
Эрдэмтдийн судалгаанд илүүдэл жинтэй 1742 хүн оролцсон бөгөөд тэднийг гурван хэсэгт хуваан хоолны дэглэм, биеийн тамирын дасгалаар илүүдэл жинг нь хасах үйлчилгээг явуулсан байна. Мөн тэдэнд хэсгүүдээс хамааран өдөрт 32 миллиграмм налтрексон ба бупропион эмийн хольцийг өгч байжээ.
Үйлчлүүлэгч нараас жин хасах хөтөлбөрийг 870 хүн бүрэн дуусгасан бөгөөд мэргэжилтнүүд дүгнэлтээ гаргахдаа 1453 сайн дурынхны мэдээллийг авсан байна. Судалгааны явцад эмийн хольц хэрэглэж байсан хүмүүс дунджаар жингийнхээ 5-6 хувийг хасч чаджээ. Турах хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн хүмүүс бараг найман хувиар жингээ хассан байлаа.
Харин илүү чанга хоолны дэглэм, биеийн тамирын эрчимтэй дасгал хийж дээр нь эм ууж байсан хүмүүс биеийн жингийнхээ 10 хувийг хасч чадсаныг Фрэнк Гринуэй тэмдэглэв. Түүний хэлснээр хоолны дур хөдөлгөх тархины цэгүүдэд үйлчлэх эмийг анх удаа судалгааны явцад хослуулан хэрэглэсэн байна.