"BTS" арьс өнгөөр ялгаварлахын эсрэг хөдөлгөөнд 1 сая доллар хандивлав

Хуучирсан мэдээ: 2020.06.08-нд нийтлэгдсэн

"BTS" арьс өнгөөр ялгаварлахын эсрэг хөдөлгөөнд 1 сая доллар хандивлав

"BTS" арьс өнгөөр ялгаварлахын эсрэг хөдөлгөөнд 1 сая доллар хандивлав

Африк гаралтай Америк эр Жорж Флойдын үхэлтэй холбоотойгоор дэлхийн өнцөг булан бүрт арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцсэн иргэд жагсч, “Black Lives Matter” уриан дор нэгдэн эсэргүүцлээ илэрхийлж байгаа билээ.

Эсэргүүцлийн хөдөлгөөн Азийн орнуудад ч өрнөж байгаа ба дэлхийн тавцанд гараад буй Өмнөд Солонгосын хөвгүүдийн “BTS” хамтлаг ч уг хөдөлгөөнийг дэмжин нэг сая ам.долларыг хандивласан байна.

Түүнчлэн тус хамтлагийн шүтэн бишрэгчид ч мөн дээрх хөдөлгөөнд зориулж “BTS” хамтлагтай ижил хэмжээний хандивыг цуглуулах #MatchAMillion аяныг өрнүүлж, ердөө 24 цагийн дотор нэг сая ам.долларын хандивыг цуглуулж чаджээ. Тус хамтлагийн 35 мянга гаруй шүтэн бишрэгч энэхүү хандивыг цуглуулсан ба тэд “BTS”-ийн өнгөт арьст шүтэн бишрэгчдийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж