Оросуудын 20 хувь нь амралтын төлөвлөгөөгөө өөрчилжээ | News.MN

Оросуудын 20 хувь нь амралтын төлөвлөгөөгөө өөрчилжээ

Оросуудын 20 хувь нь амралтын төлөвлөгөөгөө өөрчилжээ

Оросуудын 20 хувь нь амралтын төлөвлөгөөгөө өөрчилжээ

Коронавирусийн цар тахлын улмаас олон орос иргэн энэ жилийн амралтын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулсныг Работа.ру байгууллагын судалгаа харууллаа. Тус судалгаагаар оросуудын 20 хувь нь энэ жилийн зуны амралтын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулжээ.

3000 гаруй хүнийг хамруулан хийсэн уг судалгаагаар 30 хувь нь гадаадад амрахаар төлөвлөж байснаа цуцалсан, 25 хувь нь Оростоо аялахаар төлөвлөж байснаа цуцалсан байна. 20 хувь нь энэ онд амралтаа огт авахгүй байхаар шийдсэн бол 12 хувь нь амралтаа намар, эсвэл өвөл болгон өөрчилжээ.

Амралтын төлөвлөгөөгөө өөрчлөх болсон гол шалтгаан нь цар тахал мөн боловч хамгийн гол нь орлого буурсан учраас амралтын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулсан хэмээн хариулсан байна. Судалгаанд оролцогчдын 62 хувь нь ямар нэг хэмжээгээр амралтын төлөвлөгөөгөө цуцалж, хойшлуулах зэргээр өөрчлөлт оруулсан бол 38 хувь нь төлөвлөснөөрөө амарна гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-09 139.5.217.237

Өрөөсгөл ойлголтоос гарах алхам байна

Avatar

Зочин 2020-06-09 66.181.161.3

Орлого буусан учир бас тахлын эрсдэл байсаар байгаа тул нэг удаа наадамаа өнжвөл яасийн?

Avatar

Зочин 2020-06-09 43.228.131.45

Маш зөв шийдвэр болжжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж