Монгол Улсын өсвөрийн шатарчдын дунд эгч дүү гурван Зул бий. Тэднийг Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүүгийн Мөнхзул, Хонгорзул, Өнөзул гэдэг. Эгч дүүс Монголдоо төдийгүй олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг гаргаж яваа өсвөрийн шатарчид.
Тэдний дундах охин болох Д.Мөнхзул Дэлхийн шатрын холбооны мастер цол хүртсэн байна. Сурагчдын Дэлхийн хошой аварга, Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга тэрбээр 2018 оны тавдугаар сард Албани улсад зохион байгуулагдсан Сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 13 хүртэлх насны охидын ангилалд түрүүлсэн амжилтаар Дэлхийн шатрын холбооны мастер цол хүртэх болзолыг хангажээ.
Үүнээс гадна шатарчин охин 2019 оны долдугаар сард Серби улсад зохион байгуулагдсан "Open Nis", "Paracin", "VOJVODINE U SAHU" олон улсын нээлттэй “А” ангиллын тэмцээнүүдэд амжилттай оролцож, олон улсын чансаагаа ахиулсан байна. Өөрөөр хэлбэл, олон улсын чансаагаа 144.42-оор нэмэгдүүлж, цолны шалгуур үзүүлэлтээ 1900-гаар давуулан Дэлхийн шатрын холбооны мастер цол хүртсэн талаар Монголын шатрын холбооноос мэдээллээ.
Г.Даваахүүгийн дунд охин, төрийн банкны элч тамирчин Д.Мөнхзул нь 2014 онд Өмнөд Африкийн Дурбан хотод зохиогдсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2017 онд Румын Улсад зохиогдсон Өсвөрийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2014 онд Узбекстан Улсын Ташкент хотод зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс рапид төрөлд алтан медаль хүртсэн юм. Мөн 2016 оны Монгол Улсад зохиогдсон Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга, 2018 оны Албани улсад зохиогдсон Сурагчдын дэлхийн аваргаас хоёр дахь алтан медаль, 2019 онд Турк улсад зохиогдсон Сурагчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлээд буй.
А.СҮРЭН
Зочин 2020-06-08 43.228.131.45
Ямар мундаг юм бэ?? Томоос том баяр хүргие. онц Сайн байна.
зочин 2020-06-08 202.21.100.210
Улам их Амжилт хүсье. Монгол эмэгтэй хүн даруухан байх хэрэгтэй шүү… Урлагийнхан шиг далдагнуур байж болохгүй шүү. Царай шигээ даруухан хүнлэг сайхан монгол бүсгүй болоорой. Амжилт
Зочин 2020-06-08 192.42.116.19
> Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/rH0jWz
Зочин 2020-06-08 192.82.67.203
Баяр хүргэе
zochin 2020-06-08 49.167.16.22
Баяр хүргэе, миний дүү улам хичээгээрэй.
зочин 2020-06-08 122.201.19.99
Баяр хүргэе
u 2020-06-08 78.130.188.118
Ямар мундаг юм бэ. Том баярыг хүргэе!
333 2020-06-08 43.228.129.229
баяр хүргэе дүүдээ яасан гоё мэдээ вэ