НААДАМ БЭ. МӨНГӨ ИДЭХ ГЭЖ БАЙЖ ЯДАХ ЮМАА. ТИЙМ ИХ МӨНГӨ БАЙГАА ЮМ БОЛ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛЭГ БАРИАЧ. ТЭНЭГТЭЭД БАЙГААРАЙ

Avatar

Зочин 2020-06-09 202.21.108.13

Hero Baatar buh horiig nairuultsaj baidag adgiin er baih shig baigaamaa. Ah duu 2 Mongoliig samarch duusgalaa.

Avatar

Зочин 2020-06-09 72.196.192.250

Naadmaa hiihgvi baih ni turgvi bolohiin tsondon doo !!!

Avatar

зочин 2020-06-09 192.82.65.120

Энэ жил өнжөөд ардын хувьсгалын 100 жилийн ойгоо элэг бүтэн, эрүүл саруул тэмдэглэе.

Avatar

Зочин 2020-06-09 202.131.231.86

Naadam hiih munguuruu ontsgoi baidliin gazart tonog tuhuurumj , hamgaalah heregsel avah heregtei shd . Hoiton jil l urgun temdeglene biz , demii mungu urehee boliochee

Avatar

zochin 2020-06-09 202.9.46.28

Bolih heregtei naadmaa tsutsal

Avatar

харамсалтай 2020-06-09 66.181.186.168

ЭНЭ хэт улаан хувьсгалч зангаа зарим нөхөд болимоорсон. АРАЙ л хэтрүүлэх юм. БӨХчүүдийг бээлий, масктай барилдуулахын оронд болиулсан нь дээр дээ. ХИЛ сайн хянаж байхад их дүвчин зан хэрэг алга. СОНГУУЛ. 30 жил төр бариад 30 тэрбум долларын өрөнд ард түмнээ оруулж, АВЛИГА цэцэглүүлсэн МАН, АН ыг дахиж төрд гаргаж болохгүй шүү, САЙХАН ярьж байна. САЙХАН хөтөлбөр дэлгэнэ. БАЙНГА хууртах хэрэг байхгүй. ОДОО эх орноо гэх сэтгэлтэй , шударга иргэдээсээ сонгох цаг ирлээ

Avatar

Зочин 2020-06-09 49.0.218.171

Ямар мулгуу тэнэг наадмын комис вэ мөн УОК гэсэн яахаараа ийм ү****ц буруу шийдвэр гаргадаг бнааааа!!!! Дэлхий даяараа хорио цээрийн байдал зарлачихаад байхад юуны чинь наадам заадам бэ!!!! Ард түмнээ коронагаар үхцгээ гээд бгаа юм уу. Дотоодоо корона тархах юм бол наадмын комиссийн дуракууд болон УОК хариуцлгыг хүлээнэ шүү. Тэгээд ч бузрын бөхчүүд нь допингчин, хэрүүлчид үзэхийн аргагүй.

Avatar

зочин 2020-06-09 202.21.100.210

Бөхчүүдийг 21 хоног тусгаарлаад л үзэгчгүй барилдуулъя, морьдоо хүүхэдгүй уралдуулаад л айрагаа гэр гэртээ уугаад болчихно доо

Avatar

зочин 2020-06-09 202.21.100.210

Бөхчүүдийг 6-р сарын 15-наас тусгаарлаад наадмаар үзэгчгүй барилдуулаад, моридоо эзэнгүй уралдуулаад тэгээд л гэр гэртээ айрагаа уугаад л болчихно доо Хожим дурсгалтай

Avatar

zochin 2020-06-09 192.82.67.203

tsagaan sariig ard olon temdegleegui shuu dee, naadmiig ch gesen boliulah heregtei, yaj buh barildah uu, onlinaar l gej bitgii damshiglaarai, moriduud yaj 1,5 metriin zaitai davhih ve bodood uz dee

Avatar

иргэн 2020-06-09 124.158.124.173

наадам тэмдэглэх хэрэггүй санагдаж байна. дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байхад дэмий бөх барилдах морь уралдах манайхан хэзээ ч дүрмээрээ байж чадахгүй.

Avatar

zochin 2020-06-09 66.181.171.26

xereggyi ee ene jil unlix xeregtei bas zardlaa xemnei

Avatar

зочин 2020-06-09 202.126.92.18

Энэ жил ёслож өнгөрөөгөөд, өдийг хүртэлх наадмын тойм нэвтрүүлгүүд бэлтгэн хүргэвэл зохино. Үүсэл гарлаас нь эхлээд, сүүлийн 100 жил дүрс бичлэгт үлдсэн зүйлсийг нэгтгэн боловсруулаад цацахад бас л гоё түүхүүд, дурсамжууд гарна даа. 3 байтугай л өдөр үзэх юмтай санагдах юм.
Бөөгнөрөл үүсгэхгүй, ажлын холбогдолтой хурал ч хийж болохгүй гээд байгаа мөртлөө сонгууль гээд баахан бөөгнөрөл, одоо бас наадам гэж бөөгнөрөл үүсгээд байхаар дэндүү шударга бус санагдаж байна.

Avatar

Зочин 2020-06-09 66.181.185.93

Энэ сонгуулийн сурталчилгаа гэж ёстой холион бантан хийж байна юу н дэг журам.

Avatar

Б 2020-06-09 202.126.88.194

Энэ жил ерөөсөө тэмдэглээд хэрэггүй бөх хүн бүдүүн өвснд гэдэг шүү дэ мөн адил хүн юи чинь ганц жил өнжлөө гээд яаавал гэж дэ бүр мөсөн тэмдэглүүлэхгүй гэж байгаа биш тийм биз дэ үхриЙн сүүлэн дээр хутга гэж үг бий санахад ирэх жилээс бүх зүйл сайхан болно шүү дэ

Avatar

ОБМА 2020-06-09 202.55.191.130

TEMDEGLEX XEREGUILDE

Avatar

Зочин 2020-06-09 66.181.161.114

Temdegleh hereggui

Avatar

БОДЛЫН ХУЛГАЙЧ 2020-06-09 66.181.167.53

ЭНЭ ЖИЛДЭЭ ӨНЖИЕ. ХОЙТОН ЖИЛ 100 ЖИЛЭЭ НИЖГЭР ТЭМДЭГЛЭЕ. ДЭМЖЭЭРЭЙ. АРД ТҮМЭН ДЭМЖИНЭ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.

Avatar

Зочин 2020-06-09 100.15.93.159

Наадахгүй бол идэх мөнгө ньорохгүй үхлээ юу

Avatar

зочин 2020-06-09 66.181.183.158

Админаа

Avatar

зочин 2020-06-09 66.181.183.158

ЭНЭ ЖИЛ НААДАМ ТЭМДЭГЛЭХ НЬ БУРУУ. БИД ХЭТЭРХИЙ ЦӨӨХҮҮЛЭЭ.
АЮУЛ ОЙРХОН БАЙСААР БАЙНА. ВАКЦИН ГАРЧ МОНГОЛД ИРТЭЛ НААДАМ ТЭМДЭГЛЭХ,
АРХИДАЛТЫН ҮҮР БОЛСОН БАР ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ НЭЭХГҮЙ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ.

Avatar

oogii 2020-06-09 139.5.218.54

НЭГ ЖИЛ НААДАМЛАХГҮЙ БАЙЯ, СОНИН Ш ДЭЭ. ХОЖИМ ДУРСГАЛТАЙ.

Avatar

Яршиг цаашаа 2020-06-09 202.179.24.106

Наадам хийж юугаа хийдгийн. Бөх, Морь үзэлгүй олон жил болж байна. Хөдөө гараад амраад явчихдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж