Монголын спортын салбар зогсонги хэвээр үлдлээ | News.MN

Монголын спортын салбар зогсонги хэвээр үлдлээ

Монголын спортын салбар зогсонги хэвээр үлдлээ

Монголын спортын салбар зогсонги хэвээр үлдлээ

Дэлхийн спортын салбар эргэн сэргэж, олон улсын томоохон тэмцээн уралдаанууд үргэлжилж буй энэ цаг үед Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын Сагсан бөмбөгийн тамирчдын холбоо, Монголын волейболын холбоо хамтран дотоодын лигийн тоглолтууд болон бусад чухал тэмцээн, уралдаанаа үзэгчгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулах хүсэлтээ өнгөрөгч тавдугаар сарын 25-ны өдөр УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин болон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн байна.

Гэвч УОК-ын зүгээс тус хүсэлтийг хүлээн авах боломжгүй буюу тэмцээн зохион байгуулах зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг тавдугаар сарын 29-ний өдөр гаргажээ. Шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дараа энэхүү албан бичиг нь МХБХ буюу Монголын хөлбөмбөгийн холбоонд ирсэн байна.

 

Цар тахлын улмаас түр зогсоод байсан дэлхийн томоохон хөлбөмбөгийн лигүүд аль хэдийн үзэгчгүй явагдаж эхэлсэн бөгөөд “Катар – 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудын ч тов гарсан. Энэ үүднээс Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид формтой байх, бие болоод сэтгэлзүйн хувьд бэлэн байх гол бэлтгэл нь дотоодын өрсөлдөөн, тоглолтууд байх учиртай. Харамсалтай нь МХБХ-ны Дээд лиг болон 1-р лиг, Футзалын Дээд Лиг болон сагсан бөмбөгийн Гоё дээд лиг болон воллейболын ээлжит тэмцээнүүд ийнхүү зогсонги байдалд орсон, хаалттай хэвээр үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-08 192.42.116.19

>> Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/rH0jWz

Avatar

Зочин 2020-06-08 66.181.188.74

Зөвхөн үндэсний бөх барилдаж болно. Бусад спортын төрлүүд болохгүй. Эрсдэлтэй учраас. Үндэсний бөх дархлаа суучихсан учраас.

Avatar

Болор 2020-06-08 202.9.46.53

Ж.Отгрнцагаан гэж мундаг хүнээ буцааж авбал таарна!

Avatar

зочин 2020-06-08 122.201.31.111

Наадам зохион байгуулах шийдвэр гаргасан биз дээ, түм түжигнэж бум бужигнасан наадам зохион байгуулж болж байхад хөлбөмбөгийн лигийн тоглолт яагаад боломжгүй байгаа нь гайхалтай, хөлбөмбөгийн холбоо харьцангуй менежмент з/б сайтай газар уг нь гайгүй л байлтай, ямар ч гэсэн үндэсний бөх, уяачдын холбоо мэтийн мөнгө хөөсөн ямар ч зохион байгуулалт, хариуцлагагүй холбоодоос хамаагүй дээр ш дээ

Avatar

Ksa 2020-06-08 202.126.89.120

Нарантуул захад өглөөнөөс орой болтол 80.000-100.000 хүн бужигнаад болоод л байгаа юм. 22 хүн хөлбөмбөгийн талбай дээр 1ц30м гүйж болдоггүй юм байх даа. Юмны наадах цаадахыг нь ухаж ойлгооч дээ, УОК минь. Спортынхон та нар өөрсдөө сайн ухуулж тайлбарлаж хөөцөлдөөч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж