ОХУ долдугаар сараас олон улсын нислэгээ сэргээнэ | News.MN

ОХУ долдугаар сараас олон улсын нислэгээ сэргээнэ

ОХУ долдугаар сараас олон улсын нислэгээ сэргээнэ

ОХУ долдугаар сараас олон улсын нислэгээ сэргээнэ

ОХУ нь ирэх долдугаар сарын 15-аас олон улсын нислэгээ сэргээж, хэвийн амьдралдаа эргэн орохоор төлөвлөж байна. ОХУ-д коронавирусийн халдварт өвчний цар тахал гарснаар өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээс эхлэн олон улсын бүх нислэг, галт тэрэгний үйлчилгээг зогсоосон юм. Хэдийгээр ОХУ-д 476 мянга гаруй хүн “COVID-19” өвчнөөр өвчилж, нийт халдварын тоогоор дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа ч оргил үеэ давсан гэж үзжээ.

Оросын агаарын тээврийн “Росавиация” агентлагаас олон улсын нислэгээ сэргээх хүсэлтийг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах Роспотребнадзор байгууллагад гаргасан аж. Тус агентлагаас эхний ээлжид Хятад, Өмнөд Солонгос, Европын холбооны орнууд, Турк зэрэг 15 орон руу олон улсын нислэгээ сэргээхээр төлөвлөжээ. Гэхдээ тухайн орнууд ОХУ-аас ирэх нислэгийг хүлээн авч, зөвшөөрсөн нөхцөлд долдугаар сарын 15-аас эхлэн олон улсын нислэг үйлдэх гэнэ.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ээж 2020-06-08 103.212.119.202

Хилээ нээгээчээ үр хүүхдээ авмаар байна олон сар боллоо

Avatar

Зочин 2020-06-08 103.212.119.202

Хилээ нээгээчээ үр хүүхдээ авмаар байна хэдэн сар гацлаа

Avatar

Зочин 2020-06-08 192.42.116.19

““` Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/rH0jWz

Avatar

Зочин 2020-06-08 202.9.40.104

Монгол одоо хилээ нээгээч ээ, сүржигнэхээ болих хэрэгтэй.

Avatar

123456 2020-06-08 49.0.212.127

Дэлхий даяар ковид байхад чинь. Тийм мундаг 4 давуу талтай юм бол тэрийгээ үзүүлээд өндөр хөгж. Сэтгэлийн хатаа ашиглаад эдийн засгаа авар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж