Коронавирусийн цар тахлын улмаас олон орос иргэн энэ жилийн амралтын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулсныг Работа.ру байгууллагын судалгаа харууллаа. Тус судалгаагаар оросуудын 20 хувь нь энэ жилийн зуны амралтын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулжээ.
3000 гаруй хүнийг хамруулан хийсэн уг судалгаагаар 30 хувь нь гадаадад амрахаар төлөвлөж байснаа цуцалсан, 25 хувь нь Оростоо аялахаар төлөвлөж байснаа цуцалсан байна. 20 хувь нь энэ онд амралтаа огт авахгүй байхаар шийдсэн бол 12 хувь нь амралтаа намар, эсвэл өвөл болгон өөрчилжээ.
Амралтын төлөвлөгөөгөө өөрчлөх болсон гол шалтгаан нь цар тахал мөн боловч хамгийн гол нь орлого буурсан учраас амралтын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулсан хэмээн хариулсан байна. Судалгаанд оролцогчдын 62 хувь нь ямар нэг хэмжээгээр амралтын төлөвлөгөөгөө цуцалж, хойшлуулах зэргээр өөрчлөлт оруулсан бол 38 хувь нь төлөвлөснөөрөө амарна гэжээ.
Холбоотой мэдээ