2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 35,716,968 төгрөгийн үнийн дүн бүхий 359,785 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Базальт" ХК (MBW+4.85%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (ERDN+3.39%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шивээ Овоо" ХК (SHV -14.47%) болон "Мерекс" ХК (MRX-12.90%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.47 хувиар буурч 16136.91 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,450,613,735,746.00 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ