Долдугаар сарын 15-наас нислэгийг сэргээх саналыг Росавиация гаргалаа

Хуучирсан мэдээ: 2020.06.09-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 15-наас нислэгийг сэргээх саналыг Росавиация гаргалаа

Долдугаар сарын 15-наас нислэгийг сэргээх саналыг Росавиация гаргалаа

Оросын агаарын тээврийн зохицуулагч агентлаг Росавиация ирэх долдугаар сарын 15-наас нислэгийг хэвийн горимоор сэргээх саналаа ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын газарт хүргүүлсэн байна.

Эхний ээлжинд дэлхийн 15 улс руу нисэх нислэгийг сэргээж болно хэмээн Росавиация үзжээ.

Коронавирусийн цар тахлын улмаас ОХУ өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр гадаад улс руу хийх нислэгээ зогсоон, агаарын хилээ хаасан. Энэ хооронд хүмүүнлэгийн тусламжийн, ачаа тээврийн болон чартерийн нислэг хийж байжээ.

Ерөнхий сайд Михаил Мишустины хэлснээр, гуравдугаар сараас хойш чартерийн нислэгээр гадаад оронд гацаад байсан 240 мянган орос иргэн нутагтаа ирсэн байна. Дийлэнх нь Зүүн Өмнөд Ази, Ойрхи Дорнодоос ирсэн байна. АНУ-д коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрсэн учраас АНУ-аас нутагтаа буцах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж байгаа хэмээн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова саяхан мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж