Хүчирхийлэлд өртсөн хүний тархины загварыг гаргав

Хуучирсан мэдээ: 2020.06.09-нд нийтлэгдсэн

Хүчирхийлэлд өртсөн хүний тархины загварыг гаргав

Хүчирхийлэлд өртсөн хүний тархины загварыг гаргав

ОХУ-ын Южно-Уральскийн Их сургуулийн эрдэмтэд хүчирхийлэлд өртөж, сэтгэхүйн хүнд дарамтад орсон хүний тархины өөрчлөлтийн зургийг гаргасан талаар РИА Новости мэдээллээ. Энэ туршилт нь хүчирхийллээс үүдэн сэтгэхүйн өөрчлөлттэй болсон өвчтөнүүдэд тохирох эмийг гаргах авах, эмчилгээний арга барилыг тодорхойлоход тустай гэж үзэж байна. Южно-Уральскийн эрдэмтдийн судалгааны ажил Psychoneuroendocrinology сэтгүүлд хэвлэгдсэн байна.

Амьдралд нь тохиолдсон таагүй, сөрөг үйл явдлаас үүдэн хүний тархинд эмгэг үүсч, сэтгэхүйд нь нөлөөлдөг. Мөн энэ нь зодуур, бэлгийн хүчирхийлэл зэрэг хүч хэрэглэсэн тохиолдлуудаас үүдэлтэй байдаг байна. Хэрвээ энэ байдал удаан хугацааны турш үргэлжилсэн бол хүний сэтгэхүйд гүнд хямрал үүсдэгийг эрдэмтэд тогтоожээ.

Южно-Уральскийн эрдэмтэд туршилтаа эм харх дээр туршсан байна. Эм хархны торонд муурны чихмэлийг удаан хугацаанд байлгажээ. Муурны чихмэл яг л амьд муур шиг үнэртэй байсан байна. Ингэснээр харх амь насанд нь аюултай гэсэн дохиог байнга авч байжээ. Туршилтын хугацааны дараа хархны тархийг шинжлэхэд норадреналин, дофамин, серотонин зэрэг тархинд үүсдэг бодисуудын өөрчлөлтийн талаарх үнэ цэнэтэй мэдээллийг авч чадсан байна.

Эдгээр бодис нь тархины хариу мэдрэмжийг нэмэгдүүлж, рефлексэд нөлөөлдөг ажээ. Хүчирхийллийн улмаас тархинд эмгэг үүсэх үед эдгээр бодисууд дутагдаж эхэлдэг бөгөөд улмаар байнгын айдаст автаж, депресст оруулдаг байна.

Южно-Уральскийн Их сургуулийн эрдэмтэн Вадим Цейликманы хэлснээр, байнгын айдаст байсан хархны тархин дахь серотонины хэмжээ буурсан байсан бөгөөд энэ нь сэтгэхүйн аливаа өөрчлөлтийг оношлох, тодорхойлоход маш хэрэгтэй хэмээн тэр хэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж