Коби 31 оноо авч багаа тэргүүллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Коби 31 оноо авч багаа тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.12.23-нд нийтлэгдсэн

Коби 31 оноо авч багаа тэргүүллээ

NBA-ын талбайд өнөөдөр дөрвөн тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт болох Дэнвер Наггетс талбай дээрээ Коби Брайнт тэргүүтэй Лос Анжелес Лейкэрс багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 51-64 харьцаагаар талбайн эзэд тэргүүлж байжээ. Хоёрдугаар үед Коби Брайнт талбайд гараагүй бөгөөд онооны зөрүү 20 хүрж байсан байна. Харин гуравдугаар үед Коби Брайнт талбайд гарч гайхалтай тоглолтыг үзүүлснээр гурван онооны илүүгээр дуусгажээ. Шийдвэрлэх үед Наггетс онооны зөрүүг ойртуулж байсан ч илүү гарч чадалгүй 111-107 харьцаагаар улиралын 17 дахь ялагдлаа хүлээлээ. Харин Лейкэрс таван хожил, 23 хожигдолтойгоор өрнөд бүсийн сүүлд бичигдэж байна.

Тус тоглолтод Коби Брайнт 31 оноо, 5 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бол Жордан Кларкслн 19 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Бартон 25 оноогоор багаа тэргүүлжээ.

Бусад тоглолтууд
Мемфис Гриззлис 104
90 Филадельфи 76
Детройт Пистонс 93-92 Миами Хит
Даллас Мавирекс 99-103 Торонто Репторс
Лос Анжелес Лейкэрс 111-107 Дэнвер Наггетс

 

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс