Монголын спортын салбар зогсонги хэвээр үлдлээ

Хуучирсан мэдээ: 2020.06.08-нд нийтлэгдсэн

Монголын спортын салбар зогсонги хэвээр үлдлээ

Монголын спортын салбар зогсонги хэвээр үлдлээ

Дэлхийн спортын салбар эргэн сэргэж, олон улсын томоохон тэмцээн уралдаанууд үргэлжилж буй энэ цаг үед Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын Сагсан бөмбөгийн тамирчдын холбоо, Монголын волейболын холбоо хамтран дотоодын лигийн тоглолтууд болон бусад чухал тэмцээн, уралдаанаа үзэгчгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулах хүсэлтээ өнгөрөгч тавдугаар сарын 25-ны өдөр УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин болон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн байна.

Гэвч УОК-ын зүгээс тус хүсэлтийг хүлээн авах боломжгүй буюу тэмцээн зохион байгуулах зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг тавдугаар сарын 29-ний өдөр гаргажээ. Шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дараа энэхүү албан бичиг нь МХБХ буюу Монголын хөлбөмбөгийн холбоонд ирсэн байна.

 

Цар тахлын улмаас түр зогсоод байсан дэлхийн томоохон хөлбөмбөгийн лигүүд аль хэдийн үзэгчгүй явагдаж эхэлсэн бөгөөд “Катар – 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудын ч тов гарсан. Энэ үүднээс Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид формтой байх, бие болоод сэтгэлзүйн хувьд бэлэн байх гол бэлтгэл нь дотоодын өрсөлдөөн, тоглолтууд байх учиртай. Харамсалтай нь МХБХ-ны Дээд лиг болон 1-р лиг, Футзалын Дээд Лиг болон сагсан бөмбөгийн Гоё дээд лиг болон воллейболын ээлжит тэмцээнүүд ийнхүү зогсонги байдалд орсон, хаалттай хэвээр үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж