Үндэсний статистикийн хороо 2020 оны тавдугаар сарын дүн мэдээгээ гаргасан байна. Тус хорооны мэдээлж буйгаар, 2020 оны эхний таван сард бүртгэгдсэн гэмт хэрэг 12.2 мянга болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3635-р буурчээ. Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны тавдугаар сард 2549 болж, өмнөх сартай харьцуулахад 26-р буурсан байна.
Нийт гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад:
- Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 2316 (24.1%),
- Хулгайлах гэмт хэрэг 1031 (23.3%),
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 576 (15.8%),
- Залилах гэмт хэрэг 679 (24.2%),
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 253 (43.7%),
- Дээрэмдэх гэмт хэрэг 207 (45.6%),
- Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 186 (42.4%),
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 146 (38.1%),
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 162 (77.5%)-оор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 165 (1.8 дахин), цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 42 (2.7 дахин)-оор тус тус өссөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2020 оны эхний таван сард 76.9 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 16.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 206.9 сая төгрөгөөр өсч, харин нөхөн төлүүлсэн хохирол 168.5 сая төгрөгөөр тус тус буурсан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2020 оны тавдугаар сард 27.8 тэрбум төгрөг болж, 7.1 (25.5%) тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн байна.
Холбоотой мэдээ