Улсын их дэлгүүрm өчигдөр /2020.06.07/ томоохон хэмжээний гал гарч, нийслэлийн таван дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах долоон ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21.30 цагт бүрэн унтраасан. Галын голомтод эмэгтэй гал сөнөөгчид эрчүүдтэй мөр зэрэгцэн шуурхай ажилласан нь олны талархлыг хүлээгээд буй.
Ингээд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал түймэр унтраах 63 дугаар ангийн гал сөнөөгч бүсгүйг онцлон танилцуулж байна. Түүнийг О.Отгон-Эрдэнэ гэдэг. Тэрбээр 22 настай. Онцгой байдлын албанд ажиллаад нэг жил болж байгаа ажээ.
Аврах 63-р ангийнхан өчигдөр “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн зургадугаар давхар шатаж байна” гэсэн дуудлагын дагуу шуурхай ажилласан алба хаагчдын нэг. Магадгүй, цаг минуттай уралдан хүний алтан амийг аварч үлдэхийн төлөө ажилладаг тэдэнд энэ ээлжит нэгэн үүрэг нь байсан байх. Тэр дунд ганц эмэгтэй салааны захирагч үүрэг гүйцэтгэж явсан нь дэслэгч О.Отгон-Эрдэнэ гэх бүсгүй юм.
Биднийг тус ангид очиход гал сөнөөгч бүсгүй инээмсэглэн угтаж авлаа. Өнөөдөр түүний амралтын өдөр хэдий ч хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгөхөөр ажил дээрээ ирсэн гэдгээ нуусангүй.
Тэрбээр “Тухайн үед биднийг очиход Улсын их дэлгүүрийн дээврийн хэсэг бүрэн галд автсан байсан. Манай анги Улсын их дэлгүүрийн зүүн хойд талд машин техникээ байрлуулж, галыг унтраах бодис өгөхөөр ажилласан. Сунасан шатан дээр манай ангийн алба хаагч ус цацаж ажилласан. Өндөр шатан дээр туршлагатай гал сөнөөгч л ажилладаг. Ямар гал дээр ямар бодис хэрэглэх вэ гэдгийг цаанаас нь зааж өгсөн байдаг. Их хэмжээний утаажилттай үед галыг усаар саармагжуулж, тархалтыг нь дарах ёстой байдаг юм.
Би өмнөх өдөр нь ээлжтэй байсан учраас өчигдөр анги дээрээ бэлтгэл, бэлэн байдлаа хангаж байсан. Эхлээд үндсэн ээлж маань гурван машинтай Улсын их дэлгүүрийн галын голомтод очсон. Нэмэлтээр бэлтгэл ээлжийнхэн хүч нэмэгдүүлж очиж ажилласан. Монголын маань нүүр царай болсон Улсын их дэлгүүрт гал гарч, шатсанд харамсч байна” хэмээн ярив.
Жилийн гаруйхны өмнө Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийг төгссөн тэрбээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 18 дугаар ангид салааны захирагчаар томилогдон ажлынхаа гарааг эхлүүлж байжээ. Өнгөрөгч нэгдүгээр сарын 1-нээс Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах 63 дугаар ангидаа салааны захирагчаар томилогдон ажиллаж байгаа аж. Тус анги дөрвөн салааны захирагчтай бөгөөд ганц эмэгтэй захирагч нь О.Отгон-Эрдэнэ.
Багаасаа цэргийн хүн болох хүсэл мөрөөдөлтэй байсан түүнд аав нь онцгой байдлын алба хаагч болохыг зөвлөжээ. “Ер нь онцгой байдлын алба хүнд тусалж, хүнийг аварч байдаг их сайхан мэргэжил. Энэ мэргэжлийг сонгоход аав минь их нөлөөлсөн. Миний аав Хууль сахиулахын их сургуульд жолоочоор ажилладаг хүн л дээ. Аав минь “Онцгой байдлын алба эмэгтэй хүнд их ээлтэй алба шүү” гэж хэлдэг байсан нь сэтгэлд тод үлдсэн гэх үү дээ.
Би аав, ээж, ах, хоёр дүүтэйгээ зургуулаа амьдардаг. Миний ах Төв аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажилладаг. Би багаасаа л аавыгаа дагаж өссөн. Аав минь цэргийн хүн. Ах маань бас цагдаагийн байгууллагаас ажлынхаа гарааг эхлүүлсэн. Тийм болохоор цэргийн хүн болох хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байсан” тухайгаа ярьсан юм.
Анх Баянгол дүүргийн Гал унтраах 18 дугаар ангид ороод удаагүй байхдаа “Эрин” хороололд гарсан гал түймрийн дуудлагын дагуу очиж, ажиллахдаа их сандарч байсан тухайгаа дурсахдаа “Зургаан давхарт гарсан гал түймрийг анх унтраахаар ажилласан. Их ч сандарсан. Хамт олон маань туршлагатай, мундаг гал сөнөөгчид байсан учраас надад тусалж, их зүйлийг зааж өгсөн” гэв.
Тус ангийн салааны захирагч, дэслэгч Э.Гүрхүү “Мэдээж эмэгтэй хүний хувьд хүндрэлтэй асуудал гаралгүй яахав. Гэхдээ бид тангараг өргөсөн алба хаагч учраас эмэгтэй хүн гээд хойш суух ёсгүй. Салааны захирагч О.Отгон-Эрдэний хувьд тун чадварлаг ажилладаг. Аливаа юмыг дор нь сурч, багийнхантайгаа уялдаж ажилладаг” талаар ярьж байв.
Хонх дугарангуут галынхаа хуудсыг авч машиндаа суугаад, очих газрынхаа хаягаа тодруулдаг. Тэгээд төв шугам хэдэн метр байна вэ гэдгийг тооцоолж, усаа тэр талаасаа өгөх зэргээр гал сөнөөгчидтэйгөө ажилладаг. Дотор хүн байвал хүмүүсийг утаажилтын бүсээс хэрхэн гаргах заавар зөвлөгөө өгнө. Үргэлж Мэдээлэл, шуурхай удирдлагын төвтэй утсаар холбогдож, нөхцөл байдлын мэдээлэл солилцдог.
Их сургуульд олон талын чадварт суралцана. Бидэнд өндрөөс буух, усанд сэлэх чадварыг зааж, сургадаг. Бид өдөр бүр нарийн хуваарьтайгаар ажил дээрээ тогтмол бэлтгэл хийдэг. Хувцас, техник хэрэгсэл хангалттай бий. Манай анги зургаан гал унтраах том оврын машинтай. Ой хээрийн багаж хэрэгслээр тоноглогдсон машин техниктэй” хэмээн ангиа танилцууллаа.
Онцгой байдлын албанд ажиллаж эхэлснээсээ хойш 70 удаагийн дуудлагаар ажилласан түүний хувьд Улсын их дэлгүүрт гарсан гал түймрийн дуудлага анхны томоохон гал байсан гэнэ. Гал сөнөөгч бүсгүй энэ тухайгаа ярихдаа “Манай хамт олны хувьд өмнө нь томоохон галын голомтод ажиллаж байсан. Харин миний хувьд анхны том галын голомт байлаа. Манай анги нэгдүгээр зэрэглэлийн анги гэж явдаг. Энэ нь хамгийн их дуудлага ирдэг анги гэсэн үг. Хоёрдугаар зэрэглэлийн ангид дуудлага харьцангуй бага ирдэг гэсэн үг л дээ. Тийм учраас ангийнхан маань өдөр болгон дуудлаганд гардаг.
Манай дөрөвдүгээр салаанд 11 алба хаагч бий. Нэг эмэгтэй дуудлага хүлээн авагч, гурван жолооч, долоон гал сөнөөгч ажилладаг. Ер нь эрэгтэй хүмүүстэй хамт ажиллахын тулд эмэгтэй хүн тэвчээртэй, хүний үг дааж чаддаг байх хэрэгтэй. Хэтэрхий зөөлөн байвал бас хэцүү л дээ. Туршлагатай гал сөнөөгч ах нар маань намайг их дэмжиж, тусалдаг” гэлээ.
Гал түймрийн дуудлагын дагуу очиход эмэгтэй гал сөнөөгч бүсгүйг хүн бүр гайхаж хүлээж авдаг гэнэ. Тэрбээр шуурхай дуудлага ирсэн үед эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн нэгхэн минутын дотор төвөггүйхэн хувцсаа өмсч, харагдана. “Нэг минутын хугацаа юу ч биш. Зарим туршлагатай гал сөнөөгчид 18, 25-хан секундэд гялалзуулчихдаг юм” хэмээн инээмсэглэн өгүүлнэ. Эмэгтэй хүн гээд хойш суулгүйгээр шуурхай ажиллаж, хөө тортог болох нь энүүхэнд. Цаашдаа энэ албандаа олон жил тууштай ажиллаж, олон хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалахын төлөө улам хичээх болно гэв.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
гал сөнөөгч 2020-06-08 66.181.161.123
6 давхарт дахиад 1 салааны захирагч бүсгүй ажилж бсан зураг авалтад өртөөгүй л болохоос
Иргэн 2020-06-08 98.234.112.193
Ажилд нь амжилт хүсье. Эмэгтэй хүн эр хүнийй дайтай ажиллана гэдэг мундаг шүү дүү минь. Хүмүүсийн муу хэлэхийг тоосны хэрэггүй. Хаа газар хүний ул шагайж муу хэлэхийн дон туссан муусайн ОРКууд байдаг л юм. Тиймээс чихнийхээ хажуугаар өнгөрүүлээд орхих хэрэгтэй. ОНЦГОЙГИЙН ТА НАР УГААСАА МУНДАГ ХҮМҮҮС, ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА ҮНЭНЧ БАЙДАГ ЭХ ОРОН ЧИНЬ ТА НАРААР БАХАРХАЖ БАЙДАГ ШҮҮ. АМЖИЛТ АМЖИЛТ!
Зочин 2020-06-08 202.21.108.153
Mundag
Зочин 2020-06-08 202.55.188.89
мундаг бсан бна лээ Галыг харсан хүмүүс дор нь унтраасан гэж бна лээ Хэдхэн минутад галын эрч нэмэгдсэн 2 хон минутад эхний галын машин ирсэн 11 хүн аварсан гсэн
Зочин 2020-06-08 124.158.88.13
Галыг богино хугацаанд, бага тархааж унтрааж чадаагүй. Энэ бол гайхуулаад байх зүйл биш маш зохион байгуулалтгүй, үр дүнгүй ажиллаж галыг газар авахуулсан шүү!!
Ангууч 2020-06-08 202.126.89.44
та тэнд бсан бол мөн аврагч нар таны амь насыг чигь аварсан бол ингэж ярьхгүй л бсан бха энэ хүмүүс чинь төмөр хүмүүс биш бид нартай адилхан мах цусгаас бүрдсэн хүмүүс
Зочин 2020-06-08 202.126.89.44
та тэр хортой хар утааны урдаас 1 минут ч байж чадахгүй зугтан харин энэ хүмүүс чинь өргөсөн тангарагтаа үнэн ч байж галыг унтраасан бид эн хүмүүсээрээ бахархаж байх ёстой иймхэн юм ойлгож чадахгүй бол самар ид ухаантай болно
Зочин 2020-06-08 150.129.141.80
Монгол хүн та ливаа зүйлээс сайныг нь олж харж байгаарай.
Сайн сайхныг хүсье бүгдэд нь.
Зочин 2020-06-08 122.201.21.197
Хүчиний байгуулагын анианууд ажиллах болохоор араар нь ороод авдаг бүрийн түрүүнд явдаг хүмүүс дээ
Зочин 2020-06-08 66.181.190.227
Түймэр гарч л байдаг юм гээд хэнэггүй байх нь эрсдэлтэй
Зочин 17 2020-06-08 109.252.28.161
Нандин … торгон … агшин бүр өөр өөр …
Рама 2020-06-08 85.141.190.72
Тиймээ…. Агшин бур…💥💥💥… Энд болохгуй бол etoim.mn дээр болох шинжтэй шуу🙏🙏🙏
Зочин 2020-06-08 192.42.116.19
Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/rH0jWz
даш 2020-06-08 103.212.117.200
ХИЙХ ЁСТОЙ ЮМАА ХИЙСЭН ХҮН БАЯРЛААД ИНЭЭХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ. МУНДАГ БҮСГҮЙД ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ.
Зочин 07!17 2020-06-08 37.139.0.175
Бичээд ойлгохгүй , тэгсэн атлаа ……
Зочин 2020-06-08 85.141.190.72
Ойлгосоон….🌷🌷🌷
Зочин 22 2020-06-08 37.139.0.175
Маш гоё цэцэг.😮 Чинийхээ чимээнээр л би бүсгүй хүн гэж зөөлөрч , чи минь байсан учраас л би өдөр бүр жаргалтай байсаан. Олон гоё мэдрэмж , маш нандин агшинтайгаа надад үлдэж. Мэдрэмж бүхэн өөр өөр. Үнэхээр гайхалтай .
Зочин 2020-06-08 85.141.190.72
🌷🎀🌹🌷
Зочин 2020-06-08 85.141.190.72
Мм..эрт амар даа🌸🌸
... 2020-06-08 117.111.11.32
22toi….jil ajilaad salaan darga gene uu
123456 2020-06-08 49.0.212.127
Хар залуугаараа гал усны гамшгаар далимдуулан шоу хийж инээж хөгжсөн зургаа тавиад, удахгүй бас нэг МАН-аас их хурлын гишүүн болох гэцэн щааж байх вий дээ
Зочин 2020-06-08 66.181.189.172
улс төржөөд явчихлаа энэ нөхөр ялруухан хүн болортой
Зочин 2020-06-08 103.29.144.18
тэнэг сэтгэдэг дурак вэ
Зочин 2020-06-08 109.70.100.27
үнэн2 оркууд яг тэгдэг штэ
Зочин 2020-06-08 174.242.65.156
Huurhun yum be eviidee. Hehe hair hurgechlee
Зочин0717 2020-06-08 31.173.26.48
Чи минь дэлхий дээрх цор ганц сайн хүн…… Ямар их цаг хугацаа өнгөрч байгааг анзаарч байгаа бизээ. Би та нарын надад гаргасан араншинг хүлээж авч үнэмшээгүй учраас та нарын хэлсэн үг та нарт үлдсээн. Хүлээж авья гэж хичээсэн боловч, өнөөдрийг хүртэл ойлгоогүй
Ээ. Миний толгой огт хүрээгүй 🙏🙏🙏
Зочин 2020-06-08 85.141.190.72
Ммм🙏🙏🙏🙏
Оч 17 2020-06-08 37.139.0.175
Чамайг сайн сайхан, санасныхаа зоргоор амьдарч явбал
өёүүхэн би бээр баярлах нигууртай 🙏
Зочин 2020-06-08 85.141.190.72
😭😭😭би мэднээ… Бид бугд сайн амьдрах нигууртай шуу🙏🙏🙏
ааа 2020-06-08 202.21.108.232
гал биш түймэр юм бишүү
сэдгэгдэл энэ? 2020-06-08 139.5.219.223
Америкад амазоны барааны төв агуулах өчигдөржин шатлаа.Үүнтэй давхцаад манай их дэлгүүр шатжээ.Америкад хар,цагааны ,монголд баян ,ядуугийн зөрчилийн биш, даяарчлалын үеийн азын сугалааны тохирол шиг юм болсон байгаасай.Хүн заяатны бүтээсэн хайран баялаг.Ганц охинд гавьяаг нь яаран тохоод тэр даах болов уу?
Зочин 2020-06-08 66.181.161.22
өөрийн хүсэлтээр ярилцлага өгсөн бишдээ эмэгтэй гал сөнөөгч гэхээр нь л гайхаад ярилцлага авсан биз мундаг охинд амжилт
Зочин 2020-06-08 202.9.46.38
ууган их дэлгүүрийн шатаж буй дүр төрхийг үнэнхүү баярласан царайтай харж бна хөөрхий юм бол байнаа байна
Зочин 2020-06-08 66.181.189.172
ямар ч байсан галаа унтрааж чадсан байна тэгээд уйлах юм уу ярваайх юм уу
амьдрал 2020-06-08 183.177.100.4
муухай сэтгэлтэй хар мөртэй хүүхнүүд хэзээ ч ийм хүнд ажил хийхгүй. ТИйм хүмүүс хүний мууг үзэх гэж л улайрдаг юм. Гэвч амьдрал тэдэнд хатуу хариу барьдаг. Харин энэ эмэгтэй бол үнэхээр мундаг. Сайн сайххыг хүсье. Ийм шуналгүй сайхан сэтгэлтэй хүний үр хүүхэд дандаа сайн явдаг
ГАЛ ТАРХААЖ ХАЯЧААД 2020-06-08 202.9.46.38
битгий худлаа нэр төр хөөгөөд бай чи , өчигдөр юу болсныг бүгд харсан БААТРУУД ХЭРХЭН АЖИЛЛАСНЫГ Ч ХАРСАН ӨНӨӨДӨР ТЭД ЧИМЭЭГҮЙ Л БАЙНА харин энэ хүүхэн юу билээ хэн билээ БОЛЬЖ ҮЗ
Зочин 2020-06-08 66.181.161.22
яг үнэнийг хэлэхэд өөрөө ярилцага өгий гэсэн биш эмэгтэй гал сөнөөгч гхэр нь л телевизүүд ярилцлага авсан биз
Tulga 2020-06-08 202.9.40.103
Chi ysn muuhai bodoltoi hvn be ene hvn durtaidaa gal untraaj bnuu ajilaa hj bn bitgii hudalaa chadhgvi bjiij hvnii hvvhdiig eldeweer helj bai uuriinhuu bichsen zviliig unshad ich
УЛААНГОМ 2020-06-08 150.129.143.181
ЭРЧҮҮД УЛАМ ЭМ ШИНЖТЭЙ БОЛЖ УТАСНЫ ЦААНААС ЭМ ХОШУУЛЖ ХЭЛ АМАА БИЛҮҮДЭЖ, ЭНЭТХЭГТ ХЭДЭН ЗУУГААР ЛАМЫН СУРГУУЛЬД ЯВЖ ИДЭВХТЭЙ АМЬДРАЛААС ХӨНДИЙРЧ БАЙНА. ХҮҮХНҮҮД УУРХАЙН ТОМ ТЭРЭГ БАРЬЖ БАЙНА. ДУГУЙ НӨХӨЖ БАЙНА. ГАЛ СӨНӨӨЖ БАЙНА. АЙХТАР ТОМ ӨӨРЧЛӨЛТ ШҮҮ. ЯВААНДАА ИЙМ ӨӨРЧЛӨЛТ ГЕНИЙН ТҮВШИНД ЯВАГДААД ЭХЛЭНЭ ДЭЭ.
123456 2020-06-08 49.0.212.127
МАН ийм болгоод байна
Зочин 2020-06-08 66.181.189.172
Муулах гэж ядваа та
Зочин 2020-06-08 66.181.189.172
Муулах нэж ядваа энэ хүн
Галсан 2020-06-08 202.9.46.191
Чиний анхны бөгөөд эцсийн том галын дуудлага байх болтугай гэж ерөөе лөө. Юундаа баярласын. Аймаар юм болж байхад. Жаахан сэтгэцийн юм байна уу?
Зочин 2020-06-08 66.181.161.22
ямр сөрөг энергэтэй хүн бэ
Зочин 2020-06-08 66.181.189.172
ийм хүмүүс л нийгмийг уруудуулж байгаа юм
Зочин 2020-06-08 183.177.100.4
Галсан ч гэх шиг хүний хог өөрөө сэтгэцийн өвчтэй байхаа. Муу хүн бусдад дандаа гай тарьж явдаг юм. Чи гай болохоос зай бол
Зочин 2020-06-08 202.9.40.103
Chi ih teneg hvn bichsen zvilee haraad unsh mal chi bol hzeech hvniig saihn ywhad ataarhaj bdag hug
s***r yum bn
Зочин 2020-06-08 64.119.26.155
Цаашдаа улам олон олон гал гарч чамайг улам их баярлуулах байх аа.
Зочин 2020-06-08 66.181.161.104
галаа унтрааж чдснда баярлалгү яхвдэ ямр өөрөө гал тавьсан биш монгол улсад 1 гал сөнөөгч 2 хүний ажил хдэг энэ ажлыг эмэгтэй хүн хийнэ гдг хэцүү чи 13 настай хүүхдээс ч дор сэтгэхүйтэй юм
hugshin avgai shig 2020-06-08 185.220.101.137
22-toi gjuu ??? 42-toi gj harlaa
Naraa 2020-06-08 202.9.40.103
Chi ih hvniig dooshon hideg ysn ichdegvi hvn be archaagvi hugiin shar baina huurhun ohin bn amjilt busdad ataarhah hereggviee hvnd amidrah gejil ywjiindag
Би бас тэгж харсан 2020-06-08 202.55.180.219
Бур едер энэ нийтлэл тавигдахад харчаад 40 гарсан юм шиг ямар овортой хуухэн бэ гэж бодоод бичвэл над руу дайрах байх гэж айгаад дуугуй енгерсен. Бас над шиг харсан хун байдгым байна. Тэгээд бас надаас зоригтой хэлэх юмаа хэлчдийм байна.
Зочин 2020-06-08 202.126.88.144
НҮҮРНИЙ ХӨӨ НЭГ Л БИШЭЭ АЙН
Зочин 2020-06-08 207.244.70.35
Онцгойгийн удирдлага Бадрал д хариуцлага тооцох ёстой атал Элчин сайд болоод явж байгаа нь бас л төр дампуурсаны шинж л дээ
Зочин 2020-06-08 66.181.161.44
Ene hvmvvsiin setgelvvd bas llllll sainii hajuugaar saar gegcheer ygd iim olon vgtei hvnii hvch hodolmor vneldgvin bee mundag l ohin bnshdee💪🏻💪🏻💪🏻💪🏻
Зочин 2020-06-08 192.82.67.75
БАЯРЛААД БАЙГАА ЮМ УУ?
Зочин 2020-06-08 202.9.46.38
БӨӨН БАЯР
123456 2020-06-08 49.0.212.127
Бөөн баяраа бөөн баяраа аа, Бөөн бөөн баяраа хө
Зочин 2020-06-08 202.9.40.103
Ene hvn ajilaa hj bn ternees shataagad haytsnuu untraaj duussan bol tgd boloo yum bishw
Зочин 2020-06-08 202.9.46.38
жил ч ажиллаагүй салаан дарга айн
Зочин 2020-06-08 66.181.161.22
хууль сахиулагын их сургууль шүү дээ
Oogi 2020-06-08 202.9.40.103
Mash mundag tsaashdaa ilw ch mundag bolno 😍😘😍😘
Харин их сонин 2020-06-08 202.55.180.219
Том татаастай л байж таараа
онцгойн нууц 2020-06-08 109.70.100.27
жоохон охин байж авгай шиг дарвайтлаа будсанаас харвал нуудгай нь том юм байлгүйдээ энийгээ мандуулах гэж их үзэж байна оо
Зочин 2020-06-08 193.70.12.238
МАН-аас нэр дэвшигч Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Би Шар дэлгүүрийн урд сүү зардаг хүүхэд байлаа. 69 машинд 30-уулаа суугаад ирнэ. Мориндоо сүү ачиж ирээд л зарна
Бат 2020-06-08 68.100.237.110
Галын унтраах албанд эмэгтэй хүн ажиллах нь буруу л даа.Хяналт урдчилан сэргийлэх албанд эмэгтэй байцаагч байж болох талтай .
БИШ САНАГДЛАА 2020-06-08 193.70.12.238
БУРУУ БУРУУ , ӨЧИГДӨР ТЭГЭЖ ИХ ГАЗАР АВАХУУЛЖ ЦАГ АЛДСАН ЧИНЬ ЭНЭ ОХИНТОЙ ИХ ХОЛБООТОЙ ЮМ БИШҮҮ. 22-ТОЙ ТОМ ГАЛ УДИРДАНА ГЭЖ ЮУ БАЙДЫН ЁСТОЙ ХАРАГДАНА БИЗ , ОНЦГОЙ БАЙДЛЫН АВИЛГАЧИЙН ОХИН ЮМ БИШ ҮҮ. МАРГААШ НЬ НЭЭХ ГАНЦААРАА ГАВЪЯА БАЙГУУЛСАН АЯТАЙ ЯРИЛЦЛАГТ ОРУУЛААД БИШ Л БНА ДАА
Зочин 2020-06-08 66.181.161.44
Ooroo yu hiij chaddag gj ingj bicheed bgaan ter gal garj bhd ochood untraaych gh bodoogvi bj arai2
Зочин 2020-06-08 66.181.161.58
их сургуульд боловсрол эзэмшисэн эмэгтэй шүү дээ жирийн нэгэн айлын охин ч юм билүү мэддэг юм шиг худлаа чалчих юм
Зочин 2020-06-08 193.70.12.238
нүүрэндээ бага зэргийн худлаа үнэн хөө түрхжээ янз нь
Boloroo 2020-06-08 202.9.40.103
Mundag bn ene hvn ajilaa hj bn bitgii hvniig vgeer ideed bai
Өмчийн эзэн 2020-06-08 203.91.119.147
Одоо гэнэтхэн улсын өмч болж хувирах вий дээ
зочин 2020-06-08 122.201.19.99
Амжилт хүрье
Зочин 2020-06-08 162.247.74.27
УИД-ийн 6,7 давхрыг ашиглах боломжгүй болсон. Тавдугаар давхрын нэлээд хэсэгт ус нэвчсэн. 1-4 дүгээр давхар галд өртөөгүй, ус нэвчээгүй ч утаа бүх давхрыг хамарсан. Хохирлын хэмжээг урьдчилан хэлэх боломжгүй ч их хэмжээний хохирол гарна
Зочин 2020-06-08 202.9.46.38
Зиндаамн др жинхэнэ аврагч баатруудын зураг бналээ. Тэр залуусаас нь ярилцлага ав
Tuya 2020-06-08 202.9.40.103
Hvnd ataarhdag ih teneg hvn yum ontsgoi baidliin bvh alba haagch mundag ajilsan gantshan emegtei salaan darga baina mundag bn teged busdad sodon haragdsan bn ternees ochnoo olon zaluuchuud ajilsan mundag yumiig joohn sainaar harj aw
Зочин 2020-06-08 89.34.27.49
Ээ дээ хичээгээрэй гэдэг шиг л гал унтраагчид ,аварагчид залуусын цалин пүнлүү, ахуй амьдралыг дээд зэргээр хангаж байх хэрэгтэй дээ. Гал сөнөөгчиддөө баярлалаа
Зочин 2020-06-08 202.9.46.38
Цалин, ахуй хангамжийг нь хэд дахин нэм, амь насаараа дэнчин тавьж ажиллаж байна
Зочин 2020-06-08 167.114.92.50
ОБГ-ын албан хаагчдын амьдралын нөхцлийг нь сайжруулахаар Баянзүрх дүүрэгт "Онцгой" хэмээх орон сууц барихаар ажлаа аль 2016 онд эхлүүлсэн ч дарга нарынх мөнгөний шунал идэлт уулт авлига хэрээс хэтэрсэн тул одоо болтол ашиглалтад ороогүй байна
Баагий 2020-06-08 202.9.46.38
Ер нь ямарваа нэг дэлгүүр захад ороход арц хүж битгий асаагаачээ багтраатай хүмүүс бол шууд багтрахаар
Зочин 2020-06-08 23.129.64.201
Онцгой байдалын эмэгтэй салаан дарга маш муу ажилласан удирдлага алга Галын алба 90 жилийн түүхэндээ эмэгтэй хүн гал удирдаж байгаагүй Бадралын үёд Онцгой алба дампуурч галаа унтрааж чадахгүй бна газар авхуулахгүй унтраах ёстой цаг их алдаж галыг удирдлагаар хангаж ажиллаж чадахгүй бна
Зочин 2020-06-08 202.131.251.109
8 анги ажилласан гэсэн биз дээ, бусад нь тэгээд сайн ажиллаж уу, хүйсээр ялгаварлаад байгааг нь ойлгосонгүй
Tumur 2020-06-08 202.55.188.44
Zaluu hvn ih yum surj medne negniigee demjeed amjilt hvsehiin hoorond ingj hudalaa.medehgvi bjiij yrih hereggvi bhaa
Ariuna 2020-06-08 202.9.40.103
Ene hvniig muu ajilsan gj hen heleed bgan harin ch mundag gantshan emegtei hvn ajillaj bn hudalaa yumiig medehgvi bjij negniigee gutaah cham metiin hvmws zvgr.hol yw
Зочин 2020-06-08 66.181.189.172
нэг их мэдэмхийрч шүүмжилсэн хүн юм та
Зочин 2020-06-08 66.181.161.26
shawdaa bayr hurgie
рама 2020-06-08 79.98.213.82
за маск бээлии зүүж, малгай өмсөө….м.
Зочин07 2020-06-08 167.172.184.9
Нөгөөдөх маань “За б миний дүү өвөл хавар намар ирсэн хүн байна , чи гараад зуны шорт аваарай” ах надад ингэж хэлэх байх гээд хүлээнэ гэсээн . Юм ер авахгүй гэсэн .
Зочин 2020-06-08 79.98.213.82
хэхэ… хэллээ…эвтэйхэн боломжийн үнэтэй шорт аваарай за
Zochin 2020-06-08 223.33.184.221
Dvvgeerei baharhaj bna
Зочин 2020-06-08 43.242.243.204
Bayrarlaad bgaam uu haashaa yum ve
Зочин 2020-06-08 202.131.251.109
Шинэ залуу хүүхэд ямар ч хачиргүй яг л байгаа үнэнээ л ярьсан байна. Энэ охинд амжилт хүсье, ажилдаа улам мэргэшээрэй.
Зочин 2020-06-08 202.55.188.42
Сайн аав ээжийн мундаг дүүдээ ажлын амжилт сайн сайхныг хүсэн ерөөе.
Зочин 2020-06-08 64.119.22.177
Гайхамшигтай !!! Бахархмаар мундаг охин байна. Ажилд нь өндөр амжилт , амьдралд нь аз жаргал хүсье.
Zochin 2020-06-08 174.236.4.183
Huuhnuud ugaasaaa erchiudtei adilhan dutaad baih zuilguishd… gaihah zuil alga! Eregtei emegtei adilhan!
Зочин 2020-06-08 202.131.251.109
22-хон настай залуу хүүхдэд урам хайрла, ажил амьдралд нь амжилт хүсээд
Zochin 2020-06-08 202.9.46.69
Xuutei zurag ni mash goe xaragdaj bn. Ineed xyrlee bas xair xyrlee
рама 2020-06-08 79.98.213.82
одоохоонвввм
Буддб 2020-06-08 167.172.175.115
Ёстой мундаг хүүхэн байна 👍
Ма07 2020-06-08 167.172.184.9
Чи үнэн ярьвал зүгээр шүз. Би чиний муухай , ааш нтрийг бод ойлгоно . Худ хэлээл буй чинь их хор уршигтай байгад байна
рама 2020-06-08 79.98.213.82
маараа нь уу… үнээн…
Altangerel 2020-06-08 202.9.40.103
Chi bas medehgvi bj busdiig dagaldan baysahaa boli ichij vh
Gansuh 2020-06-08 202.9.40.103
Chi yj medej bgan hvniig ingj hudlaa helj ner turiin gutaah hereggvi hvnd ataarhah.ch bas hereggvi chi archaagvi boloodol hvniig ingj helj bga bh uuru hariltsaani ih dogdoltoi bolood busdiig uur shige.bodoj bga bh mundag bn ohin mine chamd amjilt
Зочин 2020-06-08 59.153.113.43
Hair ym be🥰
Зочин 2020-06-08 66.181.188.74
Мундаг хүүхэн байнаа.Чамаар бахархаж байна шүү.