Хятадын Баошан гэх тосгон хамгийн өндөр настай тахиатай болжээ. Шувуу 22 дахь жилдээ амьдарч байгаа нь хүний насаар бол 400 жил гэж The Orange хэвлэл бичсэн байлаа. Шувууны эзэн 77 настай Ян Шаофу сэтгүүлчид ярихдаа тахиаг бэр нь 1988 онд худалдан авсан гэж сонирхуулав. “Хагас кг-ын жинтэй дөрвөн дэгдээхэй авчирсны бусад нь аль эрт өөр ертөнцөд очоод сүнс нь хэн нэгэнд шилжсэн. Харин энэ шувуу бидэнд гайхал төрүүлж байна” гэж тэр хуучлав.
Эзнийх нь хэлснээр уг шувуу хоёр сартайдаа анх өндөглөсөн ба бусад шувууд бол хагас жил болоод л өндөглөдөг гэнэ. Одоо энэ тахианы хараа нь муудаж, хоолонд дургүй болсноос бусад талаар эрүүл ажээ.
Тахианы дундаж нас 7-8 жил үүний өмнө хамгийн урт насалсан гэх тахиа Украинд 12 жилийн настай байсан гэнэ. Эзэн нь тахиагаа онцгойлон асраад байдаггүй гээд хөршүүд намайг энэ тахианы шөлийг хэзээ уух бол гэж хүлээж байгаа байх. Би энэ 22 жилийн дотор түүнд багагүй дасаад байна. Амьдарч л байг гэж хэлэв.
Тахиа 400 наслав
ФОТО: MYSPACE.COM